Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав


10-р сарын 13
10 цаг 06 минут

       Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ өдрүүдэд Дорноговь аймагт ажиллаж байна.

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийг Сайншанд хотын төв талбайд хүрэлцэн ирэхэд Дорноговь цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа.

Ерөнхийлөгч, тээвэр логистик, аж үйлдвэр, экспортын төв зангилаа, худалдаа, эдийн засгийн гол түшиц нутаг Дорноговь аймгийн иргэдтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, хөтөлбөрийн үр дүнгийн талаар товч танилцууллаа.

Эдийн засаг 6.8 хувиар өсөн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар давж, уул уурхайн бус экспорт, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 8.9 тэрбум ам.доллар болж, 745 мянган тн үр тариа, ургац хураан авсанд Дорноговь аймгийн төр, захиргааны байгууллага, хувийн хэвшил, баялаг бүтээгчид, иргэдийн хувь нэмэр их байсныг тэмдэглэлээ.

Гадаад харилцаа өргөжин, 21 улсын төрийн тэргүүн айлчилж, улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн бэхэжсэн жилүүд болж байгааг онцлов.

Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж буй үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүд орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд үр дүнгээ өгч байгааг аймгийн удирдлагууд хэллээ.

Ялангуяа Газрын тос боловсруулах үйлдвэр, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Замын-Үүд боомт дахь “Бүс нутгийн логистикийн төв” зэрэг бүтээн байгуулалт нь аймгийн тээвэр логистик, аж үйлдвэрийн хөгжлийг шинэ шатанд гаргаж, хөрөнгө оруулалт, ажлын байр, бизнесийн боломжийг нэмэгдүүлэх, улмаар урт хугацааны тогтвортой хөгжлийн чухал суурь болохыг тэмдэглэв.

Хар төмөрлөг, зэс боловсруулах, цементийн үйлдвэрийн төсөл хэрэгжиж байгаагийн зэрэгцээ Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226,9 км төмөр зам, Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн хүнд даацын автозам ашиглалтад орсноор жилд 15 сая тн ачаа тээвэрлэжээ.

2025 оны байдлаар аймгийн Дотоодын нийт бүтээгдэхүүн 1.6 их наяд төгрөгт хүрсний 79 хувийг үйлчилгээ, 17 хувийг хөдөө аж ахуй, 13 хувийг үйлдвэрлэлийн салбар бүрдүүлдэг юм.

“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд аймгийн аж ахуйн нэгжүүд 2023-2026 онд 3 тэрбум орчим төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэл эрхэлж байна.

Үүний дүнд мах, өндөгний хэрэгцээг 100, сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг 77, төмс, хүнсний ногооны хэрэгцээг 30 хувь дотоодоос хангадаг болжээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1 сая 73 мянган мод тарьж, нийтийн эзэмшлийн зориулалттай 15 цэцэрлэгт хүрээлэн байгуулаад байна.

Аж ахуйн нэгжүүд Мод үржүүлгийн газар байгуулахын зэрэгцээ хамгаалалтын зурвас болон ойжуулалтын талбайг 160 га-аар нэмэгдүүлж, 381 мянган ширхэг мод, бут сөөг тарьж, ургуулжээ.

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд аймгийн 30 гаруй оюутан дэлхийн 10 улсад 16 мэргэжлээр суралцаж байна.

XX зуун тусгаар тогтнолын зуун байсан бол XXI зуун эдийн засгийн аюулгүй байдлаа хангасан, үйлдвэрлэгч, экспортлогч орон болсон зуун байх ёстой гэж үздэгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов. Энэ хүрээнд “Олборлолтоос боловсруулалтад, халамжаас хөдөлмөрт, импортоос экспортод” гэсэн суурь шинэчлэл үргэлжилж хэллээ.

Цаашид эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүн, хүнс, цемент, ган, бордооны хэрэгцээг дотоодоосоо хангаж, улмаар экспортлогч орон болоход хүн бүрийн оролцоо, хувь нэмэр нэн чухал байгааг тэмдэглэв.

Тэрбээр аймгийн бүх байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд амжилт хүсэн, бүх шатанд сахилга, хариуцлагатай, ёс зүйтэй байж, ололт, амжилтаа бататган, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэн, улс Монголоо хөгжүүлэхийн төлөө хичээн зүтгэхийг уриаллаа.

Ерөнхийлөгч мөн өдөр төрийн албан хаагчид болон Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтнуудтай уулзаж, иргэдийн төлөөлөлтэй хамт мод тарив.

Тэрбээр, Үндсэн хууль, бусад хуулийг чанд баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан, төр, ард түмэндээ чин үнэнчээр зүтгэх эрхэм зорилгын төлөө эрдэм чадлаа зориулж байгаа нийт ажилтан, албан хаагчдад талархал илэрхийлж, амжилт хүсэн ерөөлөө.

Цаашид ёс зүйг эрхэмлэн, өндөр ёс суртахуунтай, шударга, хариуцлагатай байж, иргэддээ түргэн шуурхай, ил тод үйлчилж байхыг захив.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Тоосгоны үйлдвэрийн автозамыг хааж, шинэчилнэ1 цаг 12 минутын өмнө“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдэвт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын бүгд хуралдаан боллоо1 цаг 16 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав1 цаг 21 минутын өмнөУИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж БНХАУ-ын БХАТИХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа1 цаг 27 минутын өмнөБ.Мөнгөнзул Монголын шатрын спортын найм дахь эмэгтэй их мастер боллоо1 цаг 30 минутын өмнөХамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурлаа2 цаг 16 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан2 цаг 28 минутын өмнөОй, хээрийн гал түймэрт нийт 1.016.908 га талбай өртөж, 7.9 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан байна10 сар 12. 17:19Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ10 сар 12. 17:11Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ10 сар 12. 17:07Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатар хотноо чуулж байна10 сар 12. 17:05Бишкект болох Шакирагийн концертыг 30 мянган жуулчин үзнэ10 сар 12. 17:00Сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлж, бусдад худалдаалсан хэргийг шүүхэд шилжүүлжээ10 сар 12. 16:55Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч, улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана10 сар 12. 16:52С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, бодит өөрчлөлт болгох нь нэн чухал10 сар 12. 13:01АИ-92 шатахууны үнэ 560 төгрөгөөр нэмэгджээ10 сар 12. 12:55УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв10 сар 12. 12:49Кувейт, Катар, Бахрейн улсад зорчихоор төлөвлөж буй болон оршин суугаа иргэдийн анхааралд10 сар 12. 10:36Цагдаагийн ахмад С.Сайнбилэг: Хүүхэд дунд ангид орсноор үе тэнгийн дээрэлхэлтийн эрсдэл нэмэгддэг10 сар 12. 9:26Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо10 сар 12. 9:24УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа10 сар 12. 9:10Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа10 сар 12. 9:06Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ10 сар 12. 9:02Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө ялимгүй цас орно10 сар 12. 8:52УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Б.Уянга нар Олон улсын парламентын холбооны ассамблейн 153 дугаар чуулганд оролцлоо10 сар 10. 11:372026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа10 сар 10. 10:29Өнөөдөр Энгелсийн гудамжны замыг хэсэгчлэн хаана10 сар 10. 10:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан10 сар 10. 10:17Улсын Их Хурал энэ долоо хоногт: 2026.10.05-10.0910 сар 10. 8:52Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв10 сар 9. 17:59
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.