Тажикистаны Дээд Мажлисийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн Б.Сайдвализодатай уулзлаа


10-р сарын 13
11 цаг 35 минут

     Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Тажикистаны парламентын бүлгийн дарга О.Алтангэрэл Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад оролцож буй Бүгд Найрамдах Тажикистан Улсын Дээд Мажлисийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Тажикистан-Монголын парламентын бүлгийн дарга Б.Сайдвализодаг өнөөдөр /2026.10.12/ хүлээн авч уулзлаа.

2.jpg

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Сүүлийн жилүүдэд Монгол, Тажикистаны улс төрийн яриа хэлэлцээ идэвхжиж, харилцаа, хамтын ажиллагаа бодит агуулгаар баяжиж байгааг тэмдэглээд, Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 онд Тажикистан Улсад төрийн айлчлал хийж, 2026 оны долдугаар сард Тажикистан Улсын Ерөнхийлөгч Э.Рахмон Монгол Улсад айлчилсан нь үүний баталгаа болохыг онцлов.

3.jpg

Хатагтай Б.Сайдвализода, Бүгд Найрамдах Тажикистан Улсын парламент хоёр улсын харилцаанд өндөр ач холбогдол өгдөгийг дурдаад, Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтыг өндөр түвшинд зохион байгуулж буйд талархал илэрхийлэв. Тэрбээр хоёр орны харилцаа идэвхтэй хөгжиж буйг онцлоод, Ерөнхийлөгч нарын харилцан айлчлал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэсэн юм.

Түүнчлэн харилцаа хамтын ажиллагааг соёл, хүмүүнлэгийн түвшинд өргөжүүлэх нь зүйтэй хэмээгээд, Боловсрол, шинжлэх ухаан, залуучуудын бодлогын байнгын хорооны даргын хувьд Тажикистаны соёлын өдрүүдийг Монгол Улсад зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Мөн Тажикистан Улсын Дэлхийн энх тайвны төлөөх санаачилгыг Монгол Улс дэмжсэнд талархал дэвшүүлэв.

4.jpg

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Олон жилийн баялаг түүхтэй Тажикистан Улсын соёлыг иргэдэд таниулах арга хэмжээг Монгол Улсад зохион байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллана гэдгээ илэрхийлээд, Тажикистан-Монголын парламентын бүлгийн гишүүдийг Монгол Улсад айлчлахыг урилаа хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Узбекистан Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав2 минут 31 секундын өмнөБоловсролын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна5 минут 11 секундын өмнөТажикистаны Дээд Мажлисийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн Б.Сайдвализодатай уулзлаа55 минут 25 секундын өмнөТоосгоны үйлдвэрийн автозамыг хааж, шинэчилнэ2 цаг 17 минутын өмнө“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдэвт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын бүгд хуралдаан боллоо2 цаг 21 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав2 цаг 25 минутын өмнөУИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж БНХАУ-ын БХАТИХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа2 цаг 32 минутын өмнөБ.Мөнгөнзул Монголын шатрын спортын найм дахь эмэгтэй их мастер боллоо2 цаг 35 минутын өмнөХамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурлаа3 цаг 21 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан3 цаг 32 минутын өмнөОй, хээрийн гал түймэрт нийт 1.016.908 га талбай өртөж, 7.9 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан байна10 сар 12. 17:19Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ10 сар 12. 17:11Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ10 сар 12. 17:07Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатар хотноо чуулж байна10 сар 12. 17:05Бишкект болох Шакирагийн концертыг 30 мянган жуулчин үзнэ10 сар 12. 17:00Сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлж, бусдад худалдаалсан хэргийг шүүхэд шилжүүлжээ10 сар 12. 16:55Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч, улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана10 сар 12. 16:52С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, бодит өөрчлөлт болгох нь нэн чухал10 сар 12. 13:01АИ-92 шатахууны үнэ 560 төгрөгөөр нэмэгджээ10 сар 12. 12:55УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв10 сар 12. 12:49Кувейт, Катар, Бахрейн улсад зорчихоор төлөвлөж буй болон оршин суугаа иргэдийн анхааралд10 сар 12. 10:36Цагдаагийн ахмад С.Сайнбилэг: Хүүхэд дунд ангид орсноор үе тэнгийн дээрэлхэлтийн эрсдэл нэмэгддэг10 сар 12. 9:26Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо10 сар 12. 9:24УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа10 сар 12. 9:10Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа10 сар 12. 9:06Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ10 сар 12. 9:02Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө ялимгүй цас орно10 сар 12. 8:52УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Б.Уянга нар Олон улсын парламентын холбооны ассамблейн 153 дугаар чуулганд оролцлоо10 сар 10. 11:372026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа10 сар 10. 10:29Өнөөдөр Энгелсийн гудамжны замыг хэсэгчлэн хаана10 сар 10. 10:23
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.