Узбекистан Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав


10-р сарын 13
12 цаг 28 минут

    Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол, Узбекистаны парламентын бүлгийн дэд дарга Ц.Мөнхбат, Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн гишүүн Б.Жаргалан нар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Парламентын Сенатын Залуучууд, эмэгтэйчүүд, соёл, спортын байнгын хорооны дарга Орзигуль Козихонова тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2026.10.12/ хүлээн авч уулзав.

Монгол, Узбекистаны парламентын бүлгийн дэд дарга Ц.Мөнхбат уулзалтын эхэнд Монгол Улсад болж буй Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад оролцохоор ирсэн тус улсын парламентын төлөөлөгчдөд ажлын амжилт хүслээ. Мөн Монгол Улсын хувьд Бүгд Найрамдах Узбекистан Улсыг Төв Азийн бүс нутаг дахь чухал түнш хэмээн үзэж, хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө бэлэн байгаагаа илэрхийллээ.

photo_2026-10-12_16-51-53 (4).jpg

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Парламентын Сенатын Залуучууд, эмэгтэйчүүд, соёл, спортын байнгын хорооны дарга Орзигуль Козихонова, цаг зав гарган хүлээн авсанд Монгол, Узбекистаны парламентын бүлгийн гишүүдэд талархал илэрхийлээд, уламжлалт найрсаг харилцаатай, өнө эртний баялаг түүхтэй Монгол Улсад зочилж байгаадаа баяртай байна гэв.

Тэрбээр хоёр улсын төрийн тэргүүн нарын түвшинд хэрэгжүүлсэн харилцан айлчлалын үр дүнд уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд өргөжин хөгжиж байгааг онцлон тэмдэглэлээ.

2024 онд Монгол-Узбекистаны парламентын бүлгэм, 2025 онд Узбекистан-Монголын парламентын бүлгэм байгуулагдсаныг хатагтай Орзигуль Козихонова энэ үеэр дурдаад, тус улсын парламентын бүлгүүд дотор хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь Узбекистан-Монголын парламентын бүлэг болоод байгааг дуулгалаа. Түүнчлэн тэрбээр хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа худалдаа, эдийн засаг, нийгэм, соёл, боловсролын салбарт эрчимтэй хөгжиж байгааг тодотгоод, цаашлаад парламент, тэр дундаа эмэгтэйчүүд, залуучууд соёл, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байнгын хороо, парламентын бүлэг хооронд харилцан туршлага солилцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг хүслээ.

photo_2026-10-12_16-51-53 (2).jpg

Монгол Улсын Их Хурал дахь Монгол, Узбекистаны парламентын бүлгийн дэд дарга Ц.Мөнхбат хоёр улсын төрийн тэргүүн нар худалдааны эргэлтийг 10-20 дахин нэмэгдүүлэхээр тохиролцсоныг онцлоод, 2025 оны эцсийн байдлаар худалдааны эргэлт өмнөх түвшнээс гурав дахин нэмэгдсэнийг дуулгав. Мөн тэрбээр дээд түвшний айлчлалын үеэр тохирсон Боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбар дахь харилцааг гүнзгийрүүлэн өргөжүүлэх оюутан залуусыг Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт харилцан хамруулах чиглэлээр тохирсон ажлууд амжилттай хэрэгжиж, энэ жил 2 дугаар ээлжийн 10 оюутан суралцахаар болсонд баяртай байна гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат хоёр орны парламентын бүлгүүдийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, энэ хүрээнд харилцан туршлага солилцох уулзалтуудыг тогтмолжуулахад санал нэгтэй байгаагаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт 10 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав32 минут 22 секундын өмнөМонгол-Лаосын хооронд шууд нислэг, төмөр замаар холбогдон аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг судална35 минут 58 секундын өмнөТөрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ39 минут 48 секундын өмнөМонгол, Хорват хоёр улсын парламентын дэд дарга нар уулзлаа43 минут 46 секундын өмнөUBS бүлэглэлийнхэн 2027 оны сонгууль угтаж 100 сая ам.доллар босгохоор тохиролцож, Д.Ганбат даргатай “Ардчилсан сэргэлт” холбоо АН-д хүчирхэгжив49 минут 15 секундын өмнөУзбекистан Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав53 минутын өмнөБоловсролын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна55 минут 40 секундын өмнөТажикистаны Дээд Мажлисийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн Б.Сайдвализодатай уулзлаа1 цаг 46 минутын өмнөТоосгоны үйлдвэрийн автозамыг хааж, шинэчилнэ3 цаг 7 минутын өмнө“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдэвт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын бүгд хуралдаан боллоо3 цаг 11 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав3 цаг 16 минутын өмнөУИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж БНХАУ-ын БХАТИХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа3 цаг 22 минутын өмнөБ.Мөнгөнзул Монголын шатрын спортын найм дахь эмэгтэй их мастер боллоо3 цаг 25 минутын өмнөХамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурлаа4 цаг 12 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан4 цаг 23 минутын өмнөОй, хээрийн гал түймэрт нийт 1.016.908 га талбай өртөж, 7.9 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан байна10 сар 12. 17:19Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ10 сар 12. 17:11Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ10 сар 12. 17:07Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатар хотноо чуулж байна10 сар 12. 17:05Бишкект болох Шакирагийн концертыг 30 мянган жуулчин үзнэ10 сар 12. 17:00Сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлж, бусдад худалдаалсан хэргийг шүүхэд шилжүүлжээ10 сар 12. 16:55Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч, улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана10 сар 12. 16:52С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, бодит өөрчлөлт болгох нь нэн чухал10 сар 12. 13:01АИ-92 шатахууны үнэ 560 төгрөгөөр нэмэгджээ10 сар 12. 12:55УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв10 сар 12. 12:49Кувейт, Катар, Бахрейн улсад зорчихоор төлөвлөж буй болон оршин суугаа иргэдийн анхааралд10 сар 12. 10:36Цагдаагийн ахмад С.Сайнбилэг: Хүүхэд дунд ангид орсноор үе тэнгийн дээрэлхэлтийн эрсдэл нэмэгддэг10 сар 12. 9:26Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо10 сар 12. 9:24УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа10 сар 12. 9:10Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа10 сар 12. 9:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.