UBS бүлэглэлийнхэн 2027 оны сонгууль угтаж 100 сая ам.доллар босгохоор тохиролцож, Д.Ганбат даргатай “Ардчилсан сэргэлт” холбоо АН-д хүчирхэгжив


10-р сарын 13
12 цаг 32 минут

       МАН дахь эрх мэдлийн тулаан дээд цэгтээ хүрч орших уу, эс орших уу дээрээ тулж буй энэ үед АН 2027, 2028 оны сонгууль угтсан улс төрөө улам эрчимжүүлж байна. “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөнийхөө нээлтийг тэд орон даяар эхлүүлж байна. О.Цогтгэрэл АН-ын дарга болсноосоо хойш нэг жилийн дараа УИХ дахь АН-ын бүлгийн даргын албаа УИХ-ын гишүүн Б.Түвшинд өглөө. Санал хураалтад оролцсон 41 гишүүний 24 нь Б.Түвшинг дэмжсэн бол Х.Тэмүүжин 17 гишүүний санал авчээ. УИХ-д анх удаа сонгогдсон Б.Түвшин ийнхүү АН-ын бүлгийн дарга боллоо. Түүний хувьд, Д.Ганбат даргатай “Ардчилсан сэргэлт” холбооных. Харин Х.Тэмүүжин АН дахь “МонДе” фракцийнх. УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж өчигдөр (2026.10.13) “С.Зоригийг хөнөөсөн хэргийг шийдэж чадах хүнийг АН-ын бүлгийн даргаар сонгоно” гэсэн нь анхаарал татсан. Түүний энэ үгийг хэвлэлүүд дамжуулмагц “АН-ынхны зүгээс 2027, 2028 оны сонгууль угтсан улс төрийн гол “зэвсэг” нь С.Зоригийг хөнөөсөн хэрэг болох уу” гэдэг таамаглалыг дэвшүүлэхэд хүргэсэн. Б.Пүрэвдоржийн эл байр сууринаас “Өнгөрсөн 28 жилийн туршид улстөрчид эрх мэдэлд хүрэх, эсрэг бүлэглэлээ намнах хэрэгсэл болгосоор ирсэн С.Зоригийг хөнөөсөн хэрэг тойрсон улс төрд АН-ынхан цэг тавьж чадах уу” гэдэг асуулт гарч ирнэ. Б.Пүрэвдорж сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө ийм цочир мэдэгдэл хийчихээд УИХ дахь АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжингийн эсрэг санал өгчээ. Өөрөөр хэлбэл, тэрбээр “МонДе” фракцийнхаа гишүүнийг дэмжээгүй. Учир нь Х.Тэмүүжин АН-ын бүлгийн дарга болбол Б.Пүрэвдорж УИХ-ын дэд даргын ажлаа өгөх байв. “МонДе” фракцийн хоёр гишүүн ийнхүү сэм толхилцох зуур Д.Ганбат даргатай “Ардчилсан сэргэлт” холбооныхон УИХ дахь АН-ын бүлгийн даргын суудлыг авч чадлаа. АН дахь хамгийн том фракци болох “Ардчилсан сэргэлт” холбоо улам хүчирхэгжив.

АН-ын дарга О.Цогтгэрэлийн хувьд, дараагийн нүүдлээ хэдийнэ бодчихсон яваа. Түүний хувьд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд нэр дэвших амбицаа дарж, АН-ыг 2028 оны сонгуульд ялуулж Ерөнхий сайд болох төлөвлөгөө боловсруулсан талаар тус намынхан ярьж байна. АН-аас 2027 онд нэр дэвшихээр горилж буй кандидатуудын жагсаалтаас О.Цогтгэрэл нэрээ татаж, Н.Алтанхуяг, Д.Ганбат, Лу.Гантөмөр нар тунаж үлдсэн. Гэвч Н.Алтанхуягийн хувьд, Хөгжлийн банкны хэрэгт холбогдож, шүүхээс цагаатгах тогтоолыг хүчингүйд тооцсон. Улс төрийн хүрээнийхний ярьж буйгаар, түүнийг 40 саяар торгох шүүхийн шийдвэр гарч нэр дэвших боломжгүй болгоно! Лу.Гантөмөрийн хувьд, “УИХ-ын 2024 оны сонгуулийн үеэр МАН-ын дарга, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэтэй наймаалцаж, намаа ялагдуулсан” гэх муу нэртэй. Намынхнаасаа гуйн барин АН-ын ҮБХ-ны гишүүн болсон Лу.Гантөмөрийг АН 2027 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэлцэх. УИХ-ын гишүүн Д.Ганбат энд үлдэв! Тэрбээр АН дахь хамгийн том фракци болох “Ардчилсан сэргэлт” холбооны дарга. Тус холбооныхон УИХ дахь АН-ын бүлгийн даргын суудлыг авна гэдэг АН-ын 50 хувийг авсантай адил. Парламент дахь хүчтэй сөрөг хүчний орон зайд тоглоомын дүрмээ хэрэгжүүлэх эрх Д.Ганбат тэргүүтэй “Ардчилсан сэргэлт” холбооныхон мэдэлд шилжив.

UBS бүлэглэлийнхэн яах вэ. МАН, АН дахь Увс аймгаас гаралтай лидерүүдийн нэгдэл бол UBS. Монголын улс төр, эдийн засгийн бүлэглэлд он удаан жил ноёрхож буй тэд “2027 онд Увс нутгаасаа Ерөнхийлөгчтэй болно шүү” гэдэг дээр гар барьж, 100 сая ам.доллар босгох тухайд тохиролцжээ. МАН-аас Ц.Нямдорж, Б.Чойжилсүрэн, АН-аас Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл, Д.Дорлигжав, Лу.Гантөмөр тэргүүтэй Увсынхан 2027 онд “UBS Ерөнхийлөгч”-тэй болоход эрх ашиг нэгдсэн нь УИХ-ын дарга С.Бямбацогт тэргүүтэй Ховд нутгийн улстөрчдийн 2027 онд дэвших амбицийг улам өдөөж буй нь нууц биш. UBS бүлэглэлээс Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржид ч ирэх жил Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэл бий. Л.Оюун-Эрдэнэ түүнд ийм амлалт өгсөн нь улс төрийн хүрээнд хэдийнэ ил болсон. Монголын улс төр дэх баруун монголчууд ийнхүү 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль угтсан далд тохиролцоо, сөргөлдөөнийг Увс, Ховдоороо талцан эхлүүлсэн бол төв халхууд ч зүгээр суусангүй. МАН-аас Ерөнхий сайд асан Г.Занданшатар, АН-аас УИХ-ын гишүүн Д.Ганбат нар зодог, шуудгаа зэхэж, өөр өөрсдийн орон зайд кампанит ажлаа эхлүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдөнө гэдэг массын хэмжээний улстөрчдийн тулалддаг талбар. Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын тухайд нам, улс төрд нөлөөтэй массын улстөрчид. Харин 2027 онд хэн гэдэг массын улстөрч Монгол Улсын Ерөнхийлөгч болох вэ гэдэг одоохондоо асуулт. Ерөнхий сайд асан Г.Занданшатарын тухайд, “Нэг Монгол” үндэсний хөдөлгөөнөө саяхан эхлүүлсэн. Хувь улстөрчийн зүгээс “Хулгайтай эвлэрэхгүй” гэдгээ ахмад, залуу, дунд үеийнхнээс бүрдсэн дэмжигчдийнхээ өмнө дахин хэлсэн тэрбээр Монголын шатрын холбооны ерөнхийлөгч. Шатар гэдэг оюун ухааны спорт төдийгүй улс төр. Шатарчин Г.Занданшатар энэ спортоор дамжуулж Монголын нийгэм, монголчуудын оюун санаанд сэргэлт авчрах нөлөөллийн ажлуудыг хийж буй улстөрч. Түүнтэй нутаг нэг, АН-ын гишүүн Д.Ганбатын тухайд, яг л хөдөө айлд данхтай цай өмнөө тавьчихаад хүмүүсийг хөгжөөдөг хээгүй эрийн энгийн дүрээр УИХ-ын чуулганы танхимд улс төр, ПР-аа хослуулан хийдэг. Сошиалд нэмэх оноо авахаа сайн мэддэг улстөрчдийн нэг бол Д.Ганбат. Баянхонгорчуудад бидон тарааж “Битаан” хочтой болсон тэрбээр 2027 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл өөрийнхөө зурагтай бидоныг Монгол даяар тараахад массыг өөрийн талд урвуулж мэдэхээр... Ямартай ч UBS-ийнхан 2027 оны сонгууль угтаж 100 сая ам.доллар босгох тохироог хийж, Ховдынхны хор шарыг хөдөлгөж буй энэ үед төв халхаас Г.Занданшатар, Д.Ганбат хоёр тунаж үлдээд байна. Баянхонгороор овоглодог энэ хоёр эрхмийн аль аль нь үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болох Ерөнхийлөгчид тохирох хүмүүс гэдэгт МАН, АН-ынхан санал нэгдэж буй аж. 

С.Тулга



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт 10 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав33 минут 10 секундын өмнөМонгол-Лаосын хооронд шууд нислэг, төмөр замаар холбогдон аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг судална36 минут 46 секундын өмнөТөрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ40 минут 36 секундын өмнөМонгол, Хорват хоёр улсын парламентын дэд дарга нар уулзлаа44 минут 34 секундын өмнөUBS бүлэглэлийнхэн 2027 оны сонгууль угтаж 100 сая ам.доллар босгохоор тохиролцож, Д.Ганбат даргатай “Ардчилсан сэргэлт” холбоо АН-д хүчирхэгжив50 минут 3 секундын өмнөУзбекистан Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав53 минут 48 секундын өмнөБоловсролын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна56 минут 28 секундын өмнөТажикистаны Дээд Мажлисийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн Б.Сайдвализодатай уулзлаа1 цаг 47 минутын өмнөТоосгоны үйлдвэрийн автозамыг хааж, шинэчилнэ3 цаг 8 минутын өмнө“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдэвт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын бүгд хуралдаан боллоо3 цаг 12 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав3 цаг 17 минутын өмнөУИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж БНХАУ-ын БХАТИХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа3 цаг 23 минутын өмнөБ.Мөнгөнзул Монголын шатрын спортын найм дахь эмэгтэй их мастер боллоо3 цаг 26 минутын өмнөХамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурлаа4 цаг 13 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан4 цаг 24 минутын өмнөОй, хээрийн гал түймэрт нийт 1.016.908 га талбай өртөж, 7.9 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан байна10 сар 12. 17:19Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ10 сар 12. 17:11Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ10 сар 12. 17:07Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатар хотноо чуулж байна10 сар 12. 17:05Бишкект болох Шакирагийн концертыг 30 мянган жуулчин үзнэ10 сар 12. 17:00Сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлж, бусдад худалдаалсан хэргийг шүүхэд шилжүүлжээ10 сар 12. 16:55Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч, улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана10 сар 12. 16:52С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, бодит өөрчлөлт болгох нь нэн чухал10 сар 12. 13:01АИ-92 шатахууны үнэ 560 төгрөгөөр нэмэгджээ10 сар 12. 12:55УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв10 сар 12. 12:49Кувейт, Катар, Бахрейн улсад зорчихоор төлөвлөж буй болон оршин суугаа иргэдийн анхааралд10 сар 12. 10:36Цагдаагийн ахмад С.Сайнбилэг: Хүүхэд дунд ангид орсноор үе тэнгийн дээрэлхэлтийн эрсдэл нэмэгддэг10 сар 12. 9:26Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо10 сар 12. 9:24УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа10 сар 12. 9:10Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа10 сар 12. 9:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.