Монгол, Хорват хоёр улсын парламентын дэд дарга нар уулзлаа


10-р сарын 13
12 цаг 37 минут

      Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж (2026.10.12) Хорват Улсын парламентын дэд дарга Сабина Гласовач тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга, Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтыг зорин ирсэн хүндэт зочдыг Монгол Улсад тавтай морилохыг уриад, салбар хуралдаанууд энэ цаг мөчид амжилттай үргэлжилж буйг онцоллоо. Тэрбээр, манай хоёр улс тэртээ 1990 оны эхэнд ардчиллын замналыг сонгосноос хойш өөр өөрсдийн хөгжлийн хэмнэлээр урагшлахдаа шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарсаар ирснийг тэмдэглэв. Үе үеийн парламентад эмэгтэйчүүдийн дуу хоолой хүчтэй, манлайлал нь бодитой байсныг онцлоод өдгөө 126 гишүүнтэй парламентад 32 эмэгтэй гишүүн сонгогдсон нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болсныг хэллээ.

2026-10-12 17.50.00.jpg

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж үргэлжлүүлэн, хууль тогтоох байгууллагад эмэгтэйчүүдийн төлөөлөл их байх тусам нийгмийн бүлгүүдийн дуу хоолойг тэнцвэртэй хүргэж, илүү бодитой, уян хатан шийдвэр гардаг гэдгийг тодотголоо. Монгол, Хорват хоёр улсын олон талт хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимжсэнийг дурдаад, тэр дундаа парламентын бүлэг хоорондын харилцаа шинэ шатанд гарсныг талууд онцолж байв. Хорват Улсын парламентын дэд дарга Сабина Гласовач ярианыхаа эхэнд, Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтыг халуун дулаан уур амьсгал дунд амжилттай зохион байгуулж буйд талархал илэрхийлсэн юм.

2026-10-12 17.49.22.jpg

Сүүлийн гурван жилийн хугацаанд манай хоёр улсын харилцаа идэвхжиж байгааг тэмдэглээд, ялангуяа хөдөө аж ахуй, аялал жуулчлал, боловсрол, эдийн засаг зэрэг салбаруудад хамтын ажиллагааг өргөжүүлэх арвин нөөц боломжтойг тодотголоо. Тухайлбал, харилцан туршлагад суурилан төрөлжсөн аялал жуулчлалыг хөгжүүлэхдээ салбарын менежмент, боловсон хүчний асуудлыг цогцоор нь харах шаардлагатайг ч хэллээ. Түүнчлэн Хорват Улс боловсролын салбартаа амжилттай хэрэгжүүлсэн томоохон төслүүдээс онцолж, төрийн үйлчилгээнд цахим шилжилтийг нэвтрүүлсэн туршлагаас дурдлаа.

2026-10-12 17.49.42.jpg2026-10-12 17.49.29.jpg

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын орчныг бодлогоор дэмжих, ноос ноолуур болон бусад төрлийн бүтээгдэхүүнүүдийн экспортыг нэмэгдүүлэх санаачилгаас дэвшүүллээ. Тэрбээр ярианыхаа төгсгөлд Монгол Улс олон талт боломжоор дүүрэн орон гэдгийг тодотгов. УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Хорватын парламентын бүлгийн дарга М.Мандхай хэлэхдээ, эдгээр санал санаачилгуудыг цаашид ажил хэрэг болгож, бодит үр дүн гаргахад анхаарч ажиллахаа илэрхийлэв. Нөөц боломжоо бүрэн дүүрэн дайчлан, харилцаагаа шинэ шатанд гаргахад парламентын бүлгүүд илүү нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа уламжиллаа хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

2026-10-12 17.49.50.jpg



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт 10 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав53 минут 32 секундын өмнөМонгол-Лаосын хооронд шууд нислэг, төмөр замаар холбогдон аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг судална57 минут 8 секундын өмнөТөрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ1 цаг 1 минутын өмнөМонгол, Хорват хоёр улсын парламентын дэд дарга нар уулзлаа1 цаг 5 минутын өмнөUBS бүлэглэлийнхэн 2027 оны сонгууль угтаж 100 сая ам.доллар босгохоор тохиролцож, Д.Ганбат даргатай “Ардчилсан сэргэлт” холбоо АН-д хүчирхэгжив1 цаг 11 минутын өмнөУзбекистан Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав1 цаг 15 минутын өмнөБоловсролын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна1 цаг 17 минутын өмнөТажикистаны Дээд Мажлисийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн Б.Сайдвализодатай уулзлаа2 цаг 8 минутын өмнөТоосгоны үйлдвэрийн автозамыг хааж, шинэчилнэ3 цаг 28 минутын өмнө“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдэвт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын бүгд хуралдаан боллоо3 цаг 33 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав3 цаг 37 минутын өмнөУИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж БНХАУ-ын БХАТИХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа3 цаг 43 минутын өмнөБ.Мөнгөнзул Монголын шатрын спортын найм дахь эмэгтэй их мастер боллоо3 цаг 46 минутын өмнөХамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурлаа4 цаг 33 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан4 цаг 44 минутын өмнөОй, хээрийн гал түймэрт нийт 1.016.908 га талбай өртөж, 7.9 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан байна10 сар 12. 17:19Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ10 сар 12. 17:11Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ10 сар 12. 17:07Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатар хотноо чуулж байна10 сар 12. 17:05Бишкект болох Шакирагийн концертыг 30 мянган жуулчин үзнэ10 сар 12. 17:00Сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлж, бусдад худалдаалсан хэргийг шүүхэд шилжүүлжээ10 сар 12. 16:55Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч, улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана10 сар 12. 16:52С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, бодит өөрчлөлт болгох нь нэн чухал10 сар 12. 13:01АИ-92 шатахууны үнэ 560 төгрөгөөр нэмэгджээ10 сар 12. 12:55УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв10 сар 12. 12:49Кувейт, Катар, Бахрейн улсад зорчихоор төлөвлөж буй болон оршин суугаа иргэдийн анхааралд10 сар 12. 10:36Цагдаагийн ахмад С.Сайнбилэг: Хүүхэд дунд ангид орсноор үе тэнгийн дээрэлхэлтийн эрсдэл нэмэгддэг10 сар 12. 9:26Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо10 сар 12. 9:24УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа10 сар 12. 9:10Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа10 сар 12. 9:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.