Монгол-Лаосын хооронд шууд нислэг, төмөр замаар холбогдон аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг судална


10-р сарын 13
12 цаг 45 минут

      Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Д.Жаргалсайхан, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар (2026.10.12) “Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт”-д оролцож буй Лаос Улсын Үндэсний Ассамблейн Хууль, шударга ёсны хорооны дарга Т.Вонгпачан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

2026-10-12 17.21.50.jpg

Талууд хоёр улсын дипломат харилцаа ирэх онд 65 жилийн ойтой золгож буйг, улс орнуудын хамтын ажиллагаанд хууль тогтоох дээд байгууллагуудын харилцаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцлон тэмдэглэв. Уулзалтаар хамтын ажиллагааны Санамж бичгийн хугацааг сунгаж, үргэлжлүүлэх, хууль тогтоох дээд байгууллагын удирдлагын түвшинд албан айлчлал товлох, туршлага солилцох асуудлыг хөндлөө.

2026-10-12 17.21.45.jpg

Ойн хүрээнд уламжлалт, найрсаг харилцаагаа шинэ шатанд гаргаж, зам тээвэр, гадаад худалдаа, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах боломжтой талаар санал солилцлоо. Хоёр улс далайд гарцгүй боловч энэ байдлаа давуу тал болгон шууд нислэг үйлдэх, төмөр замын тээврийг хөгжүүлэх гарц бий гэв. Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн, сарлагийн түүхий эд, Лаос Улсаас цагаан будаа, жимс жимсгэнэ, модон эдлэл нийлүүлэх, бага, дунд оврын усан цахилгаан станцуудтай танилцаж, туршлага судлах зэргийг уулзалтын үеэр дурдав.

2026-10-12 17.21.57.jpg2026-10-12 17.22.05.jpg

Мөн Лаос Улсын Үндэсний ассамблейн сонгууль өнгөрсөн 03 дугаар сард явагдаж 175 гишүүний 52 нь буюу 29,7 хувь нь эмэгтэйчүүд сонгогдсон. Монгол Улс шийдвэр гаргах үйл явцад эмэгтэйчүүдийн оролцоог дэмжиж, ахиц, санаачлага гаргаж байгаа талаар мэдээлэл солилцов гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт 10 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав54 минут 3 секундын өмнөМонгол-Лаосын хооронд шууд нислэг, төмөр замаар холбогдон аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг судална57 минут 39 секундын өмнөТөрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ1 цаг 2 минутын өмнөМонгол, Хорват хоёр улсын парламентын дэд дарга нар уулзлаа1 цаг 6 минутын өмнөUBS бүлэглэлийнхэн 2027 оны сонгууль угтаж 100 сая ам.доллар босгохоор тохиролцож, Д.Ганбат даргатай “Ардчилсан сэргэлт” холбоо АН-д хүчирхэгжив1 цаг 11 минутын өмнөУзбекистан Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав1 цаг 15 минутын өмнөБоловсролын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна1 цаг 18 минутын өмнөТажикистаны Дээд Мажлисийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн Б.Сайдвализодатай уулзлаа2 цаг 8 минутын өмнөТоосгоны үйлдвэрийн автозамыг хааж, шинэчилнэ3 цаг 29 минутын өмнө“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдэвт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын бүгд хуралдаан боллоо3 цаг 33 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав3 цаг 38 минутын өмнөУИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж БНХАУ-ын БХАТИХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа3 цаг 44 минутын өмнөБ.Мөнгөнзул Монголын шатрын спортын найм дахь эмэгтэй их мастер боллоо3 цаг 47 минутын өмнөХамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурлаа4 цаг 33 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан4 цаг 45 минутын өмнөОй, хээрийн гал түймэрт нийт 1.016.908 га талбай өртөж, 7.9 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан байна10 сар 12. 17:19Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ10 сар 12. 17:11Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ10 сар 12. 17:07Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатар хотноо чуулж байна10 сар 12. 17:05Бишкект болох Шакирагийн концертыг 30 мянган жуулчин үзнэ10 сар 12. 17:00Сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлж, бусдад худалдаалсан хэргийг шүүхэд шилжүүлжээ10 сар 12. 16:55Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч, улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана10 сар 12. 16:52С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, бодит өөрчлөлт болгох нь нэн чухал10 сар 12. 13:01АИ-92 шатахууны үнэ 560 төгрөгөөр нэмэгджээ10 сар 12. 12:55УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв10 сар 12. 12:49Кувейт, Катар, Бахрейн улсад зорчихоор төлөвлөж буй болон оршин суугаа иргэдийн анхааралд10 сар 12. 10:36Цагдаагийн ахмад С.Сайнбилэг: Хүүхэд дунд ангид орсноор үе тэнгийн дээрэлхэлтийн эрсдэл нэмэгддэг10 сар 12. 9:26Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо10 сар 12. 9:24УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа10 сар 12. 9:10Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа10 сар 12. 9:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.