БНЭУ-ын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав


10-р сарын 13
14 цаг 31 минут

      Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж (2026.10.12) Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад оролцож буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Лок Сабхагийн гишүүн, хатагтай Кумари Сэлжа тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад өндөр ач холбогдол өгч, Энэтхэгийн Лок Сабхагийн гишүүн Кумари Сэлжа тэргүүтэй төлөөлөгчдийг хүрэлцэн ирсэнд Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж талархал илэрхийлээд, хүндэт зочдыг тавтай зочлохыг урив. Монгол, Энэтхэг улсууд мянга мянган жилийн түүхэн харилцаатай, оюун санааны хөршүүд төдийгүй Ази тив дэх ардчиллын жишиг орнууд гэдгийг тэмдэглэв. Хоёр улсын дээд, өндөр түвшний айлчлалуудын тогтмол давтамжийн үр дүнд Монгол, Энэтхэг улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа улам бүр гүнзгийрч байгаа хэмээгээд улмаар эдийн засаг, нийгэм, соёлын агуулгаар баяжуулан хөгжүүлэхийн чухлыг тэмдэглэсэн.

photo_2026-10-12_18-03-23 (3).jpg

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтыг Монгол Улсын Их Хурлын гишүүд санаачлан, Улаанбаатар хотноо зохион байгуулж буйг дуулгаад, энэ ташрамд Монгол Улсын Их Хурал болон Энэтхэг Улсын Лок Сабха хоорондын хамтын ажиллагааг илүү өргөжүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, парламентын төлөөллийн чадамжийг сайжруулах нэмэлт, өөрчлөлтийг 2023 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулснаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн 30 хувь нь эмэгтэй байсныг дурдсан юм. Үүний үр дүнд Монгол Улсын парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл өнөөдрийн түвшинд хүрсэн бөгөөд ирэх 2028 оны парламентын сонгуульд нэр дэвшигчдийн 40 хувь нь эмэгтэй байх хууль хэрэгжиж эхэлнэ гэдгийг танилцуулсан.

Парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл нэмэгдсэнээр Монгол Улсын Их Хурал жендэрийн мэдрэмжтэй шийдвэрүүд гаргаж байгаа хэмээн үзэж буйгаа тэрбээр дурдаад “Өнөөдөр ч гэсэн манай эмэгтэй парламентчдын манлайллаар дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатар хотноо чуулж байна” хэмээсэн.

photo_2026-10-12_18-03-23 (6).jpg

Цаг зав гарган хүлээн авч уулзсан Улсын Их Хурлын дэд даргад хатагтай Кумари Сэлжа талархал илэрхийлээд, тэртээ 1995 онд Бурхан багшийн их эрдэнийн ринсрэлийг Монгол Улсад залах үеэр Соёлын сайдын хувиар Монгол Улсад анх ирж байснаа дурсав. Уламжлалт түүхэн оюун санааны харилцаагаа, энх тайванч харилцаа, ардчилсан зарчмаараа нэгдэн үргэлжүүлэхийн чухлыг тэрбээр хэлсэн юм. Нийтдээ 900 сая хүн сонгуульд оролцдог агуулгаараа Бүгд Найрамдах Энэтхэг Улс нь хамгийн том ардчиллын орон бол Монгол Улс хамгийн залуу ардчиллын орон байтал парламент дахь жендэрийн тэгш байдлын үзүүлэлтээрээ Монгол Улс хэдийнэ Энэтхэг Улсыг давсан байгааг тэмдэглэн сайшаав. Энэтхэг Улсын хувьд дараагийн сонгуулиар Лок Сабхагийн 1/3 хувьд эмэгтэйчүүдийн төлөөллийг багтаахаар зорьж байгааг дуулгасан.

photo_2026-10-12_18-03-22 (3).jpg

Монгол Улс энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулсанд хатагтай Кумари Сэлжа талархал илэрхийлээд, өөрсдийн туршлага, зорилтоо дэлхий нийттэй хуваалцахын сацуу бусад улс орны шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмжиж буй туршлага, мэдээллийг авч, олон зүйл суралцсан болохоо хэлэв. Энэхүү чуулга уулзалтад парламентын эмэгтэй, эрэгтэй гишүүд хамтдаа идэвхтэй оролцож байгааг тэрбээр онцлон, талархал илэрхийлсэн.

photo_2026-10-12_18-03-23 (4).jpg

Монгол, Энэтхэгийн хооронд тогтмол, шууд нислэг үйлдэж эхэлсэн нь иргэд хоорондын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхийн зэрэгцээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт талууд санал нэг байлаа. Түүнчлэн хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй томоохон төслүүд, ялангуяа Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл нь Монгол Улсын хөгжил дэвшилд чухал ач холбогдолтой тул төслийн эцсийн үр дүнг монголчуудад хүргэх нь чухал гэдгийг харилцан тэмдэглэж байв.

photo_2026-10-12_18-03-23.jpg

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, чуулга уулзалтад оролцож буй Лок Сабхагийн төлөөлөгчдөд амжилт хүсэж, жендэрийн тэгш байдлыг хангах хүрээнд гаргасан санаачилга бүрийг Монгол Улсын Их Хурал дэмжин ажиллах болно гэдгийг илэрхийлсэн гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтаас таван гол асуудлыг тодорхойлж, дөрвөн чиглэлээр зөвлөмж гаргалаа1 цаг 7 минутын өмнөЛогистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана1 цаг 14 минутын өмнөБНЭУ-ын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав1 цаг 18 минутын өмнөХэрэг бүртгэлтийн 2 хэрэгт 10 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав3 цаг 1 минутын өмнөМонгол-Лаосын хооронд шууд нислэг, төмөр замаар холбогдон аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг судална3 цаг 4 минутын өмнөТөрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ3 цаг 8 минутын өмнөМонгол, Хорват хоёр улсын парламентын дэд дарга нар уулзлаа3 цаг 12 минутын өмнөUBS бүлэглэлийнхэн 2027 оны сонгууль угтаж 100 сая ам.доллар босгохоор тохиролцож, Д.Ганбат даргатай “Ардчилсан сэргэлт” холбоо АН-д хүчирхэгжив3 цаг 17 минутын өмнөУзбекистан Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав3 цаг 21 минутын өмнөБоловсролын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна3 цаг 24 минутын өмнөТажикистаны Дээд Мажлисийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн Б.Сайдвализодатай уулзлаа4 цаг 14 минутын өмнөТоосгоны үйлдвэрийн автозамыг хааж, шинэчилнэ5 цаг 35 минутын өмнө“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдэвт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын бүгд хуралдаан боллоо5 цаг 39 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав5 цаг 43 минутын өмнөУИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж БНХАУ-ын БХАТИХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа5 цаг 50 минутын өмнөБ.Мөнгөнзул Монголын шатрын спортын найм дахь эмэгтэй их мастер боллоо5 цаг 53 минутын өмнөХамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурлаа6 цаг 39 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан6 цаг 51 минутын өмнөОй, хээрийн гал түймэрт нийт 1.016.908 га талбай өртөж, 7.9 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан байна10 сар 12. 17:19Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ10 сар 12. 17:11Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ10 сар 12. 17:07Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатар хотноо чуулж байна10 сар 12. 17:05Бишкект болох Шакирагийн концертыг 30 мянган жуулчин үзнэ10 сар 12. 17:00Сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлж, бусдад худалдаалсан хэргийг шүүхэд шилжүүлжээ10 сар 12. 16:55Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч, улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана10 сар 12. 16:52С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, бодит өөрчлөлт болгох нь нэн чухал10 сар 12. 13:01АИ-92 шатахууны үнэ 560 төгрөгөөр нэмэгджээ10 сар 12. 12:55УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв10 сар 12. 12:49Кувейт, Катар, Бахрейн улсад зорчихоор төлөвлөж буй болон оршин суугаа иргэдийн анхааралд10 сар 12. 10:36Цагдаагийн ахмад С.Сайнбилэг: Хүүхэд дунд ангид орсноор үе тэнгийн дээрэлхэлтийн эрсдэл нэмэгддэг10 сар 12. 9:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.