Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтаас таван гол асуудлыг тодорхойлж, дөрвөн чиглэлээр зөвлөмж гаргалаа


10-р сарын 13
14 цаг 42 минут

     “Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдвийн дор хоёр өдөр үргэлжилсэн Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт өнөөдөр (2026.10.13) өндөрлөлөө.

2026-10-13 13.37.19.jpg

Дэлхийн дөрвөн тивийн 32 улс, 20 гаруй парламентын болон олон улсын байгууллагын 150 шахам албан ёсны төлөөлөгч оролцсон тус чуулга уулзалтаар эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайллыг бэхжүүлэх асуудлаар санал солилцлоо. Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн төлөөллийг бодит нөлөөлөлд хүргэх, эмэгтэй улс төрчдийн манлайллыг өсгөн нэмэгдүүлэх талаар харилцан туршлага солилцсон бүгд хурлын зэрэгцээ жендэрийн асуудлаарх эрх зүйн шинэчлэл, олон улсын хамтын ажиллагаа, тулгамдаж буй асуудлууд болон шийдвэрлэх арга замыг хөндсөн салбар хуралдаанууд боллоо. Мөн эмэгтэйчүүдийн нөлөөллийг бүх салбарт нэмэгдүүлэхэд иргэний нийгэм, хувийн хэвшил хэрхэн хамтран ажиллах, тэдний манлайллыг дэмжих дэмжлэгийн тогтолцоог хэрхэн бий болгох тухай салбар хуралдаанууд өнөөдөр үргэлжилсэн юм.

2026-10-13 13.38.19.jpg

Чуулга уулзалт үр дүнтэй болж, дэлхийн парламентууд дахь эмэгтэй гишүүдийн нөлөөллийг нэмэгдүүлэх олон улсын хамтын ажиллагааны боломжийг өргөжүүлсэн чухал яриа хэлэлцээ өрнөснийг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг чуулга уулзалтыг хааж хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв. Тэрбээр, Эмэгтэй парламентчдын чуулга уулзалт энгийн нэгэн уулзалтаас хавьгүй өргөн хүрээтэй болж, хамтдаа суралцах, харилцан урам зориг авах, цаашдын үйл ажиллагаандаа шинэ эрч хүч, шийдэмгий байдлаар хандах хамтын талбар болж өргөжлөө. Бидэнд тулгарч буй зорилтууд олон талаар ижил төстэй бөгөөд биднийг урагш тэмүүлэхэд хөтөлж буй хүсэл эрмэлзэл ч мөн адил юм. Эмэгтэйчүүд парламентын үйл ажиллагааны бүх үе шатанд бүрэн дүүрэн оролцох, тухайлбал, тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, хууль тогтоомж боловсруулах, нөөц хөрөнгөө хуваарилах, хэрэгжилтэд хяналт тавих үйл явцад бодитой оролцож чадсан цагт л жинхэнэ нөлөө бий болно гэлээ. Чуулга уулзалтад оролцогчид энэ талаар санал нэгдэж, шийдвэр гаргах бүх түвшинд бодитой нөлөө үзүүлэх боломжийг бүрдүүлэх шаардлагатай гэсэн байр сууриа илэрхийлснийг тэрбээр онцлов.

2026-10-13 13.38.05.jpg

Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтаас гаргарж буй төгсгөлийн баримт бичгийг танилцууллаа. Баримт бичигт эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд зөвхөн төлөөлөл хэрэгжүүлээд зогсохгүй хууль тогтоомж, бодлогын шийдвэрт тусгалаа олж байх ёстойг онцолж, энэ талаарх тогтвортой өөрчлөлт нь ганц байгууллага, эсвэл ганц улсын хүчин чармайлтаар бус, олон улсын хамтын ажиллагаа, харилцан дэмжлэгийн үр дүнд бий болно гэдэг дээр чуулга уулзалтад оролцогчид санал нэгдсэнийг дурджээ.

2026-10-13 13.37.49.jpg

Чуулга уулзалтын хүрээнд оролцогчид хэд хэдэн гол асуудлыг тодорхойлсон байна. Үүнд,

  1. Төлөөлөл зайлшгүй шаардлагатай боловч дангаараа хангалтгүй.

  2. Манлайлах албан тушаалд хүрэх боломж нь бодит нөлөө үзүүлэхэд ач холбогдолтой.

  3. Аюулгүй, шударга, дэмжлэг үзүүлэхүйц орчин нь үр дүнтэй оролцооны урьдчилсан нөхцөл мөн.

  4. Олон улсын хамтын ажиллагаа нь үндэсний түвшний манлайллыг бэхжүүлсэн тохиолдолд үр дүнтэй.

  5. Тогтвортой, ахиц дэвшилд өргөн хүрээний түншлэл, тууштай, тасралтгүй, хүчин чармайлт шаардлагатай.

2026-10-13 13.38.23.jpg

Мөн чуулга оролцогчдын өрнүүлсэн хэлэлцүүлэг, илэрхийлсэн байр суурьт тулгуурлан цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны зөвлөмж, чиглэлийг дөрвөн үндсэн хүрээнд тодорхойлжээ.

  1. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх;

  2. Энэхүү төлөөллийг бодит нөлөөлөл болгон хувиргах;

  3. Эмэгтэйчүүдийн манлайлалд дэмжлэг үзүүлэхүйц, аюулгүй орчныг бүрдүүлэх;

  4. Эмэгтэй улс төрчдийн манлайлал, чадавхыг хөгжүүлэх олон улсын хамтын ажиллагааг ахиулах.

2026-10-13 13.37.52.jpg

Мөн баримт бичигт эмэгтэй парламентчдын цаашдын хамтын ажиллагаа, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон гарсан ахиц дэвшлийн талаар дараа дараагийн уулзалтуудаар дүгнэж байхыг санал болгосон байна. Чуулга уулзалтаас гаргаж буй энэхүү баримт бичгийг Олон Улсын Парламентын холбоо болон НҮБ-ын холбогдох байгууллагуудад хүргэж, дэлхийн олон нийтийн анхааралд толилуулна гэдгийг Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг танилцуулгадаа дурдлаа.

2026-10-13 13.38.26.jpg

Дараа нь Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга А.Ундраа чуулга уулзалтын оролцогчид, төлөөлөгчид болон зохион байгуулагчдад талархал илэрхийлж үг хэлэв.

Тэрбээр, улс төрийн тогтолцоо, соёл уламжлал маань өөр өөр ч гэлээ чуулга уулзалтад оролцогчид хүйсийн тэгш байдлыг хангасан парламент илүү шударга, илүү хариуцлагатай шийдвэр гаргадаг болохыг хүлээн зөвшөөрч, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо бол хэн нэгний өгөх хишиг биш, ардчиллын салшгүй нөхцөл гэдэгт санал нэгдэж буйг олзуурхан дурдсан юм. Хүний эрхийг дээдэлсэн, иргэндээ ойр, нээлттэй, хариуцлагатай “сайн парламент”-ыг төлөвшүүлэх нь дэлхийн нийт парламентын үндсэн зорилго бөгөөд эмэгтэйчүүдийн дуу хоолойгүйгээр сайн парламент бүрдэх боломжгүй гэдгийг тэрбээр тэмдэглэлээ гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

2026-10-13 13.38.54.jpg



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтаас таван гол асуудлыг тодорхойлж, дөрвөн чиглэлээр зөвлөмж гаргалаа1 цаг 12 минутын өмнөЛогистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана1 цаг 18 минутын өмнөБНЭУ-ын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав1 цаг 22 минутын өмнөХэрэг бүртгэлтийн 2 хэрэгт 10 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав3 цаг 5 минутын өмнөМонгол-Лаосын хооронд шууд нислэг, төмөр замаар холбогдон аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг судална3 цаг 8 минутын өмнөТөрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ3 цаг 12 минутын өмнөМонгол, Хорват хоёр улсын парламентын дэд дарга нар уулзлаа3 цаг 16 минутын өмнөUBS бүлэглэлийнхэн 2027 оны сонгууль угтаж 100 сая ам.доллар босгохоор тохиролцож, Д.Ганбат даргатай “Ардчилсан сэргэлт” холбоо АН-д хүчирхэгжив3 цаг 22 минутын өмнөУзбекистан Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав3 цаг 25 минутын өмнөБоловсролын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна3 цаг 28 минутын өмнөТажикистаны Дээд Мажлисийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн Б.Сайдвализодатай уулзлаа4 цаг 18 минутын өмнөТоосгоны үйлдвэрийн автозамыг хааж, шинэчилнэ5 цаг 39 минутын өмнө“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдэвт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын бүгд хуралдаан боллоо5 цаг 43 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав5 цаг 48 минутын өмнөУИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж БНХАУ-ын БХАТИХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа5 цаг 54 минутын өмнөБ.Мөнгөнзул Монголын шатрын спортын найм дахь эмэгтэй их мастер боллоо5 цаг 57 минутын өмнөХамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурлаа6 цаг 44 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан6 цаг 55 минутын өмнөОй, хээрийн гал түймэрт нийт 1.016.908 га талбай өртөж, 7.9 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан байна10 сар 12. 17:19Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ10 сар 12. 17:11Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ10 сар 12. 17:07Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатар хотноо чуулж байна10 сар 12. 17:05Бишкект болох Шакирагийн концертыг 30 мянган жуулчин үзнэ10 сар 12. 17:00Сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлж, бусдад худалдаалсан хэргийг шүүхэд шилжүүлжээ10 сар 12. 16:55Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч, улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана10 сар 12. 16:52С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, бодит өөрчлөлт болгох нь нэн чухал10 сар 12. 13:01АИ-92 шатахууны үнэ 560 төгрөгөөр нэмэгджээ10 сар 12. 12:55УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв10 сар 12. 12:49Кувейт, Катар, Бахрейн улсад зорчихоор төлөвлөж буй болон оршин суугаа иргэдийн анхааралд10 сар 12. 10:36Цагдаагийн ахмад С.Сайнбилэг: Хүүхэд дунд ангид орсноор үе тэнгийн дээрэлхэлтийн эрсдэл нэмэгддэг10 сар 12. 9:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.