Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа


10-р сарын 14
8 цаг 58 минут

      Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдтэй уулзав. 

Эх орныхоо өмнөд хилийг манаж, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн, шашин, соёл, урлаг, түүхийн хосгүй өвийг уламжлан хөгжүүлэгч говь нутгийн иргэдтэй дахин уулзаж байгаадаа Ерөнхийлөгч баяртай байгаагаа илэрхийлэв. 

Тэрбээр бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, хөтөлбөрийн үр дүнгийн талаар товч танилцууллаа.     

Эдийн засаг 6.8 хувиар өсөн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар давж, уул уурхайн бус экспорт, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 8.9 тэрбум ам.доллар болсон зэрэгт Дорноговь аймаг, сумдын төр, захиргааны байгууллага, хувийн хэвшил, баялаг бүтээгчид, иргэдийн хувь нэмэр их байсныг тэмдэглэв.   

Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй үндэсний хөдөлгөөн, хөтөлбөр, бодлогын ажлууд орон нутагт үр дүнгээ өгч, иргэдийн амьдралын чанар, эдийн засаг, нийгмийн хөгжилд эерэг нөлөө үзүүлж байгааг Замын-Үүд сумын удирдлагууд хэллээ. 

Сумын хөгжил нь боомтын шинэчлэл, тээвэр логистикийн дэд бүтэц, эрчим хүчний хангамжтай салшгүй холбоотойг тодотгов. 

Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Замын-Үүд боомтын автозамын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, боомтын дэд бүтцийг шинэчлэх, тээвэр логистикийн төв байгуулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэх чиглэлээр гаргасан шийдвэрүүд сумын өнөөгийн болон цаашдын хөгжилд томоохон хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэлээ. 

Тухайлбал, Замын-Үүд боомтын шинэчлэл, импорт, экспорт, дамжин өнгөрөх тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх зорилготой “Бүс нутгийн логистикийн төв”-ийн үйл ажиллагаа өргөжихийн хэрээр орон нутгийн эдийн засгийн өсөлтөд чухал дэмжлэг болж байгааг хэлэв. 

Мөн сэргээгдэх эрчим хүчний “Наран тээг”, “Эрдэнэнар” төсөл нь эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх, байгальд ээлтэй эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилттой уялдаж байгаа тухай танилцууллаа. 

Замын-Үүд сум “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ойн ангидаа түшиглэн, говийн хуурай, эрс тэс уур амьсгалд дасан зохицох чадвартай мод, бут, сөөг тарьж, усны нөөцөө хамгаалахын тулд саарал усыг ногоон байгууламжийн усалгаанд ашиглаж эхэлжээ. 

“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд чанар, аюулгүй байдлыг хангахуйц, иргэдийн хөдөлмөр эрхлэлт, өрхийн орлогыг нэмэгдүүлсэн талх, нарийн боов, хүнсний үйлдвэрлэлийн “Нутгийн үйлдвэр” төсөл хэрэгжүүлсэн байна. 

“Эрүүл монгол хүн” хөдөлгөөний хүрээнд цусны даралт ихсэлтийн эсрэг аян, сагсан бөмбөгийн “Замын-Үүд лиг”, “Замын-Үүд марафон” зэргийг зохион байгуулж,  хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, нийтийн биеийн тамир, спортоор хичээллэх дадал хэвшүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд анхаарчээ. 

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт сумын 6 хүүхэд хамрагдаад байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч мөн өдөр төрийн албан хаагчидтай уулзан, амжилт хүсэж, иргэдэд түргэн шуурхай, шударга, ил тод үйлчилж байхыг захив.  

Сумын удирдлага төрийн албаны ёс зүй, сахилга, хариуцлага, ажлын бүтээмжийг дээшлүүлж, иргэдийнхээ хэрэгцээ, шаардлагад нийцсэн төрийн үйлчилгээг хүргэхийг зорьж байгааг хэллээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа20 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа51 минут 57 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан1 цаг 3 минутын өмнөУИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж БНХАУ-ын БХАТИХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа10 сар 13. 16:33Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ10 сар 13. 16:29Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтаас таван гол асуудлыг тодорхойлж, дөрвөн чиглэлээр зөвлөмж гаргалаа10 сар 13. 14:42Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана10 сар 13. 14:35БНЭУ-ын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав10 сар 13. 14:31Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт 10 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав10 сар 13. 12:49Монгол-Лаосын хооронд шууд нислэг, төмөр замаар холбогдон аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг судална10 сар 13. 12:45Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ10 сар 13. 12:41Монгол, Хорват хоёр улсын парламентын дэд дарга нар уулзлаа10 сар 13. 12:37UBS бүлэглэлийнхэн 2027 оны сонгууль угтаж 100 сая ам.доллар босгохоор тохиролцож, Д.Ганбат даргатай “Ардчилсан сэргэлт” холбоо АН-д хүчирхэгжив10 сар 13. 12:32Узбекистан Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав10 сар 13. 12:28Боловсролын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна10 сар 13. 12:25Тажикистаны Дээд Мажлисийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн Б.Сайдвализодатай уулзлаа10 сар 13. 11:35Тоосгоны үйлдвэрийн автозамыг хааж, шинэчилнэ10 сар 13. 10:14“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдэвт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын бүгд хуралдаан боллоо10 сар 13. 10:10Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав10 сар 13. 10:06УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж БНХАУ-ын БХАТИХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа10 сар 13. 9:59Б.Мөнгөнзул Монголын шатрын спортын найм дахь эмэгтэй их мастер боллоо10 сар 13. 9:56Хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурлаа10 сар 13. 9:10Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан10 сар 13. 8:58Ой, хээрийн гал түймэрт нийт 1.016.908 га талбай өртөж, 7.9 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан байна10 сар 12. 17:19Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ10 сар 12. 17:11Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ10 сар 12. 17:07Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатар хотноо чуулж байна10 сар 12. 17:05Бишкект болох Шакирагийн концертыг 30 мянган жуулчин үзнэ10 сар 12. 17:00Сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлж, бусдад худалдаалсан хэргийг шүүхэд шилжүүлжээ10 сар 12. 16:55Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч, улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана10 сар 12. 16:52
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.