Монгол, Италийн парламент хоорондын хамтын ажиллагаа, эмэгтэйчүүдийн манлайлал, эдийн засгийн түншлэлийн асуудлаар санал солилцов


10-р сарын 14
10 цаг 31 минут

       Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Италийн парламентын бүлгийн дарга А.Ундраа (2026.10.13) Бүгд Найрамдах Итали Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхимын Тамгын газрын Нарийн бичгийн дарга Аннарита Патриаркаг хүлээн авч уулзлаа.

Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн олон салбарт идэвхтэй хөгжиж байгааг онцлон тэмдэглэв.

Тэрбээр Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улс дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тус улсад хийсэн төрийн айлчлал нь хоёр улсын харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хүргэж, хамтын ажиллагааны шинэ боломжийг нээхэд чухал ач холбогдолтой болсныг онцоллоо.

photo_2026-10-13_10-00-11.jpg

Бүгд Найрамдах Итали Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Аннарита Патриарка газар зүйн байршлын хувьд алслагдмал хэдий ч Монгол, Италийн уламжлалт найрсаг харилцаа тогтвортой хөгжиж ирснийг тэмдэглээд, Монгол Улсыг бүс нутаг дахь ардчилал, энх тайвны үнэт зүйлсийг тууштай хамгаалж буй чухал түнш орон хэмээн үнэлдгээ илэрхийлэв. Түүнчлэн худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, дэд бүтэц, логистик, технологи болон стратегийн ач холбогдол бүхий салбаруудад хамтын ажиллагааг эрчимжүүлэх өргөн боломж байгааг дурдлаа.

photo_2026-10-13_10-00-12.jpg

Монгол Улсад хэрэгжиж буй “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд ноос, ноолуурын салбарын нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого, зорилтын талаар Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа танилцуулж, бүтээгдэхүүний чанар, дизайн, технологийн шинэчлэл болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хоёр улсын аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.

Талууд боловсрол, шинжлэх ухаан, судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, их, дээд сургуулиудын түншлэлийг бэхжүүлэх, хамтарсан судалгаа, хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлаар санал солилцов.

photo_2026-10-13_10-00-12 (3).jpg

Мөн сүүлийн жилүүдэд хэрэгжсэн соёлын хамтарсан төслүүд, тэр дундаа Монгол, Италийн нэрт уран бүтээлчдийн бүтээлийн үзэсгэлэнг харилцан зохион байгуулсан нь иргэдийн харилцан ойлголцол, найрамдалт харилцааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсныг талууд санал нэгтэй дурдав.

Хатагтай Аннарита Патриарка эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчдыг хамгаалах чиглэлээр Италид хэрэгжүүлж буй хууль эрх зүйн болон бодлогын арга хэмжээний талаар танилцуулж, энэ чиглэлээр парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын үеэр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, улс төр болон эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцлоо гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Батцэцэгийн ажлын тайлан36 минут 43 секундын өмнөМонгол, Италийн парламент хоорондын хамтын ажиллагаа, эмэгтэйчүүдийн манлайлал, эдийн засгийн түншлэлийн асуудлаар санал солилцов42 минут 26 секундын өмнөМобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав1 цаг 17 минутын өмнөОюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна1 цаг 21 минутын өмнөХээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа1 цаг 24 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа2 цаг 16 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан2 цаг 26 минутын өмнөУИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж БНХАУ-ын БХАТИХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа10 сар 13. 16:33Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ10 сар 13. 16:29Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтаас таван гол асуудлыг тодорхойлж, дөрвөн чиглэлээр зөвлөмж гаргалаа10 сар 13. 14:42Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана10 сар 13. 14:35БНЭУ-ын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав10 сар 13. 14:31Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт 10 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав10 сар 13. 12:49Монгол-Лаосын хооронд шууд нислэг, төмөр замаар холбогдон аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг судална10 сар 13. 12:45Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ10 сар 13. 12:41Монгол, Хорват хоёр улсын парламентын дэд дарга нар уулзлаа10 сар 13. 12:37UBS бүлэглэлийнхэн 2027 оны сонгууль угтаж 100 сая ам.доллар босгохоор тохиролцож, Д.Ганбат даргатай “Ардчилсан сэргэлт” холбоо АН-д хүчирхэгжив10 сар 13. 12:32Узбекистан Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав10 сар 13. 12:28Боловсролын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна10 сар 13. 12:25Тажикистаны Дээд Мажлисийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн Б.Сайдвализодатай уулзлаа10 сар 13. 11:35Тоосгоны үйлдвэрийн автозамыг хааж, шинэчилнэ10 сар 13. 10:14“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдэвт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын бүгд хуралдаан боллоо10 сар 13. 10:10Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав10 сар 13. 10:06УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж БНХАУ-ын БХАТИХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа10 сар 13. 9:59Б.Мөнгөнзул Монголын шатрын спортын найм дахь эмэгтэй их мастер боллоо10 сар 13. 9:56Хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурлаа10 сар 13. 9:10Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан10 сар 13. 8:58Ой, хээрийн гал түймэрт нийт 1.016.908 га талбай өртөж, 7.9 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан байна10 сар 12. 17:19Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ10 сар 12. 17:11Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ10 сар 12. 17:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.