Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа


10-р сарын 14
13 цаг 25 минут

     “Оюу Толгой” ХХК-ийн ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх зардалд иргэдийн саналыг “Төрийн үйлчилгээний нэгдсэн систем  (e-Mongolia)”-ээр авч эхэллээ. Санал асуулгатай холбогдуулан Ерөнхий сайд Н.Учралын ард иргэддээ хандаж, хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Ерөнхий сайд;

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Монгол Улсын Засгийн газар 17 жилийн дуусдаггүй яриаг дуусгаж, Оюутолгойн ногдол ашгаа Монголдоо авч ирэхээр болсон. Ирэх онд монголчууд Оюутолгойн ордоос гурван их наяд төгрөгийн ногдол ашгаа авна. Оюутолгойн ногдол ашгаа нэг удаа биш жил бүхэн авна. Харин  Монгол Улс мөнгөгүйн зовлон, мөнгөтэйн зовлонд унасаар байж болохгүй. Олсныхоо хэрээр үрдэг өмнөх алдаагаа засаж, өр биш өв үлдээж, ухаалаг зөв ашиглах учиртай. 

Оюутолгой бол Таны хувь, Таны баялаг. “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэдэг. Ийм ч учраас иргэн Та бүгдийн олонхын санал эцсийн дээд шийдвэр байх болно. 

Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах  саналаа Та бүхэндээ дахин танилцуулъя.

Нэг

Оюутолгойн нодол ашигт гурван их наяд төгрөг авна. Үүнээс нэг их наяд төгрөгийг нь Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу иргэн Таны хуримтлалын санд оруулна.  Харин олсныхоо хэрээр үрвэл үнийн өсөлт огцом цойлж, төгрөгийн ханш, айл бүрийн цалин орлого, тэтгэврийн худалдан авах чадварыг эрс сулруулах аюултай. Иргэн Та өөрийн хуримтлалаа эрүүл мэнд, боловсрол, орон сууцандаа зориулах эрхээ эдлэх боломжийг бодитой нээх болно.  

Хоёр

Газрын баялгийн экспортын орлогоо  өвлүүлж хуримтлуулах, өсгөж үржүүлж, үлдэцтэй зөв зарцуулахын оронд үрж зарсаар ирсний үр дагаврыг өнөөдөр монголчууд бид эдэлж байна. Өвөл болохоор хүйтэн болдог гэдгийг бүгдээрээ мэддэг боловч тог, дулааны хомсдолтой, улс, хотоороо гал алдах, хөлдөх өндөр эрсдэл дунд аж төрж байна. Цахилгаан станц барих төсөл бүрийг царцааж гацаасаар олон жилийг үдлээ. Оюутолгойн ногдол ашгаас 300 МВт хүчин чадалтай шинэ VI ДЦС барих, цахилгаан станцуудаа засварлаж шинэчлэхэд 789.7 тэрбум төгрөг зориулах саналтай байна. Ажил нь 50 хувьтай гацсан, 10 аймгийн ДЦС-аа үргэлжлүүлэн гүйцээж, хөдөө орон нутгийн хүн амаа гэрэл, дулааны гачигдлаас гаргах уу? Хагас дутуу барилга, каркааз хэвээрээ үлдвэл бүгдээрээ илүү их хохирч, бүхнийг шинээр эхлэх гэж олон өвлийг ахин алдах болно. 

Гурав

Монгол малын буян, арьс шир жалга шуудуунд хаядаг хог байх ёсгүй. Түүхий эд, арьс шир боловсруулах үйлдвэрүүд байгуулж, монгол малынхаа ашиг шимийг өсгөх санал дэвшүүлж байна. Таван хошуу мал сүргээ жинхэнэ ёсоор таван эрдэнэ болгоё гэвэл малын эм, вакцины үйлдвэртэй болохоос өөр аргагүй. Малын гоц халдварт өвчин гарах бүрд гадаад улсаас эм, вакцин хайж цаг алдаж, илүү үнэ төлж, илүү хохирч, хотоо харлуулдаг цагийг хамтдаа эцэслэе. Монгол гэрийн буйр газар нутгаа тамгалж яваа цагт нүүдлийн их өв, соёл тасрахгүй. Иймд импортыг орлож, ХАА-н үйлдвэрлэлээ өсгөн  нэмэгдүүлэхэд 82.2 тэрбум төгрөг зориулах саналтай байна.    

Дөрөв

Эх орны баялгийн өгөөжийг иргэнд хүртээмжтэй хүргэх үндсэн арга замын нэг нь эрдэм боловсрол гэдэгтэй Та санал нийлнэ гэдэгт итгэлтэй байна. Үр хүүхдүүдээ эрдэм боловсролтой хүн болгохын төлөө байдаг бүхнээ зориулдаг нь монгол ээж аавуудын эрхэм нандин чанар. Тийм ч учраас Оюутолгойн ногдол ашгаас хөдөөгийн зургаан бүс тус бүрд Кембрижийн хөтөлбөртэй хоёр сургууль барина. Монголын хөдөөд дэлхийн иргэд сурч бэлтгэгддэг, эзэмшсэн боловсрол, авсан гэрчилгээ нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөнө. Бүс тус бүрд нэг төрөлжсөн ахлах сургуулийн үүдийг нээнэ. Зургаан бүс тус бүрд 300 ортой 15 дотуур байр барина. Эх орны баялгаас эрдэм боловсролд  257 тэрбум төгрөг зориулъя гэсэн саналтай байна.  

Ерөнхий боловсролын 100 сургуулийг эрчим хүчний хэмнэлттэй, ухаалаг, ногоон, уурын зуухгүй сургууль болгоход 315.7 тэрбум төгрөг зарцуулахаар тооцлоо. 

Тав

 Экпортын үндсэн орлогыг бүрдүүлдэг, улс орны үүд хаалга болсон боомтуудын хүчин чадлыг өсгөн нэмж чадвал бүс нутаг хөгжинө. Ахмадын тэтгэвэр, эмч, багшийн цалин, сургууль цэцэрлэг, зам, дэд бүтэц болдог татварын орлого нэмэгдэнэ. Арцсуурь, Хавирга, Ханги боомтуудын хүчин чадал, экспортын гарцыг нэмэхэд 170.8 тэрбум төгрөг зориулъя. Экспорт эрч хүчтэй, эдийн засгийн судас эрүүл цохилж байж өсөлтөө хадгалж, өрхдөө хүргэх өгөөж болгож чадна. 

Эх орныхоо эрдэнэс баялгийн жинхэнэ эзэн болсон эрх чөлөөт Монгол Улсын иргэд ээ,

Эрх чөлөөт улс оронд засаг төр бүхнийг зааж, иргэн Таны өмнөөс дур мэдэн шийддэг байх учиргүй. Бид зөвхөн шийдлээ танилцуулна. Хаалттай хаалганы цаана биш ил тод нээлттэй, олонхын саналаар шийддэг байх шинэ соёлыг эхлүүлж байна. 

Та гар утаснаасаа И-Монголиа, и-засаг цахим талбарт ороод чөлөөтэй саналаа өгөөрэй. Нээлттэй санал асуулга өнөөдөр буюу аравдугаар сарын 14-ний 09 цагт эхэлсэн. Энэ сарын 28-ны 22 цаг хүртэл үргэлжилнэ. Энэхүү санал асуулгын үр дүнг УИХ-ын Ажлын хэсэгт уламжилна.  

Оюутолгой бол Таны хувь юм.

Оюутолгой бол Таны баялаг юм.

Монголын баялаг монголчууддаа хүрэх учиртай. 

Монголын заяа их ээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн ажлын тайлан1 цаг 3 минутын өмнөМонгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав1 цаг 5 минутын өмнөОй, хээрийн түймэр тавьсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ1 цаг 9 минутын өмнөХаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ1 цаг 14 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа1 цаг 20 минутын өмнөМонгол Улсын Их Хурлын гишүүн Б.Батцэцэгийн ажлын тайлан4 цаг 9 минутын өмнөМонгол, Италийн парламент хоорондын хамтын ажиллагаа, эмэгтэйчүүдийн манлайлал, эдийн засгийн түншлэлийн асуудлаар санал солилцов4 цаг 14 минутын өмнөМобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав4 цаг 48 минутын өмнөОюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна4 цаг 52 минутын өмнөХээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа4 цаг 55 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа5 цаг 47 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан5 цаг 58 минутын өмнөУИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж БНХАУ-ын БХАТИХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа10 сар 13. 16:33Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ10 сар 13. 16:29Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтаас таван гол асуудлыг тодорхойлж, дөрвөн чиглэлээр зөвлөмж гаргалаа10 сар 13. 14:42Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана10 сар 13. 14:35БНЭУ-ын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав10 сар 13. 14:31Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт 10 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав10 сар 13. 12:49Монгол-Лаосын хооронд шууд нислэг, төмөр замаар холбогдон аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг судална10 сар 13. 12:45Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ10 сар 13. 12:41Монгол, Хорват хоёр улсын парламентын дэд дарга нар уулзлаа10 сар 13. 12:37UBS бүлэглэлийнхэн 2027 оны сонгууль угтаж 100 сая ам.доллар босгохоор тохиролцож, Д.Ганбат даргатай “Ардчилсан сэргэлт” холбоо АН-д хүчирхэгжив10 сар 13. 12:32Узбекистан Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав10 сар 13. 12:28Боловсролын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна10 сар 13. 12:25Тажикистаны Дээд Мажлисийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн Б.Сайдвализодатай уулзлаа10 сар 13. 11:35Тоосгоны үйлдвэрийн автозамыг хааж, шинэчилнэ10 сар 13. 10:14“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдэвт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын бүгд хуралдаан боллоо10 сар 13. 10:10Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав10 сар 13. 10:06УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж БНХАУ-ын БХАТИХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа10 сар 13. 9:59Б.Мөнгөнзул Монголын шатрын спортын найм дахь эмэгтэй их мастер боллоо10 сар 13. 9:56
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.