Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ


10-р сарын 14
13 цаг 31 минут

        Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.10.14 / Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр, Р.Батболд, Ц.Туваан, Л.Мөнхбаясгалан, Н.Батсүмбэрэл, Л.Соронзонболд, Д.Цогтбаатар, Г.Хосбаяр нараас Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

viber_image_2026-10-14_13-00-51-161.jpg

Хуулийн төслийн гол агуулга нь хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэж буйг Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр тодотгоод Засгийн газрын шийдвэрээр 2019 оноос жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1 хүртэл хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 хүртэлх насны хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон байдаг гэв.

Хэдийгээр хугацаа заагаад ийн хориглосон байдаг ч өнөөдөр 21 аймаг, 330 сум бүрд хаврын морин уралдааныг нууцаар зохион байгуулж, тэдгээр нь уралдааны зориулалтын зам, хүүхдийн аюулгүй байдал, хувцас хэрэглэлийн стандартыг хангахгүй, төр засгийн хараа хяналтгүйгээр далд хэлбэрээр уралдаан, сунгаа зохион байгуулан эрсдэл үүсгэж, улмаар унаач хүүхдүүд хөлдөх осгох, мориноос унаж гэмтэх аюулыг бий болгож байгаагаас үүдэн төрийн бус байгууллагуудуудын эсэргүүцэл эрс ихэссэн байна. Үүнтэй холбогдуулан хүний эрхийн болон хүүхдийн байгууллагууд уралдааны журмыг өөрчлөх, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох санал, санаачилгууд гаргасаар байгаа аж. Иймд Засгийн газрын тогтоолоос өөр энэ талаарх тодорхой зохицуулалтгүй байгаа тул хаврын морин уралдааны эрх зүйн орчныг бий болгох зорилгоор хуулийн төсөл боловсруулсан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр онцлон тэмдэглэв.

viber_image_2026-10-14_13-00-50-163.jpg

Хуулийн төсөлд дараах асуудлыг зохицуулахаар тусгажээ. Тухайлбал, хурдан морины уралдааныг хаврын тэргүүн сарын шинийн 15-ны, эсвэл түүний доторх аль нэг өдөр цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан зохион байгуулах, товыг нь Засгийн газрын шийдвэрээр тогтоохоор тусгажээ. Мөн хаврын хурдан морины уралдаан зохион байгуулахдаа морь уралдуулах зурвасыг тусгайлан засаж, аюулгүй байдлыг хангах, уралдааны морийг 14 болон түүнээс дээш насны хүн унаж уралдах зохицуулалтыг тусгасан байна. Улмаар уралдааны морь унах хүн дулаанаа хадгалдаг, салхи, ус, цас нэвтрүүлдэггүй, осол, гэмтлээс хамгаалах, сэрүүний улиралд тохирсон хувцас хэрэглэлтэй оролцох, заавал даатгуулах, морины уяач нь уралдааны морь унагч болон түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй гэрээ байгуулах, хүн, мал эмнэлгийн тусламжийн хэсгийг хаврын хурдан морины уралдааны замд өртөөчлөн байрлуулж, тусламж үйлчилгээ үзүүлэх, аюулгүй байдал, хэв журмыг сахиулах бэлтгэлийг хангасан байх зэрэг шаардлагыг тодорхой зохицуулжээ. Улмаар хаврын хурдан морины уралдаанд азарга, их нас, соёолон насны морьдыг уралдуулахын зэрэгцээ морины насны ангиллаас хамаарч азарга, соёолон насны морьд 16-17, их насны морьд 18-19 километрын замд уралдах зохицуулалтыг тусгасан байна.
viber_image_2026-10-14_13-00-51-161.jpg

Хуулийн төсөл батлагдсанаар хаврын морин уралдааны унаач хүний насыг 14-өөс дээш хэмээн тогтоож, стандартын хамгаалалтын хувцас, хэрэглэл хэрэглэснээр эрх зөрчих асуудал багасах бөгөөд моринд гарамгай хүмүүст шинээр ажлын байр бий болох давуу талтай болно. Түүнчлэн морин уралдаан нь үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүхэн уламжлалыг бэхжүүлэх, нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлэх боломжийг бүрдүүлнэ гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн ажлын тайлан1 цаг 5 минутын өмнөМонгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав1 цаг 7 минутын өмнөОй, хээрийн түймэр тавьсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ1 цаг 11 минутын өмнөХаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ1 цаг 16 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа1 цаг 22 минутын өмнөМонгол Улсын Их Хурлын гишүүн Б.Батцэцэгийн ажлын тайлан4 цаг 11 минутын өмнөМонгол, Италийн парламент хоорондын хамтын ажиллагаа, эмэгтэйчүүдийн манлайлал, эдийн засгийн түншлэлийн асуудлаар санал солилцов4 цаг 16 минутын өмнөМобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав4 цаг 50 минутын өмнөОюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна4 цаг 54 минутын өмнөХээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа4 цаг 57 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа5 цаг 49 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан6 цагийн өмнөУИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж БНХАУ-ын БХАТИХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа10 сар 13. 16:33Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ10 сар 13. 16:29Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтаас таван гол асуудлыг тодорхойлж, дөрвөн чиглэлээр зөвлөмж гаргалаа10 сар 13. 14:42Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана10 сар 13. 14:35БНЭУ-ын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав10 сар 13. 14:31Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт 10 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав10 сар 13. 12:49Монгол-Лаосын хооронд шууд нислэг, төмөр замаар холбогдон аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг судална10 сар 13. 12:45Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ10 сар 13. 12:41Монгол, Хорват хоёр улсын парламентын дэд дарга нар уулзлаа10 сар 13. 12:37UBS бүлэглэлийнхэн 2027 оны сонгууль угтаж 100 сая ам.доллар босгохоор тохиролцож, Д.Ганбат даргатай “Ардчилсан сэргэлт” холбоо АН-д хүчирхэгжив10 сар 13. 12:32Узбекистан Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав10 сар 13. 12:28Боловсролын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна10 сар 13. 12:25Тажикистаны Дээд Мажлисийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн Б.Сайдвализодатай уулзлаа10 сар 13. 11:35Тоосгоны үйлдвэрийн автозамыг хааж, шинэчилнэ10 сар 13. 10:14“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдэвт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын бүгд хуралдаан боллоо10 сар 13. 10:10Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав10 сар 13. 10:06УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж БНХАУ-ын БХАТИХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа10 сар 13. 9:59Б.Мөнгөнзул Монголын шатрын спортын найм дахь эмэгтэй их мастер боллоо10 сар 13. 9:56
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.