Ой, хээрийн түймэр тавьсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ


10-р сарын 14
13 цаг 36 минут

     Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн шийдвэрлэлтийг ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой.

Прокурорын байгууллага 2026 оны 10 дугаар сарын байдлаар Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйл “Ой хээрийн түймэр тавих”-д заасан 7 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. Эдгээр хэргүүд ойн сан бүхий газар нутагтай Булган, Сэлэнгэ, Хөвсгөл, тал хээрийн бүс болох Дорнод аймгийн нутаг дэвсгэрт гарсан байна.

Шүүхээр шийдвэрлүүлсэн хэргүүдээс тоймлон хүргэвэл :

Дорнод аймгийн прокурорын газраас:

- З.М  нь 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэр “Сангийн далай” гэх байгалийн өвс ихтэй газраар явахдаа тээврийн хэрэгслийн янданд хуримтлагдсан өвсийг цэвэрлэхгүй явснаас хялбар шатах өвс, ургамал яндангийн халалтад асаж, хээрийн түймэр гарч, 23,093 га бэлчээрийн талбай шатаж, байгаль экологид 76.1 сая төгрөгийн шууд хохирол, уг түймрийг унтраахад 2.8 сая төгрөгийн зардал буюу шууд бус хохирол, мөн нэр бүхий иргэний эд хөрөнгөнд 57.8 сая төгрөгийн хохирол, нийт 136.8 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол, мөн нэр бүхий иргэний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (гал, шатамхай эд зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр гарсан)-т зааснаар) яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн  хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд З.М-г “гал, шатамхай эд зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр гарч, хүний эрүүл мэндэд хүнд хохирол, мөн бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, түүний гэм буруу, эд хөрөнгийн байдлыг харгалзан, байгаль орчинд учруулсан хохиролд 76.1 сая төгрөгийг 7.6 сая төгрөгийг болгон бууруулж гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлүүлэх, мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт нийт 60.7 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн.  

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас:

- Ц.Э нь 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэр “Дунддаваа” гэх газарт гэрийнхээ гадна ил хог хаягдал шатаасны улмаас ой хээрийн түймэр гарч, түймрийн улмаас 5,316.64 га (ой, бэлчээр, тариалангийн талбай) талбай галд өртөж, байгаль орчинд 8.6 тэрбум төгрөгийн хохирол, нэр бүхий 13 иргэн, 2 хуулийн этгээдийн эд хөрөнгө галд өртөж, нийт 139.8 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (гал, шатамхай эд зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой хээрийн түймэр гарсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн  хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Ц.Э-г “гал, шатамхай эд зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой хээрийн түймэр гарч, бусдад хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар хохирол төлөгдсөнд тооцож шийдвэрлэсэн.

- Б.Т нь 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг "Хоёр даваа" гэх газарт төмөр таслагч ашиглаж байхдаа оч үсэргэсний улмаас ой хээрийн түймэр гарч, тус аймгийн Зүүнбүрэн, Хушаат сумын нутаг дэвсгэрийг хамарсан 4,128.43 га талбайд ой, хээрийн түймэрт өртөж байгаль орчинд 2.2 тэрбум төгрөгийн хохирол, нэр бүхий 8 иргэний эд хөрөнгө галд өртөж, нийт 90.7 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (гал, шатамхай эд зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой хээрийн түймэр гарсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Б.Т-г “гал, шатамхай эд зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой хээрийн түймэр гарч, бусдад хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт  хохирол төлөгдсөнд тооцож шийдвэрлэсэн.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Ойн тухай хуульд зааснаар ”Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хамааруулдаг.

Намрын хуурайшилтын үед иргэдийн болгоомжгүй үйлдлийн улмаас ой, хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгддэг.  

Тиймээс иргэд ой, хээрийн бүсэд тээврийн хэрэгсэлтэй зорчихдоо аюулгүй байдлыг сайтар нягтлах, утааны янданг оч баригчтай болгох, ил задгай гал түлэхгүй байх, түлсэн гал асаасан чүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж хэвшсэнээр түймрээс сэргийлнэ.

Иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж, байгалиа хамгаалахыг уриалж байна.

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ 

24.7 ДУГААР ЗҮЙЛ. ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМЭР ТАВИХ

1.Гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч хүний бие махбодид хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон; их хэмжээний хохирол учирсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Ой, хээрийн түймэр санаатай тавьсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн ажлын тайлан1 цаг 18 минутын өмнөМонгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав1 цаг 19 минутын өмнөОй, хээрийн түймэр тавьсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ1 цаг 23 минутын өмнөХаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ1 цаг 29 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа1 цаг 34 минутын өмнөМонгол Улсын Их Хурлын гишүүн Б.Батцэцэгийн ажлын тайлан4 цаг 23 минутын өмнөМонгол, Италийн парламент хоорондын хамтын ажиллагаа, эмэгтэйчүүдийн манлайлал, эдийн засгийн түншлэлийн асуудлаар санал солилцов4 цаг 29 минутын өмнөМобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав5 цаг 3 минутын өмнөОюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна5 цаг 7 минутын өмнөХээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа5 цаг 10 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа6 цаг 2 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан6 цаг 13 минутын өмнөУИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж БНХАУ-ын БХАТИХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа10 сар 13. 16:33Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ10 сар 13. 16:29Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтаас таван гол асуудлыг тодорхойлж, дөрвөн чиглэлээр зөвлөмж гаргалаа10 сар 13. 14:42Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана10 сар 13. 14:35БНЭУ-ын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав10 сар 13. 14:31Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт 10 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав10 сар 13. 12:49Монгол-Лаосын хооронд шууд нислэг, төмөр замаар холбогдон аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг судална10 сар 13. 12:45Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ10 сар 13. 12:41Монгол, Хорват хоёр улсын парламентын дэд дарга нар уулзлаа10 сар 13. 12:37UBS бүлэглэлийнхэн 2027 оны сонгууль угтаж 100 сая ам.доллар босгохоор тохиролцож, Д.Ганбат даргатай “Ардчилсан сэргэлт” холбоо АН-д хүчирхэгжив10 сар 13. 12:32Узбекистан Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав10 сар 13. 12:28Боловсролын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна10 сар 13. 12:25Тажикистаны Дээд Мажлисийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн Б.Сайдвализодатай уулзлаа10 сар 13. 11:35Тоосгоны үйлдвэрийн автозамыг хааж, шинэчилнэ10 сар 13. 10:14“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдэвт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын бүгд хуралдаан боллоо10 сар 13. 10:10Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав10 сар 13. 10:06УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж БНХАУ-ын БХАТИХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа10 сар 13. 9:59Б.Мөнгөнзул Монголын шатрын спортын найм дахь эмэгтэй их мастер боллоо10 сар 13. 9:56
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.