Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав


10-р сарын 14
13 цаг 40 минут

    Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа, Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн гишүүн Б.Хэрлэн, Л.Соронзонболд нар Литва Улсын Сеймасын гишүүн Модеста Петраускайте тэргүүтэй төлөөлөгчдийг /2026.10.13/ хүлээн авч уулзав. 
Литва.jpg

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа уулзалтын эхэнд Монгол Улсад болж буй Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад оролцохоор ирсэн тус улсын төлөөлөгчдөд ажлын амжилт хүслээ. Мөн энэ онд Монгол Улс, Бүгд Найрамдах Литва Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байгаа нь чухал тэмдэглэлт үйл явдал юм гээд өнгөрсөн хугацаанд манай уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж ирснийг тэмдэглэв.

Түүнчлэн Литва-Монголын парламентын бүлэг 2026 оны 06 дугаар сард, Монгол-Литвын парламентын бүлэг 2026 оны 08 дугаар сард байгуулагдсаныг дурдаад, парламент хоорондын харилцааг өргөжүүлэх төдийгүй хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал талбар болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Хамтын ажиллагааг улам өргөжүүлэх зорилгын хүрээнд тус бүлгийн гишүүдийг Монгол Улсад албан ёсны айлчлал хийхийг урьж, парламент төдийгүй эмэгтэйчүүдийн эрх, хөгжлийн чиглэлээр хамтран ажиллах, бизнесийн харилцааг нээх боломжтойг онцлов.

Литва Улсын Сеймасын гишүүн Модеста Петраускайте, цаг зав гарган хүлээж авсанд талархал илэрхийлээд, эртний түүхт хүчирхэг Монгол оронд зочилсондоо баяртай байна гэв. Тэрбээр, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг боловсрол, эрчим хүч, худалдаа, бизнесийн салбарт өргөжүүлэх, ард түмэн хоорондын соёлын харилцааг хөгжүүлэх боломжтойг тэмдэглээд Монгол-Литвын парламентын бүлгийн гишүүдийг албан ёсны айлчлал хийхийг урилаа.

Уулзалтын төгсгөлд талууд хоёр орны парламентын бүлгүүдийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэ түвшинд хөгжүүлэх, харилцан туршлага солилцох айлчлал, уулзалтуудыг зохион байгуулах талаар санал нэгтэй байгаагаа илэрхийлэв гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн ажлын тайлан1 цаг 15 минутын өмнөМонгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав1 цаг 17 минутын өмнөОй, хээрийн түймэр тавьсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ1 цаг 21 минутын өмнөХаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ1 цаг 27 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа1 цаг 32 минутын өмнөМонгол Улсын Их Хурлын гишүүн Б.Батцэцэгийн ажлын тайлан4 цаг 21 минутын өмнөМонгол, Италийн парламент хоорондын хамтын ажиллагаа, эмэгтэйчүүдийн манлайлал, эдийн засгийн түншлэлийн асуудлаар санал солилцов4 цаг 27 минутын өмнөМобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав5 цагийн өмнөОюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна5 цаг 4 минутын өмнөХээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа5 цаг 8 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа5 цаг 59 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан6 цаг 10 минутын өмнөУИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж БНХАУ-ын БХАТИХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа10 сар 13. 16:33Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ10 сар 13. 16:29Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтаас таван гол асуудлыг тодорхойлж, дөрвөн чиглэлээр зөвлөмж гаргалаа10 сар 13. 14:42Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана10 сар 13. 14:35БНЭУ-ын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав10 сар 13. 14:31Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт 10 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав10 сар 13. 12:49Монгол-Лаосын хооронд шууд нислэг, төмөр замаар холбогдон аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг судална10 сар 13. 12:45Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ10 сар 13. 12:41Монгол, Хорват хоёр улсын парламентын дэд дарга нар уулзлаа10 сар 13. 12:37UBS бүлэглэлийнхэн 2027 оны сонгууль угтаж 100 сая ам.доллар босгохоор тохиролцож, Д.Ганбат даргатай “Ардчилсан сэргэлт” холбоо АН-д хүчирхэгжив10 сар 13. 12:32Узбекистан Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав10 сар 13. 12:28Боловсролын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна10 сар 13. 12:25Тажикистаны Дээд Мажлисийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн Б.Сайдвализодатай уулзлаа10 сар 13. 11:35Тоосгоны үйлдвэрийн автозамыг хааж, шинэчилнэ10 сар 13. 10:14“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдэвт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын бүгд хуралдаан боллоо10 сар 13. 10:10Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав10 сар 13. 10:06УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж БНХАУ-ын БХАТИХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа10 сар 13. 9:59Б.Мөнгөнзул Монголын шатрын спортын найм дахь эмэгтэй их мастер боллоо10 сар 13. 9:56
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.