УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн ажлын тайлан


10-р сарын 14
13 цаг 42 минут

         - Төсвийн байнгын хорооны гишүүн

- Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн

- Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дарга

БАЙНГЫН ХОРООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Санхүү, төсвийн бодлогын суурь асуудлыг шийдвэрлэх ажлыг удирдав

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны даргаар 2024–2025 онд ажиллаж, улсын төсөв, төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөл, Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв, Засгийн газрын өрийн удирдлага зэрэг улсын санхүү, төсвийн бодлогын суурь асуудлыг парламентын түвшинд хэлэлцэн шийдвэрлэх ажлыг удирдав.

viber_image_2026-10-13_08-58-25-174.jpg

2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Төсвийн байнгын хорооны хуралдаанаар 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025–2026 оны төсвийн төсөөлөлд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхэд Ц.Даваасүрэн ахалсан 15 гишүүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулж, нийт 5 удаа хуралдан, УИХ-ын гишүүд болон төрийн, төрийн бус байгууллагуудаас ирүүлсэн саналыг хэлэлцэв.

2024 оны намрын чуулганаар 2025 оны төсөв, Үндэсний баялгийн сангийн төсөв, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн төслүүдийг хэлэлцэх явцад Төсвийн байнгын хорооны даргын хувиар хуралдааныг удирдан, санал дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд хүргүүлэх ажлыг зохион байгуулав.

АЖЛЫН ХЭСЭГ

Мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлнэ

2024–2026 онд хууль, төсөв, бодлогын баримт бичгийг хэлэлцүүлэгт бэлтгэх чиг үүрэг бүхий Ажлын хэсгүүдэд орж ажилласан. УИХ-ын даргын 43 дугаар захирамжаар  2024 оны 08 дугаар сард 15 гишүүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсгийг ахалж, төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөлтэй холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэв.

Ажлын хэсгийн 2025 оны хоёрдугаар сарын хуралдааны товд мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж, санал боловсруулах асуудал тусгагдсан. Энэхүү aжлын хэсгийн хүрээнд гишүүд, төрийн болон бусад байгууллагаас ирүүлсэн санал, мэдээллийг нэгтгэн судалж, хуулийн төсөл болон бодлогын шийдэлд тусгах саналыг боловсруулан Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэхэд оролцов.

ХУУЛЬ ТОГТООХ БОЛОН ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

 Өргөн барьсан хууль, тогтоолын төсөл

Төсөв, өрийн удирдлага, төрийн санхүү, эдийн засгийн бодлоготой холбоотой хууль тогтоомжийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, Байнгын хорооны санал, зарчмын зөрүүтэй саналын томьёолол гарган ажиллав.

-Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэр бүхий УИХ-ын гишүүдийн хамт өргөн мэдүүлэв. (2025)

-Хянан шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг нэр бүхий УИХ-ын гишүүдийн хамт өргөн мэдүүлэв. (2026)

_GET6686.JPG

    Төсөв, санхүү, өрийн удирдлагын талаар асуулга тавив

УИХ-ын гишүүний асуулт, асуулга нь Засгийн газрын үйл ажиллагаа, бодлогын хэрэгжилтэд парламентын хяналт тавих үндсэн хэрэгслийн нэг юм. Энэ хүрээнд төсөв, төрийн санхүү, өрийн удирдлага болон бодлогын хэрэгжилттэй холбоотой асуудлаар чуулганы нэгдсэн хуралдаан, Байнгын хорооны хэлэлцүүлэгт асуулт тавьж, байр сууриа илэрхийлэв.

ТОМИЛОЛТ, ГАДААД ХАРИЛЦАА

Парламентын үйл ажиллагааны хүрээнд гадаадын Элчин сайдын яам, парламент хоорондын харилцаа болон гадаад томилолттой холбоотой онцлох мэдээллүүдээс хүргэе.

-Уругвай Улсын Элчин сайдын яамны Элчин зөвлөх Мартин Орландог хүлээн авч уулзав. (2024.12.12)

viber_image_2026-10-13_17-35-24-970.jpg

-НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн Бүсийн дэд захирал Александар Саша Бодироза тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. (2025.05.23)

viber_image_2026-10-13_17-35-39-574.jpg

 Төсөв, санхүү парламентын хяналтад төвлөрч ажиллав

Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн улсын төсөв, төрийн санхүү, өрийн удирдлага, хууль тогтоомжийн хэлэлцүүлэг болон парламентын хяналтын чиглэлд төвлөрч ажиллав. Төсвийн байнгын хорооны даргын хувиар 2024–2025 онд төсвийн бодлогын гол асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ажлыг удирдаж, ажлын хэсгүүдийн үйл ажиллагаагаар хууль, төсвийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, гишүүд болон байгууллагуудаас ирүүлсэн саналыг тусгах чиглэлээр ажиллалаа. Парламентын дэд хорооны үйл ажиллагаа, Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлэлцүүлэгт оролцож, хууль тогтоох болон парламентын хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмрээ оруулан ажиллаж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн ажлын тайлан1 цаг 15 минутын өмнөМонгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав1 цаг 17 минутын өмнөОй, хээрийн түймэр тавьсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ1 цаг 21 минутын өмнөХаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ1 цаг 26 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа1 цаг 32 минутын өмнөМонгол Улсын Их Хурлын гишүүн Б.Батцэцэгийн ажлын тайлан4 цаг 21 минутын өмнөМонгол, Италийн парламент хоорондын хамтын ажиллагаа, эмэгтэйчүүдийн манлайлал, эдийн засгийн түншлэлийн асуудлаар санал солилцов4 цаг 27 минутын өмнөМобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав5 цагийн өмнөОюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна5 цаг 4 минутын өмнөХээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа5 цаг 8 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа5 цаг 59 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан6 цаг 10 минутын өмнөУИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж БНХАУ-ын БХАТИХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа10 сар 13. 16:33Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ10 сар 13. 16:29Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтаас таван гол асуудлыг тодорхойлж, дөрвөн чиглэлээр зөвлөмж гаргалаа10 сар 13. 14:42Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана10 сар 13. 14:35БНЭУ-ын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав10 сар 13. 14:31Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт 10 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав10 сар 13. 12:49Монгол-Лаосын хооронд шууд нислэг, төмөр замаар холбогдон аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг судална10 сар 13. 12:45Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ10 сар 13. 12:41Монгол, Хорват хоёр улсын парламентын дэд дарга нар уулзлаа10 сар 13. 12:37UBS бүлэглэлийнхэн 2027 оны сонгууль угтаж 100 сая ам.доллар босгохоор тохиролцож, Д.Ганбат даргатай “Ардчилсан сэргэлт” холбоо АН-д хүчирхэгжив10 сар 13. 12:32Узбекистан Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав10 сар 13. 12:28Боловсролын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна10 сар 13. 12:25Тажикистаны Дээд Мажлисийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн Б.Сайдвализодатай уулзлаа10 сар 13. 11:35Тоосгоны үйлдвэрийн автозамыг хааж, шинэчилнэ10 сар 13. 10:14“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдэвт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын бүгд хуралдаан боллоо10 сар 13. 10:10Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав10 сар 13. 10:06УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж БНХАУ-ын БХАТИХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа10 сар 13. 9:59Б.Мөнгөнзул Монголын шатрын спортын найм дахь эмэгтэй их мастер боллоо10 сар 13. 9:56
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.