Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа


10-р сарын 14
8 цаг 56 минут

      Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн гишүүн Д.Үүрийнтуяа нар өнөөдөр (2026.10.13) Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад оролцсон Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн гишүүн Ванда Новицка, Эва Колодзиеж нартай уулзлаа.

2026-10-13 17.59.46.jpg

Парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал Монгол, Польшийн уламжлалт түүхэн харилцаа өргөжин хөгжиж, сүүлийн жилүүдэд дээд, өндөр түвшний харилцан айлчлалууд тогтмолжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Улсын Их Хурал дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн гишүүд энэ оны хавар тус улсад айлчлахдаа хоёр улсын бизнесийн төлөөлөгчдийн уулзалтыг зохион байгуулсан юм. Үүний үр дүнд хөдөө аж ахуйн болон эрүүл мэндийн салбарын бизнес эрхлэгчдийн хоолонд түншлэл бий болж, хамтын ажиллагааны эхлэл тавигдсанд баяртай байгаагаа Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал тэмдэглэв.

2026-10-13 17.59.55.jpg

Сеймийн гишүүн Ванда Новицка Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт амжилттай болж өндөрлөснийг талархан дурдаж, дэлхий дахинд тулгамдаж буй асуудлыг хөндсөн чухал арга хэмжээ болсныг онцлов. Тэрбээр Польшийн парламент дахь Эмэгтэйчүүдийн эрхийн бүлгийн дарга бөгөөд энэ талаар идэвхтэй ажилладаг байна. Энэ талаар Сеймийн гишүүн Эва Колодзиеж танилцуулж, тус улсын сонгуулийн тогтолцоо, эмэгтэй нэр дэвшигчдийн квот зэргийг товч тайлбарлав.

2026-10-13 18.00.17.jpg

Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа Монголын Социал демократ эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн хувьд хоёр улсын эмэгтэйчүүдийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар хөндөж, энэ чиглэлээр Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд болон холбогдох талуудтай яриа хэлэлцээ хийж буйгаа танилцуулсан юм. Түүний идэвх санаачилгыг дэмжиж байгаагаа хатагтай Ванда Новицка илэрхийлж, ойрын хугацаанд хэрэгжих тус улсын парламентын дэд дарга нарын айлчлалын хүрээнд тодорхой асуудлаар харилцан тохиролцож, хамтран ажиллах боломжтой гэлээ.

2026-10-13 18.00.06.jpg

Улсын Их Хурлын болон Сеймийн гишүүд хоёр улсын парламент, түүний Тамгын газрууд хоорондын харилцааг идэвхжүүлж, улс төрийн намууд болон иргэний нийгмийн төлөвшлийн талаар хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Мөн хувийн хэвшлийн байгууллагуудын түншлэл, харилцааг өргөжүүлэх, салбар хоорондын төдийгүй аж ахуйн нэг хооронд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, мөн соёлын салбарт бүтээлчээр хамтран ажиллах талаар ярилцлаа гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулав18 минут 52 секундын өмнөНүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу23 минут 5 секундын өмнө“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох хуулийн төслийг өргөн мэдүүлэв1 цаг 16 минутын өмнөГ.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой1 цаг 29 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан1 цаг 35 минутын өмнөШ.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ10 сар 14. 16:03Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ10 сар 14. 15:57Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо10 сар 14. 14:02УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн ажлын тайлан10 сар 14. 13:42Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав10 сар 14. 13:40Ой, хээрийн түймэр тавьсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ10 сар 14. 13:36Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ10 сар 14. 13:31Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа10 сар 14. 13:25Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Батцэцэгийн ажлын тайлан10 сар 14. 10:36Монгол, Италийн парламент хоорондын хамтын ажиллагаа, эмэгтэйчүүдийн манлайлал, эдийн засгийн түншлэлийн асуудлаар санал солилцов10 сар 14. 10:31Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав10 сар 14. 9:57Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна10 сар 14. 9:53Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа10 сар 14. 9:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа10 сар 14. 8:58Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа10 сар 14. 8:56Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан10 сар 14. 8:47УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж БНХАУ-ын БХАТИХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа10 сар 13. 16:33Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ10 сар 13. 16:29Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтаас таван гол асуудлыг тодорхойлж, дөрвөн чиглэлээр зөвлөмж гаргалаа10 сар 13. 14:42Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана10 сар 13. 14:35БНЭУ-ын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав10 сар 13. 14:31Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт 10 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав10 сар 13. 12:49Монгол-Лаосын хооронд шууд нислэг, төмөр замаар холбогдон аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг судална10 сар 13. 12:45Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ10 сар 13. 12:41Монгол, Хорват хоёр улсын парламентын дэд дарга нар уулзлаа10 сар 13. 12:37
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.