Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо


10-р сарын 14
14 цаг 02 минут

      Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Азербайжаны парламентын бүлгийн дарга С.Замира, Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн гишүүн С.Зулпхар нар /2026.10.13/ Бүгд Найрамдах Азербайжан Улсын парламент Милли Мажлисийн гишүүн Парвана Валлиеваг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн С.Замира Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтыг зорин ирсэн хүндэт зочныг Монгол Улсад тавтай морилохыг уриад, чуулга уулзалтаас гарсан шийдвэрийг бодит үр дүнд хүргэхэд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

photo_2026-10-13 18.40.45.jpeg

Түүнчлэн, Монгол Улс эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, жендэрийн тэгш байдлыг хангахад хувь нэмрээ оруулах зорилгоор олон улсын түншлэлийг бэхжүүлэх арга хэмжээг зохион байгуулсаар ирснийг тодотгов. Манай хоёр улс газар зүйн хувьд алслагдмал хэдий ч түүх, уламжлал, нүүдлийн соёл зэрэг оюун санааны нийтлэг үнэт зүйлстэйг тэмдэглэв. Энэ утгаараа хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, цаашид хөрөнгө оруулалт, худалдаа, аялал жуулчлал, соёл, урлаг, боловсрол, хөдөө аж ахуй зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэв.

photo_2026-10-13 18.43.22.jpeg

Азербайжан Улсын парламент буюу Милли Мажлисийн гишүүн Парвана Валлиева ярианыхаа эхэнд Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийллээ. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Монгол, Азербайжан хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдсэнийг цохон тэмдэглэв. Энэхүү шууд нислэг эхэлснээр хоёр улсын худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, иргэд хоорондын харилцааг өргөжүүлэх таатай нөхцөл бүрдэж байгааг онцоллоо.

photo_2026-10-13_16-57-45.jpg

УИХ-ын гишүүн, Монгол-Азербайжаны парламентын бүлгийн гишүүн С.Зулпхар хэлэхдээ, манай хоёр улс Ази-Европыг холбосон транзит тээврийн "Дунд коридор" байгуулах, логистикийн сүлжээг өргөжүүлэх бодлогыг идэвхтэй хэрэгжүүлж байгааг онцлов. Үр дүнд нь логистик, авто болон агаарын тээврийн салбарт урт хугацааны стратегийн түншлэл тогтоохоор эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа нь хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргана гэдгийг онцолж байв. Цаашид хоёр улс харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн бэхжүүлэхэд парламентын бүлгүүд илүү нягт хамтран ажиллахаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулав19 минут 1 секундын өмнөНүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу23 минут 14 секундын өмнө“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох хуулийн төслийг өргөн мэдүүлэв1 цаг 16 минутын өмнөГ.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой1 цаг 29 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан1 цаг 35 минутын өмнөШ.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ10 сар 14. 16:03Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ10 сар 14. 15:57Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо10 сар 14. 14:02УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн ажлын тайлан10 сар 14. 13:42Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав10 сар 14. 13:40Ой, хээрийн түймэр тавьсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ10 сар 14. 13:36Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ10 сар 14. 13:31Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа10 сар 14. 13:25Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Батцэцэгийн ажлын тайлан10 сар 14. 10:36Монгол, Италийн парламент хоорондын хамтын ажиллагаа, эмэгтэйчүүдийн манлайлал, эдийн засгийн түншлэлийн асуудлаар санал солилцов10 сар 14. 10:31Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав10 сар 14. 9:57Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна10 сар 14. 9:53Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа10 сар 14. 9:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа10 сар 14. 8:58Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа10 сар 14. 8:56Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан10 сар 14. 8:47УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж БНХАУ-ын БХАТИХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа10 сар 13. 16:33Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ10 сар 13. 16:29Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтаас таван гол асуудлыг тодорхойлж, дөрвөн чиглэлээр зөвлөмж гаргалаа10 сар 13. 14:42Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана10 сар 13. 14:35БНЭУ-ын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав10 сар 13. 14:31Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт 10 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав10 сар 13. 12:49Монгол-Лаосын хооронд шууд нислэг, төмөр замаар холбогдон аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг судална10 сар 13. 12:45Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ10 сар 13. 12:41Монгол, Хорват хоёр улсын парламентын дэд дарга нар уулзлаа10 сар 13. 12:37
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.