“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох хуулийн төслийг өргөн мэдүүлэв


10-р сарын 15
9 цаг 08 минут

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод /2026.10.14 / Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл, У.Отгонбаяр, Р.Батболд нараас Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл Монгол Улс нь биет болон биет бус соёлын өвөөр баялаг улс бөгөөд тэмээ, морин хуур нь монголчуудын ахуй, сэтгэлгээ, гоо зүй, байгальтай зохицон амьдрах үзэл санааг илэрхийлсэн онцгой бэлгэдэл гэдгийг дурдаад энэ хүрээнд хуулийн төслийг боловсруулсан гэлээ.

viber_image_2026-10-14_13-00-48-119.jpg

Морин хуур нь ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Үндэсний хөгжмийн зэмсэг” хэмээн албан ёсоор баталгаажсан бол тэмээ нь говь, цөлийн бүсийн экосистемд дасан зохицсон, уламжлалт мал аж ахуйн тулгуур, нүүдлийн соёлын чухал илэрхийлэл хэвээр байна. Эдгээр соёлын өвийг улс орон даяар жил бүр тогтмол онцлон тэмдэглэх, олон нийтэд таниулах, улмаар хотжилт, даяаршлын энэ цаг үед хойч үедээ өвлүүлэх хэрэгцээ шаардлага үүсээд байгаа аж.

Иймд жил бүрийн 01 дүгээр сарын 24-ний өдрийг “Монгол тэмээний өдөр”, жил бүрийн 06 дугаар сарын 07-ны өдрийг “Морин хуурын өдөр” болгох зохицуулалтыг төсөлд тусган, улмаар нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдрүүдийн ангилалд хамруулах замаар соёлын өвийг хамгаалах, алдаршуулах төрийн бодлогын хэрэгжилтийг бэхжүүлэх зорилгыг агуулсан байна.

Төсөл батлагдсанаар Монгол Улсын соёлын өвийг хамгаалах, хөгжүүлэх төрийн бодлогыг бэхжүүлэх, үндэсний үнэт зүйлсийг хойч үедээ өвлүүлэн үлдээх эрх зүйн баталгааг хангах стратегийн ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулав22 минут 5 секундын өмнөНүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу26 минут 18 секундын өмнө“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох хуулийн төслийг өргөн мэдүүлэв1 цаг 20 минутын өмнөГ.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой1 цаг 32 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан1 цаг 38 минутын өмнөШ.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ10 сар 14. 16:03Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ10 сар 14. 15:57Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо10 сар 14. 14:02УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн ажлын тайлан10 сар 14. 13:42Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав10 сар 14. 13:40Ой, хээрийн түймэр тавьсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ10 сар 14. 13:36Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ10 сар 14. 13:31Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа10 сар 14. 13:25Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Батцэцэгийн ажлын тайлан10 сар 14. 10:36Монгол, Италийн парламент хоорондын хамтын ажиллагаа, эмэгтэйчүүдийн манлайлал, эдийн засгийн түншлэлийн асуудлаар санал солилцов10 сар 14. 10:31Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав10 сар 14. 9:57Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна10 сар 14. 9:53Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа10 сар 14. 9:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа10 сар 14. 8:58Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа10 сар 14. 8:56Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан10 сар 14. 8:47УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж БНХАУ-ын БХАТИХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа10 сар 13. 16:33Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ10 сар 13. 16:29Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтаас таван гол асуудлыг тодорхойлж, дөрвөн чиглэлээр зөвлөмж гаргалаа10 сар 13. 14:42Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана10 сар 13. 14:35БНЭУ-ын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав10 сар 13. 14:31Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт 10 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав10 сар 13. 12:49Монгол-Лаосын хооронд шууд нислэг, төмөр замаар холбогдон аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг судална10 сар 13. 12:45Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ10 сар 13. 12:41Монгол, Хорват хоёр улсын парламентын дэд дарга нар уулзлаа10 сар 13. 12:37
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.