Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу


10-р сарын 15
10 цаг 01 минут

    Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 хувь биелүүлсэн гэдэг сайн мэдээг өнгөрсөн долоо хоногт Эдийн засаг, Хөгжлийн сайд танилцуулсан. Ирэх онд ч БНХАУ-ын дотоодын нүүрсний нийлүүлэлт хязгаарлагдмал хэвээр үргэлжилбэл Монгол Улсаас авах нүүрсний импорт нэмэгдэх төлөвтэй байгааг салбарынхан мэдээлж байна. Хятадын дотоодын уурхайнуудад аюулгүй байдлын шалгалт чангарч зарим уурхайн гарц буурснаар Монгол Улсаас нүүрс импортлох хэрэгцээ нь ихэснэ. Тэр хэрээр манай нүүрсний экспорт нэмэгдэнэ гэсэн үг.

Тэгвэл энэ өөдрөг төсөөллийг биелүүлэхэд нүүрсний экспортын гол гарц болох Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозам ачааллаа даах уу гэдэг асуудал гарч байгаа юм.

Одоогийн ашиглаж буй Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 километр автозам 2010 онд ашиглалтад орсон. Түүнээс хойш 16 жилийн хугацаа өнгөрсөн ч Монгол Улсын нүүрсний экспортын гол ачааллыг авсан хэвээр үүргээ хангалттай гүйцэтгэсээр ирлээ. Нүүрсний экспортын гол чиглэлийн тээврийг тасралтгүй, найдвартай явуулахад замын нөхцөл, хөдөлгөөний аюулгүй байдал, тээвэрчдэд өдөр тутам тулгарч буй асуудлыг шийдвэрлэх нь чухал.

Жил бүр зам засварын хэсэгчилсэн тендер зарлан замын нөхцөл, байдлыг сайжруулах ажлууд хийгддэг ч эвдрэл гэмтэл ихтэй, тээвэрлэлт хийхэд хүндрэлтэй байгааг нүүрс тээврийн жолоочид шүүмжилж байна. Нөгөө талаас анх энэ замыг тавихдаа өдөрт 800 автомашин, жилд 18 сая тонн нүүрс тээвэрлэх тооцоололтойгоор тавигдсан ч одоогийн байдлаар 1200 гаруй тээврийн хэрэгсэл зорчиж жилд 44 сая тонн нүүрс тээвэрлэж замын даац тооцоолсон хэмжээнээс хэд дахин хэтрээд байгааг тус чиглэлийн засвар арчлалт хариуцсан компаниас мэдэгдсэн. Одоогийн байдлаар замын хоёр багц ажлын засварын ажил үргэлжилж байгаа юм байна.

Замын нөхцөл байдал, ачааллын талаар “Баянзам” тээвэрчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга П.Баярхүүгээс тодруулахад “Монгол Улсын экспортын нүүрс тээврийн гол ачаалал авдаг зам учир замын эвдрэл гэмтлээс эхлээд үнийн тариф, хураамж зэрэг олон асуудал бий. Энэ зам анх тавигдахдаа л хүнд даацын стандартын дагуу тавигдаагүй учир жил бүр нэн шаардлагатай хэсгүүдэд хэсэгчилсэн тендер зарлаж засвар хийдэг. Зарим хэсгүүдэд түр замаар зорчиж байгаа. Энэ чиглэлд мөн концессын гэрээгээр хүнд даацын хатуу хучилттай автозам тавигдаж өнгөрсөн сард хэсэгчилсэн нээлт хийсэн. Хос зам ашиглалтад орж ачаалал хуваалцсанаар жолооч, тээвэрчдийн аюулгүй байдал хангагдахад эерэг нөлөөтэй. Нэг чигийн урсгалтай болсноор хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах нөхцөлийг бүрдүүлж байгаагаараа ач холбогдолтой” гэв.

Үүнээс харахад экспортыг нэмэгдүүлж ирэх онд 105 сая тонн нүүрс экспортлох эерэг төсөөллөө биелүүлэхийн тулд дэд бүтцээ сайжруулах шаардлагатай нь тодорхой байна. Бүр тодруулбал, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хос замаа бүрэн ашиглаж нэг замын ачааллаа бууруулах шаардлага зайлшгүй үүслээ. Шинэ зам нь 240 км урт, 14.5 метр өргөн, 7.5 метр зорчих хэсэгтэй, хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулсан тусгай зориулалтын зам юм байна. Өөрөөр хэлбэл, 20-24 тонн хүртэлх ачаалал даах хүчин чадалтай, хүнд даацын автозам.  Энэ зам ашиглалтад орсноор жилд 30-35 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадал нэмэгдэнэ. Ингэснээр экспортын хүчин чадал, тээвэр логистикийн үр ашиг нэмэгдэхийн хэрээр Монголын эдийн засагт орох валютын орлого өснө гэдгийг салбарын сайд онцолсон.

Баригдсан замаа богино хугацаанд бүрэн ашиглалтад оруулж нүүрс тээврийн гол чиглэлийн ачаалал даах боломжийг нэмэгдүүлэхэд нэн тэргүүнд анхаарах шаардлагатай болжээ. Учир нь Хятад олон улсын хямд нүүрсний импортоор дотоодын зах зээлийн үнийн хэлбэлзэл, хомсдолыг нөхөх бодлого баримталж байгаа ч энэ эрэлт 2027 оны эхний хагас хүртэл л үргэлжлэх төлөвтэй байна. Тиймээс дэд бүтцээ сайжруулж энэ богино хугацааны боломжийг ашиглаж чадвал манай улсын экспортын биет хэмжээ 15 орчим хувиар өсөж 120 сая тонн хүрэх боломжтойг ч “Bloomberg Intelligence” тооцоолжээ.

Ц.БАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулав1 цаг 32 минутын өмнөНүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу1 цаг 36 минутын өмнө“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох хуулийн төслийг өргөн мэдүүлэв2 цаг 29 минутын өмнөГ.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой2 цаг 42 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан2 цаг 47 минутын өмнөШ.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ10 сар 14. 16:03Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ10 сар 14. 15:57Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо10 сар 14. 14:02УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн ажлын тайлан10 сар 14. 13:42Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав10 сар 14. 13:40Ой, хээрийн түймэр тавьсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ10 сар 14. 13:36Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ10 сар 14. 13:31Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа10 сар 14. 13:25Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Батцэцэгийн ажлын тайлан10 сар 14. 10:36Монгол, Италийн парламент хоорондын хамтын ажиллагаа, эмэгтэйчүүдийн манлайлал, эдийн засгийн түншлэлийн асуудлаар санал солилцов10 сар 14. 10:31Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав10 сар 14. 9:57Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна10 сар 14. 9:53Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа10 сар 14. 9:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа10 сар 14. 8:58Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа10 сар 14. 8:56Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан10 сар 14. 8:47УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж БНХАУ-ын БХАТИХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа10 сар 13. 16:33Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ10 сар 13. 16:29Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтаас таван гол асуудлыг тодорхойлж, дөрвөн чиглэлээр зөвлөмж гаргалаа10 сар 13. 14:42Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана10 сар 13. 14:35БНЭУ-ын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав10 сар 13. 14:31Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт 10 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав10 сар 13. 12:49Монгол-Лаосын хооронд шууд нислэг, төмөр замаар холбогдон аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг судална10 сар 13. 12:45Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ10 сар 13. 12:41Монгол, Хорват хоёр улсын парламентын дэд дарга нар уулзлаа10 сар 13. 12:37
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.