Монгол-БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулсан буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын шав тавих ёслол өнөөдөр болов. Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, хэлсэн үгэндээ “Энэхүү бүтээн байгуулалт нь Монгол Улсын спортын салбарын хөгжилд, хүүхэд залуусын авьяас чадварыг хөгжүүлэх, бүх насны иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх, эрүүл идэвхтэй амьдрах боломжийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой” хэмээн онцоллоо.
2026-2030 он хүртэл хэрэгжих энэхүү спорт цогцолборт 19 спортын төрлөөр нэгэн зэрэг 1385 хүн, олон ээлжээр 6000 гаруй хүн хичээллэх бөгөөд өдөрт 8000-10000 хүнд үйлчлэх хүчин чадалтай нийт 58,247 метр квадрат талбайтай юм.
Тус цогцолборт сагсан бөмбөг, гар бөмбөг, хөлбөмбөг, усан сэлэлт, талбайн теннис, ширээний теннис, агаарын теннис, сквош теннис, бокс, бөх, ханан хадны авиралт, туялзуур сэлэм, буудлага, байт харваа, фитнесс, иога, спиннинг, дугуй зэрэг нийт 19 нэр төрлийн спортын үйл ажиллагааг явуулж, хүүхэд залуучуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, бие бялдараа чийрэгжүүлж, улмаар олон улсын спорт тэмцээн олимп, тив, дэлхийн уралдаан тэмцээнд улсынхаа нэрийг мандуулж, амжилт үзүүлэх орчин нөхцлийг бүрдүүлэх ач холбогдолтой. Тус спорт цогцолборыг “Дүнжингарав” худалдааны төвөөс зүүн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд хэсгийн ногоон байгууламж бүхий соёл амралтын бүсэд байгуулна.
Facebook
Twitter
Youtube






Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав
Монгол Улсын зээлжих зэрэглэл 2026 онд “ВB-, Тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв
2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа
Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч, улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Сэтгэгдэл бичих