Ахмад анчин Ж.Лаагансүрэн: Байршлаа олоогүй баавгай ичиж чадахгүй учраас одоо бүр ширүүснэ


10-р сарын 15
12 цаг 43 минут

     Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны нутагт энэ сарын 13-ны шөнө айлын хотонд орж үхэр барьсан баавгайг буудаж агнасан мэргэжлийн ахмад анчин Ж.Лаагансүрэнтэй ярилцлаа.

-Хатгал тосгоны айлын хот руу дайрсан баавгайг та агнаж устгасан юм байна. Энэ талаар та мэдээлэл өгнө үү?

-Хатгалаас 20 км зайтай намаржаан дээрээ байсан айлын хот руу шөнө 23:00 цагийн үед баавгай дайрсан байсан. Үхэр мал нь үймээд эхлэхээр эхнэр нь чоно гэж бодоод л гэрэл аваад гарсан байгаа юм. Гэтэл зэлэн дээрээ байсан үхрийг нь бариад хажууханд нь байх Бэрхэмшийн сайр руу оруулаад идэж эхэлж. Ингээд эргэн тойрны айлууддаа, Хатгалынхаа онцгойд хэлээд намайг авч очсон. Эхлээд алах зөвшөөрөл ирээгүй байсан. Тиймээс нөхцөл байдлыг нь шалгаад, тэр шөнөдөө тухайн айлыг холдуулж нүүлгэсэн. Учир нь нэгэнт бариад, дутуу идээд орхичихсон учраас дахиж орж ирэх магадлал маш өндөр. Ер нь араатан амьтан сэгээ эргэдэг юм шүү дээ. Улмаар аймгаас алж устгах зөвшөөрөл ирсэн. Гэхдээ тэр шөнөдөө нөгөө баавгай чинь дахиж орж ирээгүй. Маргааш шөнө нь ойролцоох айлын хүмүүсээ нэг дор нь бөөгнүүлээд, гэрэл тусгах, машин мотоциклтой явахыг нь хорьсон. Ингээд байж байтал барьсан сэгэндээ орж ирээд, буудаж устгасан даа.

-Таныг туршлагатай анчин хүн учраас урьж аваачсан хэрэг үү?

-Нутгийн иргэд биш. Би өөрөө Анчдын нийгэмлэгийн гишүүн, ахмад туршлагатай анчин хүн учраас сумынхааОнцгой комиссын гишүүн юм. Тийм болохоор онцгой, цагдаагийнхантайгаа л очсон. Энүүхэндээ гэж хэлэхэд, тэр айлын мал нь гаднаа байгаагүй бол айлын хоёр хөгшнийг сүйтгэчих байсан гэж бодож байгаа.

-Баавгайг агнахын тулд юун дээр илүү анхаарах ёстой вэ?

-Ерөөсөө л мэргэжлийн анчин хүнээр агнуулах хэрэгтэй. Дээрээс нь энэ чинь гэнэтийн зүйл. Тийм болохоор буутай бол хий буудахаас өөр арга байхгүй. Дутуу буудаад шархдуулбал түүнээсээ эс юм болно. Түүнээс өөрөөр амиа аврах гарцгүй болчихоод байгаа юм. Одоо танай аавын нутаглаж байсан Алагцарт байсан нэг айлын хоттой хонь руу баавгай ороод зургаан бог бариад, 10-аадыг сэглээд орхичихсон. Гэтэл өнгөрсөн шөнө/өчигдөр/ бас дахиад хотонд нь орчихсон байна. Ийм болохоор хөдөөд маш их эрсдэлтэй болчихлоо. Би одоо 70 дөхөж байгаа, анчин хүн гэхэд баавгай гэдэг амьтныг өдий болтол амьдаар нь хараагүй. Баавгай чинь их ховор амьтан. Сая миний агнасан баавгай бол маш том, хоёр метр гаруй, нас нь нэлээд ахисан, соёо нь мөлийчихсөн байсан. Зургаан том хүн хамжиж байж машинд ачсан. Тэгээд өчигдөр/уржигдар/ устгалд оруулах шиг боллоо.

-Баавгайг буудахдаа юуг анхаарах вэ. Дутуу буудаад шархдуулчихвал түүнээсээ эс юм болно биз дээ?

-Яг үнэн, ерөөсөө л тийм. Тиймээс мэргэжлийн, хашир анчнаар буудуулах хэрэгтэй гэж хэлээд байгаа юм. Сүүлийн үед буу зэвсэгтэй, ан хийдэг хүмүүс олон болсон. Гэвч тэд чинь цочроо нь гараагүй, айж гэрэвшээд дутуу буудна. Амь алдаж буудвал сум хаанаас ирсэн зүг рүүгээ өнөөх нь дайрна. Тэгэхээр маш их эрсдэлтэй. Миний хувьд толгой руу нь нэг буудаад л авчихсан. Тэгэхдээ юмыг яаж мэдэх вэ гээд дахиад нэг буудсан. Цээжээр нь буудсан бол их эвгүй байж дээ л гэж би ойлгосон.

-Дал хавсарч бууддаг гээд л ярьдаг шүү дээ. Баавгайг тэгээд буудвал ер нь дэмий юу?

-Далны цаана их бага уушги, элэг, зүрх байгаа. Тэгэхээр дал хавсарч буудлаа гэхэд тэр амьтан шууд унахгүй. Заавал гүйж харайж байж үхдэг. Зүрхээр нь орлоо ч гэсэн тэр амьтан асар хурдтай, ухаан мэдрэлгүй гүйж харайж байж унадаг юм. Тийм болохоор би баавгайг дал хавсарч буудаад дэмий юм байна даа л гэж бодсон. Нэгэнт л надад оногдсон үүрэг болчихсон учраас би бас жаахан судалсан. Толгой нь маш том мөртлөө их махтай, зузаан арьстай байдаг. Яс нь шөвгөр нарийн, гахайн толгойрхуу юм билээ. Нүдний ухархай нь маш том, бусад бүх амьтнаас өөр. Тэгэхээр хойд ухархайных нь хавьцаа буудвал тархи таарах юм байна гэж бодсон. Тэгээд яг тэндээ буудсан. Хоёр сум маань бараг нэг газар туссан байсан. Тэгэхэд ямар ч хөдөлгөөнгүй л уначихдаг юм байна лээ.

-Та баавгайг анх удаа амьдаар нь харсан гэж байна. Тэгвэл ингэж олноороо үзэгдэх болсны шалтгааныг юу гэж үзэж байна вэ?

-Хувь хүний, орон нутагт амьдарч байгаа, байгаль, экологийн мэргэжилтэй хүний хувьд бодоход манай Монголын баавгайнууд ерөөсөө байршчихсан баавгайнууд. Хэнтийн нуруундаа, Хөвсгөлийн хөвчдөө нутагшчихсан, ичдэг газартай байдаг. Миний алсан баавгай л гэхэд цагаантай, хар баавгай байсан. Тэгэхээр Сибириэс орж ирсэн, байршлаа олоогүй баавгайнууд л яваад байна. Сибирьт идэж дадсан ургамал нь өөр. Байршлаа хайгаад тэнээд яваа учраас энэ зун тарга хүчээ авч чадаагүй болов уу. Тийм болохоор сүүлдээ мал, хүн рүү дайрч байна. Баавгай тарга хүчээ бүрэн гүйцэт авч байж арваннэгдүгээр сарын дундуур ичдэг амьтан. Тийм учраас одоо ширүүсэх нь бүр аргагүй. Яагаад гэхээр ичих дөхөөд байгаа ч тарга хүч нь бүрэн гүйцээгүй учраас ингээд байгаа хэрэг. Баавгай уг нь идэшнийхээ 70 хувийг үндэс иддэг амьтан. Баавгайн ухмал гээд 40-50 см тийм ухчихсан газар байдаг юм. Энэ бол жимс ургамал, идэш тэжээлийн хомсдол биш гэж би ойлгож байгаа.

-Танд өөр анхааруулж хэлмээр юм байна уу?

-Энэ олон баавгай одоо ичих ямар ч боломжгүй болчихсон. Баавгай чинь нүх рүү орж, өөрөө үүрээ засаад ичдэг юм. Гэтэл байршлаа олоогүй учраас ичиж чадахгүй. Манай энд, ер нь хангай газар малчид маань өвсөө хадаад өвөлжөөнийхөө ойролцоо нуруулдаад орхичихдог шүү дээ. Тийм болохоор яг ийм өвс рүү орж ичнэ. Би үүнийг сайн мэдэж байна. Тэгэхээр малчид маань өвсөө авах гэж байж янз бүрийн эрсдэлд орох вий гэж би анхааруулаад байгаа юм. Дээрээс нь айлын хот руу орж, мал шархдуулсан бол тэр баавгай дахиж заавал орж ирнэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Учир нь өөрийнх нь шүлс, үнэртэй тэр шархдуулсан малыг өөрийн барьсан сэг гэж ойлгоод байгаа юм. Хэд хоногийн өмнө баавгай орсон Алагцарын тэр айлыг нэлээд зайтай нүүлгэсэн. Гэтэл хэд хоногийн дараа дахиад орсон байна. Баавгай үнэрлэх чадвараараа хүнээс 200, бусад араатан амьтнаас 60 дахин өндөр. Тийм болохоор холдож нүүсэн ч гэсэн олж очоод байгаа хэрэг л дээ. Үүн дээр маш сайн анхаарах ёстой.

 

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

Эх сурвалж: DNN.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ахмад анчин Ж.Лаагансүрэн: Байршлаа олоогүй баавгай ичиж чадахгүй учраас одоо бүр ширүүснэ1 цаг 10 минутын өмнө“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо1 цаг 13 минутын өмнөМонгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ1 цаг 25 минутын өмнөШүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулав3 цаг 48 минутын өмнөНүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу3 цаг 52 минутын өмнө“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 цаг 45 минутын өмнөГ.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой4 цаг 57 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан5 цаг 3 минутын өмнөШ.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ10 сар 14. 16:03Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ10 сар 14. 15:57Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо10 сар 14. 14:02УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн ажлын тайлан10 сар 14. 13:42Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав10 сар 14. 13:40Ой, хээрийн түймэр тавьсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ10 сар 14. 13:36Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ10 сар 14. 13:31Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа10 сар 14. 13:25Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Батцэцэгийн ажлын тайлан10 сар 14. 10:36Монгол, Италийн парламент хоорондын хамтын ажиллагаа, эмэгтэйчүүдийн манлайлал, эдийн засгийн түншлэлийн асуудлаар санал солилцов10 сар 14. 10:31Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав10 сар 14. 9:57Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна10 сар 14. 9:53Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа10 сар 14. 9:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа10 сар 14. 8:58Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа10 сар 14. 8:56Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан10 сар 14. 8:47УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж БНХАУ-ын БХАТИХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа10 сар 13. 16:33Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ10 сар 13. 16:29Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтаас таван гол асуудлыг тодорхойлж, дөрвөн чиглэлээр зөвлөмж гаргалаа10 сар 13. 14:42Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана10 сар 13. 14:35БНЭУ-ын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав10 сар 13. 14:31Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт 10 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав10 сар 13. 12:49
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.