Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан


10-р сарын 16
8 цаг 48 минут

Аравдугаар сарын 16-нд нутгийн төв хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна.

10-р сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл:Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Ховд, Говь-Алтай, Дундговь, Өмнөговийн зарим, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн ихэнх, Өвөрхангай, Архангай, Төв, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар 0.0-10.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 2 хэмийн дулаанаас 3 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар 9-14 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 15-20 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 3-5 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 4-6 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:Үүлэрхэг. Цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 2-4 хэм дулаан байна.

2026 оны 10-р сарын 17-ноос 2026 оны 10-р сарын  21-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 16-17-нд шилжих шөнө Ховд, Булганы өмнөд, Говь-Алтай, Төв аймгийн хойд, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Дундговь, Дорноговь, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар, 17-нд Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Сүхбаатарын ихэнх сумдын нутгаар 0.0-10.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна, 17-18-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар, 18-ны өдөр Баян-Өлгийн өмнөд, Увс, Ховд, Архангайн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Завханы ихэнх сумдын нутгаар, 19-нд Увс, Завхан, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв аймаг, Дундговь, Өмнөговийн аймгийн зарим сумдын нутгаар, 20-нд Өмнөговь, Дорноговийн өмнөд, Төв аймгийн зүүн хойд сумдын нутгаар 0.0-1.0 мм ялимгүй нойтон цас, цас орно. Салхи 17-нд говь, тал, хээрийн нутгаар, 18-нд Алтайн уулархаг нутгаар, 19, 20-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс, Завхан, Заг-Байдраг голын эхээр 20-25 хэм, Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн байна.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нүүрснээс шатахуун, хий, химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлын хэсэг хуралдлаа17 минут 55 секундын өмнөСтатистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв22 минут 56 секундын өмнөАзийн пара спортын V наадам “Айчи-Нагоя 2026”-д оролцох Монголын баг эх орноосоо мордлоо28 минут 9 секундын өмнөДорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа46 минут 6 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан1 цаг 3 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо10 сар 15. 17:23Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ10 сар 15. 16:58Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна10 сар 15. 16:43Ахмад анчин Ж.Лаагансүрэн: Байршлаа олоогүй баавгай ичиж чадахгүй учраас одоо бүр ширүүснэ10 сар 15. 12:43“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ10 сар 15. 12:39Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ10 сар 15. 12:27Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулав10 сар 15. 10:05Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу10 сар 15. 10:01“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 15. 9:08Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой10 сар 15. 8:55Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан10 сар 15. 8:50Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ10 сар 14. 16:03Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ10 сар 14. 15:57Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо10 сар 14. 14:02УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн ажлын тайлан10 сар 14. 13:42Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав10 сар 14. 13:40Ой, хээрийн түймэр тавьсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ10 сар 14. 13:36Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ10 сар 14. 13:31Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа10 сар 14. 13:25Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Батцэцэгийн ажлын тайлан10 сар 14. 10:36Монгол, Италийн парламент хоорондын хамтын ажиллагаа, эмэгтэйчүүдийн манлайлал, эдийн засгийн түншлэлийн асуудлаар санал солилцов10 сар 14. 10:31Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав10 сар 14. 9:57Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна10 сар 14. 9:53Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа10 сар 14. 9:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа10 сар 14. 8:58
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.