Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав


10-р сарын 16
12 цаг 33 минут

     Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч  Ухнаагийн Хүрэлсүх улсын ууган сургууль, Монгол Улсын баатар Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав.

Тэрбээр тус сургуулийн үе үеийн эрдэмтэн багш, төгсөгч нарт түүхт 105 жилийн баярын мэнд хүргэлээ.

Үндэсний батлан хамгаалахын их сургууль баатарлаг гавьяа, бахдам амжилт дүүрэн 105 жилийн хугацаандаа эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалах үйлсийг манлайлагч цэргийн даргалах бүрэлдэхүүнийг бэлтгэж, дайны хүнд жилүүдэд эх орноо батлан хамгаалах үйлсийн тэргүүн эгнээнд байж, энхийн цагт бүтээн байгуулалт, эх оронч үзэл, соёл, боловсрол, шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, өнөө цагт Зэвсэгт хүчний шинэчлэл, олон улсын энхийг сахиулах үйл ажиллагааны хүний нөөц, оюуны тулгуур болсоор ирснийг онцлов.

Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө үе үеийн багш, сонсогч, төгсөгчдийн бүтээсэн бахдам түүх, зуун дамнасан гавьяат үйлс мөн гэдгийг тодотголоо.

Тэрбээр бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, хөтөлбөрийн үр дүнгийн талаар товч танилцуулав.

Ерөнхийлөгч тус сургуулийн 105 жилийн ойг тохиолдуулан Агаарын цэргийн тэнхимийн ахмад багш, Ахмадын зөвлөлийн гишүүн, бэлтгэл хурандаа Самбуугийн Отгонбаярт Гавьяат багш,  Ахмадын хорооны орлогч дарга, бэлтгэл дэд хурандаа Хүүхэний Дагданд Гавьяат холбоочин, “Соёмбо” бүжгийн хамтлагийг үүсгэн байгуулагч, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын ахмад бүжигчин, бэлтгэл ахлагч Хамбагайн Дамбад Гавьяат жүжигчин, Эрдмийн сургуулийн профессор, Шинжлэх ухааны доктор, бэлтгэл хурандаа Баасанжавын Өлзийхуягт Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртээв.

No description available.No description available.No description available.

Мөн сургуулийн нэр бүхий ажилтан, албан хаагчдыг төрийн дээд одон, медалиар шагналаа.

Ерөнхийлөгч Үндэсний их батлан хамгаалахын их сургуулийн түүхт 105 жилийн ойг тохиолдуулан жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.

105 жилийн тэртээ жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар Ардын цэргийн даргын сургууль байгуулагдан, 1923 онд Бүх цэргийн ерөнхий сургууль болж, орчин цагийн байнгын армийн боловсон хүчин бэлтгэж эхэлсэн нь үндэсний цэргийн урлаг, цэргийн шинжлэх ухаан, цэргийн мэргэжлийн боловсролын хөгжил дэвшлийн эхлэл болсон юм.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

2026 оны төсвийн тодотголыг баталлаа1 цаг 6 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав1 цаг 10 минутын өмнөНайрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв1 цаг 16 минутын өмнөЭх дэлхийгээ тэтгэх шинэ амьдрал3 цаг 4 минутын өмнөНүүрснээс шатахуун, хий, химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлын хэсэг хуралдлаа4 цаг 9 минутын өмнөСтатистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв4 цаг 14 минутын өмнөАзийн пара спортын V наадам “Айчи-Нагоя 2026”-д оролцох Монголын баг эх орноосоо мордлоо4 цаг 20 минутын өмнөДорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа4 цаг 38 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан4 цаг 54 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо10 сар 15. 17:23Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ10 сар 15. 16:58Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна10 сар 15. 16:43Ахмад анчин Ж.Лаагансүрэн: Байршлаа олоогүй баавгай ичиж чадахгүй учраас одоо бүр ширүүснэ10 сар 15. 12:43“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ10 сар 15. 12:39Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ10 сар 15. 12:27Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулав10 сар 15. 10:05Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу10 сар 15. 10:01“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 15. 9:08Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой10 сар 15. 8:55Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан10 сар 15. 8:50Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ10 сар 14. 16:03Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ10 сар 14. 15:57Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо10 сар 14. 14:02УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн ажлын тайлан10 сар 14. 13:42Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав10 сар 14. 13:40Ой, хээрийн түймэр тавьсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ10 сар 14. 13:36Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ10 сар 14. 13:31Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа10 сар 14. 13:25Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Батцэцэгийн ажлын тайлан10 сар 14. 10:36Монгол, Италийн парламент хоорондын хамтын ажиллагаа, эмэгтэйчүүдийн манлайлал, эдийн засгийн түншлэлийн асуудлаар санал солилцов10 сар 14. 10:31
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.