Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Нойтон цас орж, цасан шуурга шуурна


10-р сарын 17
11 цаг 13 минут

     Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 17-нд Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна.

Аравдугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Өвөрхангай, Төв аймгийн зарим, Сэлэнгийн зүүн, Дорноговь, Сүхбаатарын өмнөд, Дорнодын ихэнх сумдын нутгаар 0.0-12.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүснэ.

Ихэнх нутгаар хүйтэрчДархадын хотгор,Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 4 хэм хүйтнээс 9 хэм, Их нууруудын хотгор, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 7-12 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.  0-2 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 0-2 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 1 хэм хүйтнээс 3 хэм хүйтэн байна.

Аравдугаар сарын 18-наас 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

17-18-нд шилжих шөнө Хөвсгөл, Архангайн баруун, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Баян-Өлгий, Увс, Завхан, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар, 18-ны өдөр Завханы ихэнх, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Архангайн зарим сумдын нутгаар, 18-19-нд Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Хэнтийн хойд, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим сумдын нутгаар, 19-нд Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтийн зарим, Өмнөговийн баруун, Төв аймгийн хойд сумдын нутгаар, 20-нд Төв, Сэлэнгийн зүүн, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар, 21-нд Баян-Өлгий, Увс, Ховдын зарим, Завханы хойд сумдын нутгаар 0.0-2.0 мм нойтон цас, цас орж, явган шуурга шуурна. Салхи 18-нд Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар, 19, 20-нд говь, талын нутгаар, 21-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Xүйтэрч шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 20 хэм хүйтнээс25хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 13 хэм хүйтнээс 18 хэм хүйтэн, говийн бүс нутгийн хойд хэсгээр 3 хэмхүйтнээс 8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 7 хэмхүйтнээс 12 хэм хүйтэн, өдөртөөДархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5 хэмхүйтнээс 10 хэм хүйтэн, говийн бүс нутгийн хойд хэсгээр 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв41 минут 10 секундын өмнөГ.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов45 минут 18 секундын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя53 минут 25 секундын өмнөМалчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Нойтон цас орж, цасан шуурга шуурна1 цаг 3 минутын өмнөМонгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа10 сар 16. 12:37Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав10 сар 16. 12:33Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв10 сар 16. 12:27Эх дэлхийгээ тэтгэх шинэ амьдрал10 сар 16. 10:38Нүүрснээс шатахуун, хий, химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлын хэсэг хуралдлаа10 сар 16. 9:33Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв10 сар 16. 9:28Азийн пара спортын V наадам “Айчи-Нагоя 2026”-д оролцох Монголын баг эх орноосоо мордлоо10 сар 16. 9:23Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа10 сар 16. 9:05Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан10 сар 16. 8:48УИХ-ын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо10 сар 15. 17:23Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ10 сар 15. 16:58Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна10 сар 15. 16:43Ахмад анчин Ж.Лаагансүрэн: Байршлаа олоогүй баавгай ичиж чадахгүй учраас одоо бүр ширүүснэ10 сар 15. 12:43“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ10 сар 15. 12:39Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ10 сар 15. 12:27Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулав10 сар 15. 10:05Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу10 сар 15. 10:01“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 15. 9:08Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой10 сар 15. 8:55Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан10 сар 15. 8:50Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ10 сар 14. 16:03Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ10 сар 14. 15:57Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо10 сар 14. 14:02УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн ажлын тайлан10 сар 14. 13:42Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав10 сар 14. 13:40Ой, хээрийн түймэр тавьсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ10 сар 14. 13:36
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.