УИХ-ын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя


10-р сарын 17
11 цаг 22 минут

     Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.16)-ийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 онд төсвийн тодотголыг баталсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Гадаад, дотоод бас олон хүчин зүйлийн нөлөөгөөр энэ онд бас манай улсын инфляц сүүлийн саруудад огцом өсөж, есдүгээр сарын байдлаар 12.0 хувьд хүрлээ. Энэ эгзэгтэй цаг үед Засгийн газраас өөрсдөө бүсээ чангалж, төсвийнхөө урсгал зардлаас 1.4 их наяд төгрөгийг танаж, харин үүнийг иргэдийнхээ орлого, амьжиргааг хамгаалах, эрчим хүчний бэлтгэлийг хангах, үнийн өсөлтөөс сэргийлэх арга хэмжээнд зарцуулах боломж олгох зохицуулалтыг өргөн барьсныг Улсын Их Хурал өнөөдөр баталлаа. Мөн цаг хугацаандаа багтаан бид баталж чадсаныг хэлье.

Онцлох зохицуулалтаас хэлэх юм, өнгөрөгч хаврын чуулганаар бидний баталсан тэтгэврийн багц хуулиудын хэрэгжилтийг 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлүүлэхээр байсан бол энэ оны 11 дүгээр сарын 01-нээс болгон нааш нь татаж, ахмадууддаа суурь тэтгэвэр олгож эхэлнэ. Нийтдээ 435 мянган ахмадын тэтгэвэр 11 дүгээр сарын 01-нээс эхлээд 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэх төсвийн тодотголыг баталлаа.

Мөн салбар хоорондын цалингийн зөрүүг арилгаж, 11 дүгээр сарын 01-нээс цалингийн өсөлтийг 50 хувьд хүргэж жигдрүүлэх, нэмэгдүүлэх боллоо.

Эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдын цалинг 20.0 хувь, соёл, спорт, цаг уур зэрэг төрийн үйлчилгээний бусад салбарын ажилчдын цалинг 50.0 хувиар нэмэгдүүлэхээр боллоо.

Дараагийн чухал асуудал бол эрчим хүчний асуудал. Ирэх өвөл хөлдөх үү, зутрах уу, даарах уу, эрчим хүчний дутагдалд орох уу гэдэг асуудал бидэнд тулгарсан. Үүнээс урьдчилан сэргийлж эрчим хүчний найдвартай ажиллагаа, бэлэн байдлыг хангаж өвөл гал алдахгүй, байх, хамгийн гол нь иргэдийн цахилгаан, дулааны үнийг нэмэхгүй байж, эдгээрийг шийдэхэд зориулж 186 тэрбум төгрөг баталсан төсвийн тодотголыг бид хийлээ.

Энэ жил үнийн өсөлтөд хамгийн их нөлөөлж буй бүтээгдэхүүн бол мах, гурил, төмс, хүнсний ногоо байлаа. Эдгээр бүтээгдэхүүний одоо үнийн өсөлтөөс сэргийлэх, стратегийн нөөц бүрдүүлэх, үнийг тогтвортой байлгахад 140 тэрбум төгрөг хуваарилж, төсвийн тодотголд суулгалаа.

Мөн автобензин, дизелийн түлшний Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн татвар, Онцгой албан татварыг тэглэлээ. Үүнийг үргэлжлүүлж, үнийг тогтоон барих хамгийн боломжтой арга хэмжээг авлаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тэтгэвэр 11 дүгээр сарын 01-нээс одоо 26.0 хувиар нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, сард 600 мянган төгрөг болно. Асаргааны тэтгэмжийг 12.0 хувиар нэмэгдүүлж 370 мянган төгрөг болгож байна. Эдгээр нэмэгдэлд давхардсан тоогоор 170 гаруй мянган иргэн хамрагдана. Үүнийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан санаачилж, Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун идэвхтэй оролцож батлууллаа. Эдгээр гишүүд маань хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ төлөөлж, Улсын Их Хуралд тэдний дуу хоолойг маш тод илэрхийлж, идэвхтэй ажиллаж байгааг энд онцолж хэлье.

Иргэдийнхээ нуруун дээрх ачааг багахан ч болов хөнгөлөх, орлого, амьжиргааг хамгаалах шийдвэрийг та бид хамтдаа цаг алдалгүй гаргалаа. Төсвийн тодотголыг батлахад идэвхийлэн оролцсон ажлын хэсгийн ахлагч, Төсвийн байнгын дарга Н.Наранбаатар болон ажлын хэсгийн гишүүд, Улсын Их Хурлын нийт гишүүд, Тамгын газрын ажилтнууддаа баярлалаа.

Улс орны эдийн засаг, нийгмийн өмнө, ард иргэдийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдэхэд Улсын Их Хурлаас баталсан төсвийн тодотгол тодорхой үр дүнгээ өгнө гэдэгт найдаж байна.

Монгол Улсын 2026 оны төсвийг үр дүнтэй, ард иргэддээ өгөөжтэйгөөр хэрэгжүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч ажиллах ёстой гэдгийг сануулж хэлье.

 

Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газар



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв59 минут 50 секундын өмнөГ.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов1 цаг 4 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя1 цаг 13 минутын өмнөМалчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Нойтон цас орж, цасан шуурга шуурна1 цаг 22 минутын өмнөМонгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа10 сар 16. 12:37Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав10 сар 16. 12:33Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв10 сар 16. 12:27Эх дэлхийгээ тэтгэх шинэ амьдрал10 сар 16. 10:38Нүүрснээс шатахуун, хий, химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлын хэсэг хуралдлаа10 сар 16. 9:33Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв10 сар 16. 9:28Азийн пара спортын V наадам “Айчи-Нагоя 2026”-д оролцох Монголын баг эх орноосоо мордлоо10 сар 16. 9:23Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа10 сар 16. 9:05Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан10 сар 16. 8:48УИХ-ын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо10 сар 15. 17:23Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ10 сар 15. 16:58Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна10 сар 15. 16:43Ахмад анчин Ж.Лаагансүрэн: Байршлаа олоогүй баавгай ичиж чадахгүй учраас одоо бүр ширүүснэ10 сар 15. 12:43“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ10 сар 15. 12:39Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ10 сар 15. 12:27Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулав10 сар 15. 10:05Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу10 сар 15. 10:01“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 15. 9:08Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой10 сар 15. 8:55Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан10 сар 15. 8:50Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ10 сар 14. 16:03Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ10 сар 14. 15:57Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо10 сар 14. 14:02УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн ажлын тайлан10 сар 14. 13:42Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав10 сар 14. 13:40Ой, хээрийн түймэр тавьсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ10 сар 14. 13:36
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.