Нагоя хотод Азийн паралимпын наадам эхэллээ


10-р сарын 19
8 цаг 42 минут

     Азийн паралимпын хорооноос Япон улсын Айчи мужийн Нагоя хотод Азийн зуны спортын V наадмыг зохион байгуулж байна. Нагоя хотын "Paloma Mizuho Sports Park" цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр болсон нээлтийн арга хэмжээнд Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар оролцлоо. Энэ удаагийн наадмын нээлтийн ёслол "WABI - We are Beautiful Individuals" уриатай байв. Тодруулбал хүн бүрийн онцлог зан чанар, ялгаатай байдлыг хүндэтгэх агуулгаар зохион байгуулжээ. Уг ёслолыг найруулагч Ёои Күрисүгийн "Ялгаатай ч хамтдаа" гэсэн агуулгатайгаар урлагийн тоглолтоор харуулсан юм. Наадмын нээлтийн арга хэмжээнд 45 орны баг тамирчид жагсаж, Азийн зуны спортын V наадам албан ёсоор эхэллээ.

Монгол Улсын багийн тугч П.Содномпилжээ пүрэв гарагт өрсөлдөнө

"Айчи-Нагоя 2026" Азийн зуны пара спортын наадамд Монгол Улсаас спортын 10 төрөлд 44 тамирчин, 18 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Нээлтийн арга хэмжээний ёслолд Монгол Улсын багийн тугчаар пауэрлифтингийн тамирчин, паралимпын аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ сонгогдсон. Тэрээр анх “Рио 2016” Паралимпын наадамд пауэрлифтингийн 88 кг-ын жинд хүрэл медаль хүртэж, Монголын багийн хоёр дахь медалийг авчирч байв. Энэ амжилтаа “Токио-2020” Паралимпын наадамд 107 кг-д алт, “Парис-2024” мөнгөн медалиар ахиулсан юм.

Э.Содномпилжээ Азийн паралимпын наадамд гурав дахь удаагаа оролцож байна. Тэрээр “Жакарта-2018”-д алт, “Ханжоу-2022” наадамд мөнгөн медаль хүртсэн. Э.Содномпилжээгийн тэмцээн ирэх пүрэв гарагт буюу энэ сарын 22-ны өдрийн 12:00 цагаас болно.

“Парис-2024” Паралимпын медальтнууд Нагояд өрсөлдөж байна

Пара таеквондогийн үндэсний шигшээ багийн дөрвөн тамирчин энэ удаагийн наадамд оролцож байна. Өнөөдөр “Парис-2024” Паралимпын наадмын аварга, Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд өрсөлдөнө. Түүний хувьд “Ханжоу-2022” Азийн паралимпын наадмаас мөнгөн медаль хүртэж байсан юм. Мөн өнөөдөр эрэгтэйчүүдийн 58 кг-д Х.Тамирбек энэ тоглолтоо Ираны тамирчин Мохаммадтаха Хассанпоуртай хийнэ.  

Харин маргааш эрэгтэйчүүдийн 62 кг-ын жинд “Парис-2024” Паралимпын наадмын мөнгөн медальт, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ, 70 кг-ын жинд ОУХМ Б.Шинэбаяр нар өрсөлдөнө. Энэ удаагийн пара таеквондогийн багийн бүрэлдэхүүн дөрвөн тамирчин багтсаны хоёр нь Паралимпын наадмын медальтнууд юм.

Пара ширээний теннисний тамирчид багийн тоглолтыг эхлүүллээ

“Айчи-Нагоя” Азийн паралимпын наадамд оролцож буй Монгол Улсын багийн тоглолтыг пара ширээний теннисний тамирчид эхлүүлсэн. Энэ төрөлд П.Мягмарцогт, Б.Өлзийжаргал нар дасгалжуулагч С.Галбадрахын удирдлага дор оролцож байна. Монголын багийн тоглолтыг эхлүүлсэн тэд одоогоор хэсэгтээ хоёр тоглолт хийлээ. П.Мягмарцогт хоёр дахь удаагаа Азийн пара наадамд оролцож байгаа бол Б.Өлзийжаргал анх удаа тивийн наадамд өрсөлдөж байна. Манай тамирчид өнөөдөр хэсгийн гурав дахь тоглолтоо Филиппин, Непалийн тамирчид хийнэ. Пара ширээний теннисний төрөл маргааш өндөрлөнө.

Пара байт харвааны баг урьдчилсан харваа хийнэ

Монголын пара байт харвааны дөрвөн тамирчин энэ удаагийн наадамд оролцож байна. Багийн бүрэлдэхүүнд пара байт харвааны ДАШТ-ий алтан медальт Д.Сэлэнгээ, Н.Мөнхбаатар, “Рио-2016” Паралимпын наадмын 4-р байрын эзэн, ДАШТ-ий алтан медальт Б.Оюун-Эрдэнэ болон П.Мөнхбаатар нар багтсан. Манай харваачид өнөөдөр урьдчилсан харваа хийнэ. Харин байт харвааны медалийн төлөөх харваанууд лхагва гарагт болно.

Мөн өнөөдөр пара жүдо бөх, пара бочи, пара хөнгөн атлетикийн төрөлд манай тамирчид өрсөлдөнө. Харин суугаа волейболын эмэгтэй баг маргааш БНХАУ-ын багтай тоглоно.

Энэ сарын 24-нийг хүртэл үргэлжлэн явагдах Азийн паралимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн спортын 10 төрөлд 44 тамирчин оролцож байна. Тамирчдаас гадна дасгалжуулагч, эмч, албаны төлөөлөгчид, шүүгч болон хэвлэл мэдээллийн баг Нагоя хотод ажиллаж байна. Мөн пара ширээний теннисний шүүгч Ж.Болд, пара таеквондогийн шүүгч Д.Лхагвадорж нар Азийн паралимпын наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд багтжээ.

“Ханжоу-2022” Азийн паралимпын наадамд хоёр алтан медальтайгаар 21-р байрт орж байв

Азийн зуны спортын паралимпын анхдугаар наадам 2010 онд БНХАУ-ын Гуанжоу хотод зохиогдож байв. Энэ наадмаас эхлэн Монголын паралимпын хорооны баг тамирчид тасралтгүй оролцож байна. “Гуанжоу-2010” наадмаас хоёр мөнгө, гурван хүрэл медальтай ирж байсан манай баг “Инчён-2014” наадмаас алтан медалийн буухиаг эхлүүлсэн. Тодруулбал, “Инчён-2014” наадмаас хоёр алт, нэг мөнгө, найман хүрэл, “Жакарта-2018” наадмаас нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн юм. Монголын пара баг тамирчид сүүлийн наадам болох “Ханжоу-2022” IV наадамд 14 спортын төрөлд 68 тамирчин оролцсоноос хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл медальтайгаар 21-р байрт жагссан. Энэ удаагийн “Айчи-Нагоя” наадмын багийн бүрэлдэхүүнд “Парис-2024” Паралимпын наадмын медальт гурван тамирчин багтсан гээд амжилтаа ахиулах бүрэн боломжтой юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Аюулт үзэгдэл, ослын 129 удаагийн ддудулагаар 12 иргэний амь насыг авран хамгаалжээ14 минут 30 секундын өмнөЭмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ48 минут 44 секундын өмнөНагоя хотод Азийн паралимпын наадам эхэллээ1 цаг 11 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт ялимгүй цас орно1 цаг 15 минутын өмнөУлсын Их Хурал: Энэ долоо хоногт /2026.10.12-16/10 сар 17. 11:42УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв10 сар 17. 11:34Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов10 сар 17. 11:30УИХ-ын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя10 сар 17. 11:22Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Нойтон цас орж, цасан шуурга шуурна10 сар 17. 11:13Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа10 сар 16. 12:37Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав10 сар 16. 12:33Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв10 сар 16. 12:27Эх дэлхийгээ тэтгэх шинэ амьдрал10 сар 16. 10:38Нүүрснээс шатахуун, хий, химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлын хэсэг хуралдлаа10 сар 16. 9:33Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв10 сар 16. 9:28Азийн пара спортын V наадам “Айчи-Нагоя 2026”-д оролцох Монголын баг эх орноосоо мордлоо10 сар 16. 9:23Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа10 сар 16. 9:05Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан10 сар 16. 8:48УИХ-ын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо10 сар 15. 17:23Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ10 сар 15. 16:58Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна10 сар 15. 16:43Ахмад анчин Ж.Лаагансүрэн: Байршлаа олоогүй баавгай ичиж чадахгүй учраас одоо бүр ширүүснэ10 сар 15. 12:43“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ10 сар 15. 12:39Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ10 сар 15. 12:27Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулав10 сар 15. 10:05Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу10 сар 15. 10:01“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 15. 9:08Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой10 сар 15. 8:55Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан10 сар 15. 8:50Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ10 сар 14. 16:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.