Франц Улсад оршин суугаа болон тус улсад зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд


10-р сарын 19
13 цаг 55 минут

      Бүгд Найрамдах Франц Улсад 2026 оны 10 дугаар сарын 17-ны өдөр амьжиргааны өртгийн өсөлт, нийгэм, эдийн засгийн асуудлыг эсэргүүцсэн өргөн хэмжээний жагсаал, цуглаан болж, Парис, Марсель, Лион, Бордо, Лимож зэрэг хотод нийтийн эмх замбараагүй байдал, хүчирхийлэл, галдан шатаах, дээрэм тонуулын хэрэг гарсан байна.

Франц Улсын Дотоод хэргийн байгууллагын мэдээлснээр жагсаалын үеэр 2,000 гаруй хүнийг баривчилж, нийтийн хэв журам сахиулах ажиллагаанд оролцсон 600 гаруй алба хаагч гэмтжээ. Тус улсын эрх баригчид цаашид нөхцөл байдлыг тогтворжуулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр нэмэлт арга хэмжээ авч ажиллахаа мэдэгдсэн байна.

Иймд Франц Улсад зорчихоор төлөвлөж буй болон оршин суугаа Монгол Улсын иргэд Та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна.

Үүнд:

- Жагсаал, цуглаан зохион байгуулагдаж буй газар болон ойр орчмоос хол байх, олон хүн цугларсан, нөхцөл байдал хурцдаж болзошгүй бүсэд зорчихоос зайлсхийх;

- Цагдаа, хууль сахиулах байгууллагын заавар, шаардлагыг биелүүлэх, орон нутгийн эрх бүхий байгууллагаас гаргасан аюулгүй байдлын зөвлөмж, мэдээллийг тогтмол дагаж мөрдөх;

- Галдан шатаалт, мөргөлдөөн, дээрэм тонуул гарсан бүсэд ойртохгүй байх, шаардлагагүй тохиолдолд хотын төв болон жагсаал болж буй газруудаар зорчихгүй байх;

- Нийтийн тээвэр, авто замын хөдөлгөөний өөрчлөлтөд анхаарах, зорчих маршрутаа урьдчилан шалгаж, шаардлагатай тохиолдолд аяллын төлөвлөгөөгөө өөрчлөх;

- Хувийн бичиг баримт, мөнгө, гар утас болон бусад эд зүйлсээ сайтар хамгаалах, гэр бүл, ойр дотнын хүмүүстэйгээ тогтмол холбоотой байх.

Иргэд Та бүхэн аливаа эрсдэлтэй нөхцөл байдалд өртсөн тохиолдолд аюулгүй газарт нэн даруй шилжиж, Франц Улсын цагдаа болон холбогдох шуурхай тусламжийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

Монгол Улсын иргэд Та бүхэн сонор сэрэмжтэй байж, өөрийн болон ойр дотнын хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хангана уу.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа ЭСЯ

Парис дахь Монгол Улсын Элчин сайдын яам

Хаяг: Ambassade de Mongolie, 5, Avenue Robert Schuman, 92100 Boulogne-Billancourt

Утас: 33 (1) 46052812, 33 (1) 4605 23 18 (Консул)

Шуурхай утас: +33 626082898

Цахим шуудан: paris@mfa.gov.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү?38 минут 32 секундын өмнөУИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн ажлын тайлан45 минут 4 секундын өмнөХудалдаа хөгжлийн банкны нэрийг барьсан залилах гэмт хэргээс болгоомжил48 минут 57 секундын өмнөФранц Улсад оршин суугаа болон тус улсад зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд1 цаг 2 минутын өмнөБаялгийн хулгайтай тэмцсэн нь буруудаж, хулгайч нар завшиж байна1 цаг 51 минутын өмнөТ.Сувд-Эрдэнэ алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа2 цаг 26 минутын өмнөХүрэн баавгайтай холбоотой 16 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ2 цаг 37 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ-д хийх төрийн айлчлал 10 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд үргэлжилнэ2 цаг 44 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 129 удаагийн ддудулагаар 12 иргэний амь насыг авран хамгаалжээ5 цаг 20 минутын өмнөЭмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ5 цаг 54 минутын өмнөНагоя хотод Азийн паралимпын наадам эхэллээ6 цаг 15 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт ялимгүй цас орно6 цаг 20 минутын өмнөУлсын Их Хурал: Энэ долоо хоногт /2026.10.12-16/10 сар 17. 11:42УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв10 сар 17. 11:34Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов10 сар 17. 11:30УИХ-ын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя10 сар 17. 11:22Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Нойтон цас орж, цасан шуурга шуурна10 сар 17. 11:13Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа10 сар 16. 12:37Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав10 сар 16. 12:33Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв10 сар 16. 12:27Эх дэлхийгээ тэтгэх шинэ амьдрал10 сар 16. 10:38Нүүрснээс шатахуун, хий, химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлын хэсэг хуралдлаа10 сар 16. 9:33Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв10 сар 16. 9:28Азийн пара спортын V наадам “Айчи-Нагоя 2026”-д оролцох Монголын баг эх орноосоо мордлоо10 сар 16. 9:23Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа10 сар 16. 9:05Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан10 сар 16. 8:48УИХ-ын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо10 сар 15. 17:23Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ10 сар 15. 16:58Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна10 сар 15. 16:43Ахмад анчин Ж.Лаагансүрэн: Байршлаа олоогүй баавгай ичиж чадахгүй учраас одоо бүр ширүүснэ10 сар 15. 12:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.