УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Нээлттэй парламент” уулзалтыг орон нутагт хийж, иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэнэ


10-р сарын 19
18 цаг 31 минут

     Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ өнөөдөр (2026.10.19) “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийг хүлээн авч уулзлаа. Тэрбээр байгаль орчин, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, аялал жуулчлал, боловсрол, нийгмийн хамгаалал, хэрэглэгчийн эрх, орон нутгийн хөгжлийн чиглэлээр хууль эрх зүйн шинэчлэл хийхэд түлхүү анхааран ажилладаг юм.

photo_2026-10-19_14-27-08 (4).jpg

Өнөөдрийн уулзалтад оролцсон иргэд парламентаас батлан гаргаж буй хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байгааг онцолж, зарим асуудлаар байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, шүүхийн шийдвэр гарсан ч гүйцэтгэлийн шатанд гацах, хугацаа алдах, эсхүл огт хэрэгжихгүй байгаагаас шалтгаалан иргэдийн эд хөрөнгийн үнэлгээ буурах, төлбөр төлөгч тал шүүхийн шийдвэр биелүүлэхээс санаатайгаар зайлсхийх, хуулийн хийдэл үүсэх, дуудлага худалдааны маргаан гарах зэрэг хүндрэл гарч байгааг хөндлөө. Иймд шүүх болон хууль хяналтын байгууллагад итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэхэд анхаарах шаардлагатайг уламжлав.

photo_2026-10-19_14-27-08 (2).jpg

Түүнчлэн Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн бирж зэрэг мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа, уялдаа холбоо хангалтгүй байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байв. Сүүлийн жилүүдэд виртуал хөрөнгийн үйлчилгээ, банк бус санхүүгийн байгууллага, шинээр гарч буй бонд, өрийн хэрэгслүүдэд тусгай зөвшөөрөл олгох явц нэмэгдсэн ч тэдгээрийн бодит эрсдэлийг хянах, иргэдийн хөрөнгийг хамгаалах эрх зүйн зохицуулалт учир дутагдалтай байгааг хэлсэн юм.

photo_2026-10-19_14-27-07 (3).jpg

Санхүүгийн зах зээл бүхэлдээ харилцан хамааралтай бөгөөд нэг талдаа хяналт, зохицуулалт алдагдахад нийт эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж, иргэд, хөрөнгө оруулагчид хохирох тохиолдол олон улсад ч гарч байгааг хэлж, гарц шийдлийн талаар санал дэвшүүлэв. Тухайлбал, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкны тусгай зөвшөөрөл олгох үйл явцыг хүнд сурталгүй, цахим, ил тод болгох эрх зүйн шинэчлэлийг хийх, технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүний үйлчилгээнд тавих хяналтыг тодорхой болгох, мэргэжлийн байгууллагуудыг бие даасан, хараат бусаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулахад хууль тогтоогчдын зүгээс анхаарч ажиллахыг хүсэв.
photo_2026-10-19_14-27-07.jpg

Иргэд хууль тогтоогчидтой биечлэн уулзаж, өөрт тулгарч буй бэрхшээл, санал хүсэлтээ шууд илэрхийлэх боломжийг бүрдүүлсэнд Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэд талархал илэрхийлж, эргэх холбоотой ажиллахыг хүсэв.

photo_2026-10-19_11-44-03.jpg

Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ иргэдээс гаргасан санал, хүсэлтийг холбогдох байгууллагуудад хүргүүлж, зарим асуудлыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, хариуцсан албан тушаалтнуудаас мэдээлэл авч ажиллахаа мэдэгдэв.

photo_2026-10-19_11-44-00.jpgphoto_2026-10-19_11-44-01.jpg

Мөн алслагдсан аймаг, сумын иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх зорилгоор “Нээлттэй парламент” танхимын уулзалтыг орон нутагт хийхээр төлөвлөж буйгаа хэлсэн юм.

photo_2026-10-19_11-44-02.jpgphoto_2026-10-19_11-43-59.jpgphoto_2026-10-19_14-27-07 (2).jpg

Энэ удаагийн уулзалтад иргэдээс гадна сэтгүүлчид оролцож, мэдээлэл авлаа. Тэрбээр Монгол Улсын 2026 оны төсвийн тодотгол, төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эрх зүйн орчин, үр ашиг, засаглалын талаар болон цаг үеийн бусад асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулж, байр сууриа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Нээлттэй парламент” уулзалтыг орон нутагт хийж, иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэнэ1 цаг 7 минутын өмнөХөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара спортын наадмаас алтан медаль хүртлээ1 цаг 39 минутын өмнөУргадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү?5 цаг 20 минутын өмнөУИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн ажлын тайлан5 цаг 26 минутын өмнөХудалдаа хөгжлийн банкны нэрийг барьсан залилах гэмт хэргээс болгоомжил5 цаг 30 минутын өмнөФранц Улсад оршин суугаа болон тус улсад зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд5 цаг 43 минутын өмнөБаялгийн хулгайтай тэмцсэн нь буруудаж, хулгайч нар завшиж байна6 цаг 32 минутын өмнөТ.Сувд-Эрдэнэ алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа7 цаг 7 минутын өмнөХүрэн баавгайтай холбоотой 16 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ7 цаг 18 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ-д хийх төрийн айлчлал 10 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд үргэлжилнэ7 цаг 24 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 129 удаагийн ддудулагаар 12 иргэний амь насыг авран хамгаалжээ10 цагийн өмнөЭмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ10 сар 19. 9:03Нагоя хотод Азийн паралимпын наадам эхэллээ10 сар 19. 8:42Цаг агаар: Улаанбаатарт ялимгүй цас орно10 сар 19. 8:37Улсын Их Хурал: Энэ долоо хоногт /2026.10.12-16/10 сар 17. 11:42УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв10 сар 17. 11:34Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов10 сар 17. 11:30УИХ-ын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя10 сар 17. 11:22Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Нойтон цас орж, цасан шуурга шуурна10 сар 17. 11:13Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа10 сар 16. 12:37Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав10 сар 16. 12:33Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв10 сар 16. 12:27Эх дэлхийгээ тэтгэх шинэ амьдрал10 сар 16. 10:38Нүүрснээс шатахуун, хий, химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлын хэсэг хуралдлаа10 сар 16. 9:33Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв10 сар 16. 9:28Азийн пара спортын V наадам “Айчи-Нагоя 2026”-д оролцох Монголын баг эх орноосоо мордлоо10 сар 16. 9:23Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа10 сар 16. 9:05Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан10 сар 16. 8:48УИХ-ын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо10 сар 15. 17:23Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ10 сар 15. 16:58
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.