Өнөөдөр нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна.
Аравдугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Дорнодын зүүн сумдын нутгаар 0.0-1.0 мм цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр 8-13 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 1-3 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 1-3 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 2-4 хэм хүйтэн байна.
Аравдугаар сарын 21-нээс 5-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Аравдугаар сарын 20-21-нд шилжих шөнө Баян-Өлийн баруун сумдын нутгаар, 21-ний өдөр Баян-Өлгийн ихэнх, Увс, Ховдын баруун сумдын нутгаар, 22-нд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв аймгийн хойд сумдын нутгаар, 23-нд Баян-Өлгий, Сэлэнгийн зарим, Хөвсгөл, Завханы хойд, Өмнөговь, Дорноговийн өмнөд сумдын нутгаар, 24-нд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар 0.0-6.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21-нд нутгийн баруун хагаст, 22-нд ихэнх нутгаар, 23, 24-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 20-25 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн байна. 21-нд нутгийн зүүн хагаст, 22-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр өдөртөө дулаарна.
Facebook
Twitter
Youtube


Цаг агаар: Улаанбаатарт ялимгүй цас орно
Худалдаа хөгжлийн банкны нэрийг барьсан залилах гэмт хэргээс болгоомжил
Хүрэн баавгайтай холбоотой 16 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 129 удаагийн ддудулагаар 12 иргэний амь насыг авран хамгаалжээ
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
Баавгай суурин газар руу орж ирэх болсон нь самартай түй байтугай төө шиг их холбоотой
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан

Сэтгэгдэл бичих