Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав


10-р сарын 20
12 цаг 31 минут

      Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүний эрхийн Дээд комиссарын газрын Хүний эрхийн зөвлөл, Хүний эрхийн гэрээний механизмуудын газрын Хүний эрхийн ажилтан хатагтай Рим Маззави, Олон улсын үйл ажиллагааны газар, Ази, Номхон далайн бүс нутгийн хэлтсийн Хүний эрхийн ажилтан ноён Навийд Ахмад, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын Хүний эрхийн үндэсний зөвлөх ноён Ч.Алтангэрэл нарыг өнөөдөр (2026.10.19) хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд, Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын төлөөлөгчдийн Монгол Улс дахь ажлын айлчлалд амжилт хүсээд, цаашид хамтран ажиллах тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлж, санал солилцохоо илэрхийлэв.

Тэрбээр, Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутагтаа хүний эрхийн асуудлыг хөндөж ажилладгаараа тэргүүлдэг. Улаанбаатар хотод Бүс нутгийн хүний эрхийн сургалт судалгааны төв байгуулахаар төлөвлөж, 2027 оны улсын төсөвт санхүүжилтийг тусгаж байна гэлээ. Түүнчлэн цахим орчин дахь хүний эрхийн асуудлыг нэн тэргүүнд тавьж байгаагаа дуулгаад, хүүхдийн эрх, гэр бүл, эмзэг бүлгийн эрх, шүүхийн бие даасан хараат бус байдалд онцгойлон анхаарч ажиллах шаардлагатай хэмээн онцлов. Шүүх засаглалын хараат бус байдлыг шинээр нээгдэх төвийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлд оруулахад дэмжлэг үзүүлэхийг мөн хүслээ.

 

8.jpg

 

6.jpg

Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүний эрхийн Дээд комиссарын газрын Хүний эрхийн зөвлөл, Хүний эрхийн гэрээний механизмуудын газрын Хүний эрхийн ажилтан хатагтай Рим Маззави, цаг зав гаргаж хүлээн авч буйд талархал илэрхийлээд, Монгол Улсын хэрэгцээнд тулгуурласан хөтөлбөрийг урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэх, хууль тогтоомжтой холбоотой замын зураглал гаргахад дэмжлэг үзүүлэх, бүс нутгийн болон үндэсний хэмжээнд хамтран ажиллахад бэлэн байна гэв. Түүнчлэн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдэд тусгах үнэ цэнтэй саналууд гаргасанд талархав.

Уулзалтын төгсгөлд талууд хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, хамтарсан судалгаа хийх талаар санал нэгдэв гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Улсын хэмжээнд АИ-92 бензиний 10, дизель түлшний 27 хоногийн нөөцтэй байна52 минут 18 секундын өмнөХүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав58 минут 31 секундын өмнөНөмрөгийн дархан цаазат газрын түймэрт 468 965 га талбай өртжээ2 цаг 37 минутын өмнөМэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй2 цаг 49 минутын өмнөМонголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.204 цаг 11 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ4 цаг 18 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан4 цаг 28 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад төрийн айлчлал хийнэ10 сар 19. 22:59УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Нээлттэй парламент” уулзалтыг орон нутагт хийж, иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэнэ10 сар 19. 18:31Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара спортын наадмаас алтан медаль хүртлээ10 сар 19. 17:59Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү?10 сар 19. 14:18УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн ажлын тайлан10 сар 19. 14:11Худалдаа хөгжлийн банкны нэрийг барьсан залилах гэмт хэргээс болгоомжил10 сар 19. 14:08Франц Улсад оршин суугаа болон тус улсад зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд10 сар 19. 13:55Баялгийн хулгайтай тэмцсэн нь буруудаж, хулгайч нар завшиж байна10 сар 19. 13:06Т.Сувд-Эрдэнэ алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа10 сар 19. 12:31Хүрэн баавгайтай холбоотой 16 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ10 сар 19. 12:20Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ-д хийх төрийн айлчлал 10 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд үргэлжилнэ10 сар 19. 12:13Аюулт үзэгдэл, ослын 129 удаагийн ддудулагаар 12 иргэний амь насыг авран хамгаалжээ10 сар 19. 9:37Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ10 сар 19. 9:03Нагоя хотод Азийн паралимпын наадам эхэллээ10 сар 19. 8:42Цаг агаар: Улаанбаатарт ялимгүй цас орно10 сар 19. 8:37Улсын Их Хурал: Энэ долоо хоногт /2026.10.12-16/10 сар 17. 11:42УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв10 сар 17. 11:34Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов10 сар 17. 11:30УИХ-ын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя10 сар 17. 11:22Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Нойтон цас орж, цасан шуурга шуурна10 сар 17. 11:13Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа10 сар 16. 12:37Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав10 сар 16. 12:33Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв10 сар 16. 12:27
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.