Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ


10-р сарын 20
14 цаг 15 минут

    УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар өнөөдөр /2026.10.20/ Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв.

2026-10-20 12.58.33.jpg

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг төслийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр танилцууллаа.

2026-10-20 12.57.07.jpg

Хууль санаачлагчийн илтгэснээр бол парламентаас ирэх оны төсвийн хүрээний мэдэгдлийг баталж, татвар, нийгмийн даатгалын хуулиудад өөрчлөлт оруулсан. Эдгээрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор ирэх онд улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ батлагдсан дүнгээс 1 их наяд төгрөгөөр дутах төлөвтэй тул төсвийн орлого, зарлага, төсвийн хүрээний мэдэгдэлд тусгасан үндсэн үзүүлэлтүүдийг шинэчлэх шаардлага үүссэн гэв. Тиймээс Засгийн газар Оюу Толгой төслөөс 2027 онд төрийн эзэмшилд ногдох ногдол ашгийн орлогоос 3,000.0 тэрбум төгрөг төсөвт төвлөрөхөөр төсөөлснөө эрчим хүч, дэд бүтэц зэрэг нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зарцуулахаар тооцсон хэмээн танилцуулав. Энэхүү хэрэгцээ, шаардлагын улмаас Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулахдаа төсвийн тусгай шаардлагыг өөрчилж, ногдол ашгийн орлого, орон нутгийн үнэт цаас, урьд оны үлдэгдлээс хамаарсан эх үүсвэр нэмэгдсэнтэй холбоотойгоор нэмэгдсэн орлогын хэмжээгээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 12.1.4-т заасан нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг нэмэгдүүлэн тооцож болно. Энэ тохиолдолд уг нэмэгдлийн хэмжээнд тус хуулийн 6 дугаар зүйлд заасан төсвийн тусгай шаардлага хамаарахгүй байх зохицуулалтыг тусгасан гэлээ.

2026-10-20 12.56.30.jpg2026-10-20 12.58.10.jpg

Мөн төсвийн тусгай шаардлагуудыг тооцохдоо гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн үнийг олон улсын санхүүгийн байгууллагуудын гаргасан үнийн төсөөлөлд үндэслэх, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, экспортын төлөвтэй уялдуулан тооцож, төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тодорхойлсон гэж Б.Энхбаяр сайд илтгэв. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг тухайн төсвийн жилийн ДНБ-ий 2 хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байхаар, төсвийн нийт зарлагын өсөлтийг тухайн жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлт болон өмнөх дараалсан 12 жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлтийн дунджийн аль ихээс хэтрэхгүй байхаар тооцож, эдийн засгийн суурь өсөлттэй уялдуулан төсвийн зарлагыг төлөвлөхөөр тусгасан. Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлсэн үлдэгдлийг 2027-2028 онд тухайн жилийн оны үнээр тооцсон ДНБ-ий 50 хувиас, 2029 онд  ДНБ-ий 45 хувиас хэтрэхгүй байхаар тооцсон. Хуулийн төслийн үр дүнд Төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан макро эдийн засаг, төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг эдийн засгийн шинэчилсэн нөхцөл байдалтай уялдуулан шинэчлэн тооцож, 2027 оны төсвийн тухай хуулийн төслийг бодит тооцоо, үндэслэлтэй төлөвлөх, улсын төсвийн хөрөнгийг үр ашигтай, оновчтой хуваарилах, төсвийн бодлогыг үр нөлөөтэй хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ хэмээв.

2026-10-20 12.56.43.jpg

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар, О.Батнайрамдал, Б.Пунсалмаа, Х.Ганхуяг, Ж.Батжаргал, Г.Очирбат нар асууж, байр суурь илэрхийлэв. Гишүүд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг ойр ойрхон өөрчлөх нь сайн бодлого биш, төсвийн захиран зарцуулалтыг сахилга баттай болгож, алсын хараатай төлөвлөхийг санууллаа.

2026-10-20 12.57.33.jpg2026-10-20 12.56.24.jpg

Ийн хэлэлцэж, санал хураахад уг хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 59.5 хувь нь хэлэлцэхийг дэмжив. Санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.

2026-10-20 12.58.43.jpg

Байнгын хороодын хамтарсан хуралдааныг Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар даргалав. Хуралдаанд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Н.Батсүмбэрэл, Н.Наранбаатар, Ж.Батжаргал, Х.Ганхуяг, Д.Пүрэвдаваа, Н.Алтанхуяг, Х.Болормаа, Ж.Баясгалан, Г.Лувсанжамц, Б.Мөнхсоёл, П.Мөнхтулга, Г.Очирбат, С.Эрдэнэбат, Б.Чойжилсүрэн, Дав.Цогтбаатар, С.Цэнгүүн, Б.Түвшин, Ш.Бямбасүрэн, Х.Булгантуяа, О.Батнайрамдал, Л.Соронзонболд, М.Бадамсүрэн, Л.Мөнхбаясгалан, Б.Пунсалмаа, П.Ганзориг, М.Энхцэцэг, Р.Сэддорж, Г.Хосбаяр, М.Мандхай нар оролцлоо гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

2026-10-20 12.56.49.jpg



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ2 цаг 4 минутын өмнөБайнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзлаа2 цаг 8 минутын өмнөТӨХК-ийн удирдах албан тушаалтнууд бусдад давуу байдал олгосон хэргийг шүүхэд шилжүүллээ2 цаг 11 минутын өмнөУлсын хэмжээнд АИ-92 бензиний 10, дизель түлшний 27 хоногийн нөөцтэй байна3 цаг 42 минутын өмнөХүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав3 цаг 48 минутын өмнөНөмрөгийн дархан цаазат газрын түймэрт 468 965 га талбай өртжээ5 цаг 26 минутын өмнөМэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй5 цаг 39 минутын өмнөМонголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.207 цаг 1 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ7 цаг 7 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан7 цаг 17 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад төрийн айлчлал хийнэ10 сар 19. 22:59УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Нээлттэй парламент” уулзалтыг орон нутагт хийж, иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэнэ10 сар 19. 18:31Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара спортын наадмаас алтан медаль хүртлээ10 сар 19. 17:59Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү?10 сар 19. 14:18УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн ажлын тайлан10 сар 19. 14:11Худалдаа хөгжлийн банкны нэрийг барьсан залилах гэмт хэргээс болгоомжил10 сар 19. 14:08Франц Улсад оршин суугаа болон тус улсад зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд10 сар 19. 13:55Баялгийн хулгайтай тэмцсэн нь буруудаж, хулгайч нар завшиж байна10 сар 19. 13:06Т.Сувд-Эрдэнэ алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа10 сар 19. 12:31Хүрэн баавгайтай холбоотой 16 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ10 сар 19. 12:20Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ-д хийх төрийн айлчлал 10 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд үргэлжилнэ10 сар 19. 12:13Аюулт үзэгдэл, ослын 129 удаагийн ддудулагаар 12 иргэний амь насыг авран хамгаалжээ10 сар 19. 9:37Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ10 сар 19. 9:03Нагоя хотод Азийн паралимпын наадам эхэллээ10 сар 19. 8:42Цаг агаар: Улаанбаатарт ялимгүй цас орно10 сар 19. 8:37Улсын Их Хурал: Энэ долоо хоногт /2026.10.12-16/10 сар 17. 11:42УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв10 сар 17. 11:34Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов10 сар 17. 11:30УИХ-ын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя10 сар 17. 11:22Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Нойтон цас орж, цасан шуурга шуурна10 сар 17. 11:13
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.