УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа


10-р сарын 20
17 цаг 46 минут

     Монгол Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу өнөөдөр (2026.10.20) “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны иргэн н.Хишигт эдийн засагч мэргэжилтэй. Тэрбээр өндөр насны тэтгэвэртээ гарсан ч эзэмшсэн мэргэжил, хуримтлуулсан туршлагаа залуу үедээ уламжлуулан үлдээж, нийгэмдээ хувь нэмэр оруулах хүсэлтэй байдгаа илэрхийлсэн юм. Гэвч ахмад настнуудад тохирсон ажлын байр хомс, насны ялгаварлан гадуурхалт, нийгмээс тусгаарлагдах зэрэг асуудал тулгарч байгааг дурдав.

photo_2026-10-20_13-03-03 (2).jpg

Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2024 онд ахмад настнуудын хүний эрхийн асуудлаар хийсэн судалгаанд хамрагдсан 600 иргэний 52 орчим хувь нь ажил хөдөлмөр эрхлэх хүсэл, нөөц бололцоотой гэдгээ илэрхийлсэн байна. Ахмад настны тухай хуульд хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг тусгасан хэдий ч хэрэгжилтийг эрчимжүүлэх, ахмад настнуудын оролцоог бодитоор дэмжих шаардлагатай байгааг ч мөн онцлов.

photo_2026-10-20_13-02-57.jpg

Иймд ахмад настны нийгмийн хамгааллыг зөвхөн тэтгэвэр, халамжаар хязгаарлахгүйгээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээ болон асаргааны даатгалын тогтолцоог хөгжүүлэх зэрэг бодлогын арга хэмжээ дутагдаж байгааг хэлсэн юм. Мөн батлагдсан хууль, тогтоомжууд цаасан дээр биш, амьдрал дээр хэрэгждэг, хэрэгжүүлдэг байх тал дээр анхаарч ажиллахыг хүслээ.

photo_2026-10-20_13-03-02.jpg

Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу ахмад настны нийгмийн хамгааллын асуудлыг хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоотой нь уялдуулан авч үзэх хэрэгтэй гэдэгтэй санал нэг буйгаа илэрхийлээд өөрийн ажиллаж буй зарим хуулийн төслийг танилцуулав. Тэрбээр н.Хишигт гуайг эдийн засаг, банк, санхүүгийн чиглэлийн хуулийн төсөлд саналаа өгч, хамтран ажиллахыг урив.

photo_2026-10-20_13-02-57 (6).jpgphoto_2026-10-20_13-02-58.jpg

Орон сууцны асуудал уулзалтын нэг чухал сэдэв байлаа. Түрээслээд өмчлөх орон сууцны үнийн талаар болон дахин төлөвлөлтийн төслийн улмаас олон жил түрээсийн байранд амьдарч буй иргэдийн нөхцөл байдал, орон сууцны захиалгын гэрээтэй холбоотой хохирогчдын эрх ашгийг хамгаалах, хохирлыг барагдуулах асуудлыг иргэд хөндөж ярив.

photo_2026-10-20_13-03-02 (2).jpgphoto_2026-10-20_13-02-57 (2).jpg

Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу орон сууцны залилангийн хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас байгуулан ажиллаж байгааг мэдээлж, иргэдийн хүсэлт, өргөдлийг холбогдох байгууллагуудад уламжлахаа илэрхийллээ.

photo_2026-10-20_13-03-03 (5).jpgphoto_2026-10-20_13-03-03.jpg

Түүнчлэн уулзалтаар Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, санхүүгийн зах зээлийн аюулгүй байдал, улс төр, нийгмийн нөхцөл байдал болон парламентын үйл ажиллагаатай холбоотой иргэдийн тавьсан асуултад Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу хариулт өгсөн юм.

photo_2026-10-20_13-03-03 (3).jpgphoto_2026-10-20_13-02-57 (5).jpg

Уулзалтад оролцсон иргэд парламентын гишүүнтэй уулзахын тулд цаг авах, албан бичгээр хандах зэрэг шат дамжлагагүйгээр шууд уулзаж, асуудал бэрхшээлээ уламжлах боломжийг бүрдүүлсэнд талархал илэрхийлээд Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбууд ажлын амжилт хүслээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа1 цаг 36 минутын өмнөЛ.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо1 цаг 40 минутын өмнөОрон сууц худалдан авахаар 110 сая төгрөг шилжүүлж, залилуулжээ1 цаг 43 минутын өмнөТөсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 цаг 7 минутын өмнөБайнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзлаа5 цаг 10 минутын өмнөТӨХК-ийн удирдах албан тушаалтнууд бусдад давуу байдал олгосон хэргийг шүүхэд шилжүүллээ5 цаг 13 минутын өмнөУлсын хэмжээнд АИ-92 бензиний 10, дизель түлшний 27 хоногийн нөөцтэй байна6 цаг 45 минутын өмнөХүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав6 цаг 51 минутын өмнөНөмрөгийн дархан цаазат газрын түймэрт 468 965 га талбай өртжээ8 цаг 29 минутын өмнөМэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй8 цаг 41 минутын өмнөМонголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.2010 сар 20. 9:19Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ10 сар 20. 9:13Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан10 сар 20. 9:03Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад төрийн айлчлал хийнэ10 сар 19. 22:59УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Нээлттэй парламент” уулзалтыг орон нутагт хийж, иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэнэ10 сар 19. 18:31Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара спортын наадмаас алтан медаль хүртлээ10 сар 19. 17:59Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү?10 сар 19. 14:18УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн ажлын тайлан10 сар 19. 14:11Худалдаа хөгжлийн банкны нэрийг барьсан залилах гэмт хэргээс болгоомжил10 сар 19. 14:08Франц Улсад оршин суугаа болон тус улсад зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд10 сар 19. 13:55Баялгийн хулгайтай тэмцсэн нь буруудаж, хулгайч нар завшиж байна10 сар 19. 13:06Т.Сувд-Эрдэнэ алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа10 сар 19. 12:31Хүрэн баавгайтай холбоотой 16 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ10 сар 19. 12:20Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ-д хийх төрийн айлчлал 10 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд үргэлжилнэ10 сар 19. 12:13Аюулт үзэгдэл, ослын 129 удаагийн ддудулагаар 12 иргэний амь насыг авран хамгаалжээ10 сар 19. 9:37Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ10 сар 19. 9:03Нагоя хотод Азийн паралимпын наадам эхэллээ10 сар 19. 8:42Цаг агаар: Улаанбаатарт ялимгүй цас орно10 сар 19. 8:37Улсын Их Хурал: Энэ долоо хоногт /2026.10.12-16/10 сар 17. 11:42УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв10 сар 17. 11:34
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.