Монгол, Германы батлан хамгаалах яамд хооронд цэргийн алба хаагчдыг Монгол Улсад сургах тухай хэлэлцээр байгууллаа


10-р сарын 21
9 цаг 13 минут

     Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн ХБНГУ-д хийж буй төрийн айлчлалын хүрээнд байгуулах Тунхаг, Санамж бичиг, Хамтын ажиллагааны Гэрээ, хэлцлүүдийн нэг болох “Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчдыг Монгол Улсад сургах тухай“ Монгол Улсын Батлан хамгаалах яам, ХБНГУ-ын Холбооны батлан хамгаалах яамд хоорондын хэлэлцээрт Монгол Улсын Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга бригадын генерал Э.Гансүх, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Батлан хамгаалах яамны Улс төрийн газрын орлогч дарга, хошууч генерал Штефан Виллер нар 2026 оны 10 дугаар сарын 20-ны ХБХЯ-нд гарын үсэг зурав.

Гэрээнд гарын үсэг зурах үеэр талууд Монгол, Германы батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилт, цэргийн сургалт бэлтгэл, Зэвсэгт хүчний чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй хамтарсан арга хэмжээний талаар санал солилцов.

Бригадын генерал Э.Гансүх Монгол Улс, ХБНГУ-ын харилцаа 2024 онд Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг онцлон тэмдэглэж, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа цэргийн боловсрол, сургалт бэлтгэл, энхийг дэмжих ажиллагаа, уулын явган цэргийн чадавхыг бэхжүүлэх, цэргийн эмнэлэг, герман хэлний сургалт болон материал-техникийн дэмжлэг зэрэг олон чиглэлээр амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Дээрх хэлэлцээр нь Германы Бундесверийн цэргийн сургагч багш нарын оролцоотойгоор Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчдыг эх оронд нь сургах эрх зүйн үндсийг бүрдүүлж, сургалтыг зохион байгуулах, хэрэгжүүлэх ерөнхий нөхцөл, талуудын эрх, үүрэг, хариуцлагыг нарийвчлан тодорхойлсон.

Хоёр улсын батлан хамгаалах яамд хооронд байгуулсан хэлэлцээр нь Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцох бэлтгэлжилтийг хангах, сургалтын тогтолцоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Талууд цаашид Стратегийн түншлэлийн хүрээнд батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлж, харилцан тохиролцсон арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлж энэ талаар ирэх оны 1 дүгээр сард болох 2 улсын Батлан хамгаалах яамд хоорондын зөвлөлдөх уулзалтаар дэлгэрэнгүй ярилцахаар тохиролцов.

МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ17 минут 32 секундын өмнөСэрэмжлүүлэг: Налайх дүүргийн иргэдийн анхааралд28 минут 45 секундын өмнөНӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр болно38 минут 20 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ44 минут 28 секундын өмнөХХНББХ: 2027 оны төсвийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэнгүй50 минут 11 секундын өмнөМонгол, Германы батлан хамгаалах яамд хооронд цэргийн алба хаагчдыг Монгол Улсад сургах тухай хэлэлцээр байгууллаа1 цаг 11 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан1 цаг 18 минутын өмнөМонгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа10 сар 20. 20:34Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ10 сар 20. 20:30Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа10 сар 20. 20:25УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 20. 17:46Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо10 сар 20. 17:43Орон сууц худалдан авахаар 110 сая төгрөг шилжүүлж, залилуулжээ10 сар 20. 17:40Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ10 сар 20. 14:15Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзлаа10 сар 20. 14:12ТӨХК-ийн удирдах албан тушаалтнууд бусдад давуу байдал олгосон хэргийг шүүхэд шилжүүллээ10 сар 20. 14:09Улсын хэмжээнд АИ-92 бензиний 10, дизель түлшний 27 хоногийн нөөцтэй байна10 сар 20. 12:38Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав10 сар 20. 12:31Нөмрөгийн дархан цаазат газрын түймэрт 468 965 га талбай өртжээ10 сар 20. 10:53Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй10 сар 20. 10:41Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.2010 сар 20. 9:19Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ10 сар 20. 9:13Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан10 сар 20. 9:03Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад төрийн айлчлал хийнэ10 сар 19. 22:59УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Нээлттэй парламент” уулзалтыг орон нутагт хийж, иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэнэ10 сар 19. 18:31Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара спортын наадмаас алтан медаль хүртлээ10 сар 19. 17:59Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү?10 сар 19. 14:18УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн ажлын тайлан10 сар 19. 14:11Худалдаа хөгжлийн банкны нэрийг барьсан залилах гэмт хэргээс болгоомжил10 сар 19. 14:08Франц Улсад оршин суугаа болон тус улсад зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд10 сар 19. 13:55
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.