ХХНББХ: 2027 оны төсвийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэнгүй


10-р сарын 21
9 цаг 34 минут

     Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны (2026.10.20)-ийн хуралдаан 13.24 цагт эхэллээ. Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Ж.Баясгалан, Б.Бейсен, Д.Ганмаа, П.Ганзориг, Н.Алтаншагай, Д.Энхтуяа, Ж.Галбадрах, Ц.Мөнхтуяа, Ж.Чинбүрэн, С.Эрдэнэбат, Г.Хосбаяр, Л.Энхнасан, О.Батнайрамдал, Х.Болормаа, Ш.Бямбасүрэн, Б.Хэрлэн, М.Энхцэцэг нар ирснээр ирц 60.0 хувиар бүрдэв.

2026-10-20 23.47.19.jpg

Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь, 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв.

2026-10-20 23.49.46.jpg

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа асуулт асууж, хариулт авсан юм. Төсвийн тусгай шаардлагыг өөрчлөх зохицуулалтыг нэг удаагийн хуульд тусгаж шийдвэрлэх нь зөв эсэх тухай түүний асуултад Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн А.Энхбат буруу гэсэн хариулт өгөв. Төсвийн тодотгол болон ирэх оны төсвийн төслүүдтэй холбогдуулан төсвийн дүрмийг сулруулах зохицуулалтууд орж ирж байгаа нь дунд болон урт хугацаанд төсвийн тогтвортой байдалд илт сөргөөр нөлөөлж байна гэж тус Зөвлөл дүгнэсэн байна.

2026-10-20 23.47.22.jpg

Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан тухай санал дүгнэлтийг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ

Байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн танилцуулгыг Сангийн сайд З.Мэндсайхан хийлээ. Тэрбээр, 2027 оны төсвийн төсөл нь иргэдийн орлогын хамгааллыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээний салбарын цалин хөлсний бодлогыг үе шаттай шинэчлэх, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, мөн эдийн засгийн суурь дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэхэд чиглэж байгааг онцлов. Нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд тэтгэврийн шинэчлэлийг үргэлжлүүлж, суурь тэтгэврийн тогтолцоог хэвшүүлэхийн зэрэгцээ нийгмийн даатгалын болон халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлж, ахмад настан болон зорилтот бүлгийн иргэдийн орлогын баталгааг сайжруулахаар төлөвлөжээ.

2026-10-20 23.48.35.jpg

Төрийн үйлчилгээний салбарын цалингийн шинэчлэлийн хүрээнд боловсрол, эрүүл мэнд болон бусад төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн зөрүүг бууруулж, үе шаттай нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, төрийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалингийн сүлжээг 10 хувь, төрийн захиргаа болон төрийн тусгай албан хаагчдын цалингийн сүлжээг 20 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан байна. Эрүүл мэндийн салбарт ахмад настан болон зорилтот бүлгийн иргэдийн эмийн зардлын дарамтыг бууруулж, түгээмэл хэрэглээний зарим эмийг хамтын төлбөрөөс бүрэн чөлөөлөхийн зэрэгцээ урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэг, эрт оношилгооны тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн төсвийн хөрөнгө оруулалтыг үр өгөөж, хэрэгцээ шаардлага, ашиглалтын түвшин, нийгэм-эдийн засгийн ач холбогдолд тулгуурлан эрэмбэлж, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарт нийт 654 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсний дотор сургууль, цэцэрлэг, дотуур байр, эмнэлэг, хүүхэд хамгаалал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлчилгээний дэд бүтцийг өргөжүүлэх төслүүдэд тэргүүлэх ач холбогдол өгсөн байна.

2026-10-20 23.48.57.jpg

Сайдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Ж.Баясгалан, Б.Бейсен, Д.Ганмаа, Д.Энхтуяа, Ж.Галбадрах, О.Батнайрамдал, Ш.Бямбасүрэн, Ц.Мөнхтуяа, С.Эрдэнэбат, М.Энхцэцэг, Х.Баасанжаргал, П.Наранбаяр, О.Саранчулуун, Ц.Баатархүү, Ө.Шижир нар асуулт асууж, холбогдох тайлбар мэдээллийг сонсов. Улсын Их Хурлын гишүүд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, Хүүхдийн төлөө сангийн автомашины азын дугаарын борлуулалтын орлого, мөн байгууллагууд ахмадын сан байгуулж ажиллуулах үүргээ биелүүлэхгүй байгаа тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн болон эмнэлгүүдийн өр төлбөр, тарифын зохицуулалт, аудитын дүгнэлт, илэрсэн зөрчил болон тэдгээрийг арилгах арга хэмжээ, хөдөлмөр, халамжийн хөтөлбөрүүдийн хэрэгжилт, хүүхдэд олгох мөнгөн дэмжлэг зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хөндөж, Оюутолгойн ногдол ашгийг төсөвт тусгах, зарцуулахтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм. Мөн Үндэсний баялгийн сангийн хөрөнгийг зарцуулах эрх зүйн үндэслэл, 2027 оны төсвийн төсөлд энэ талаар тусгасан арга хэмжээ, боловсролын салбарын хөрөнгө оруулалт, сургуулийн барилга байгууламжийн төсөл, хэрэгжилт, эко ногоон сургуулийн төсөл, түүний санхүүжилт, багшийн хүрэлцээ, алслагдсан бүсийн хүний нөөцийн асуудлыг лавлан тодруулж, “Онтре” компанийн эзэмшиж буй Оюутолгойн стратегийн ордод хамаарах тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой асуудлыг сөхөн, энэ талаар татварын байгууллага үр дүнтэй арга хэмжээ аваагүйг шүүмжилж байлаа.

2026-10-20 23.49.34.jpg

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүд багш нар болон төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсний бодлого, соёл, спорт, аялал жуулчлал, эрүүл мэнд, нийгмийн салбарын хөрөнгө оруулалт, төсвийн хэрэгжилт, хүртээмж, үр дүнгийн талаар мэдээлэл авч, тусгай хэрэгцээт хүүхдүүдийн суралцах орчин, пара спортын асуудлыг ч хөндсөн юм. Мөн төрийн байгууллагуудын хөрөнгө ашиглалт, санхүүгийн мэдээллийн ил тод байдал, төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх талаар зарчмын байр суурь илэрхийлж, шаардлага хангаагүй, зураг төсөвгүй төсөл, арга хэмжээг төсөвт тусгахгүй байх, зарим төслийн хэрэгцээ, үр өгөөжийг дахин нягтлах, төсвийн төсөл боловсруулахад холбогдох хууль тогтоомжийн шаардлагыг мөрдөж ажиллах, төрийн байгууллагууд гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтийг хариуцах зэрэг тодорхой асуудлуудаар санал хэллээ.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэлсний дараа төсвийн төслийг хуулийн дагуу өргөн мэдүүлсэн эсэх асуудлаар Улсын Их Хурлын Тамгын газраас тайлбар авлаа.

2026-10-20 23.49.00.jpg

Төсвийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй 80 орчим саналын томьёоллоор санал хураалт явуулав. Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Х.Баасанжаргал нар өөрсдийн гаргасан зарим саналыг татаж авсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир, Ж.Баярмаа, Х.Баасанжаргал, Б.Жаргалан нар зарчмын зөрүүтэй саналын томьёоллынхоо талаар тайлбар хэлэв.

Санал хураалтаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэнгүй. Иймд Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ22 минут 50 секундын өмнөСэрэмжлүүлэг: Налайх дүүргийн иргэдийн анхааралд34 минут 3 секундын өмнөНӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр болно43 минут 38 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ49 минут 46 секундын өмнөХХНББХ: 2027 оны төсвийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэнгүй55 минут 29 секундын өмнөМонгол, Германы батлан хамгаалах яамд хооронд цэргийн алба хаагчдыг Монгол Улсад сургах тухай хэлэлцээр байгууллаа1 цаг 17 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан1 цаг 24 минутын өмнөМонгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа10 сар 20. 20:34Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ10 сар 20. 20:30Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа10 сар 20. 20:25УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 20. 17:46Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо10 сар 20. 17:43Орон сууц худалдан авахаар 110 сая төгрөг шилжүүлж, залилуулжээ10 сар 20. 17:40Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ10 сар 20. 14:15Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзлаа10 сар 20. 14:12ТӨХК-ийн удирдах албан тушаалтнууд бусдад давуу байдал олгосон хэргийг шүүхэд шилжүүллээ10 сар 20. 14:09Улсын хэмжээнд АИ-92 бензиний 10, дизель түлшний 27 хоногийн нөөцтэй байна10 сар 20. 12:38Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав10 сар 20. 12:31Нөмрөгийн дархан цаазат газрын түймэрт 468 965 га талбай өртжээ10 сар 20. 10:53Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй10 сар 20. 10:41Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.2010 сар 20. 9:19Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ10 сар 20. 9:13Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан10 сар 20. 9:03Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад төрийн айлчлал хийнэ10 сар 19. 22:59УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Нээлттэй парламент” уулзалтыг орон нутагт хийж, иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэнэ10 сар 19. 18:31Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара спортын наадмаас алтан медаль хүртлээ10 сар 19. 17:59Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү?10 сар 19. 14:18УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн ажлын тайлан10 сар 19. 14:11Худалдаа хөгжлийн банкны нэрийг барьсан залилах гэмт хэргээс болгоомжил10 сар 19. 14:08Франц Улсад оршин суугаа болон тус улсад зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд10 сар 19. 13:55
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.