Биологийн олон янз байдлын тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд Монгол Улсаа төлөөлөн БОУАӨЯ-ны холбогдох газар хэлтсийн мэргэжилтнүүд болон эрдэмтэн судлаачид хэлэлцүүлэг, ажлын хэсгийн хуралдаан болон дагалдах арга хэмжээнүүдэд оролцож, үндэсний ололт амжилтыг танилцуулан, улс орнуудынтай харилцан туршлага хуваалцаж байна.
Хурлын үеэр Куньмин-Монреалын дэлхийн биологийн олон янз байдлын хүрээний (KMGBF) хэрэгжилт, Үндэсний биологийн олон янз байдлын стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө (NBSAP)-ний шинэчлэл, дэлхийн дүгнэлт (Global Review)-ийн үйл явц, үндэсний тайлагналын асуудлууд өргөн хүрээнд хэлэлцэнэ.
Монгол Улс Биологийн олон янз байдлын үндэсний 7 дугаар тайлангаа хугацаанд нь боловсруулан хүргүүлсэн бөгөөд хурлын үеэр бусад улс орнуудын туршлага, сорилт, хэрэгжилтийн явцтай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны боломжуудыг судалж байна.
2026.10.20-ны өдөр Монгол Улсын павильонд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Олон улсын цоохор ирвэс хамгаалах хөтөлбөрийн (GSLEP) газар хамтран “Цоохор ирвэс: Улс орнууд хэрхэн хамтран хамгааллыг хэрэгжүүлэх вэ?” сэдэвт арга хэмжээг зохион байгууллаа.
Энэ үеэр Олон улсын цоохор ирвэс хамгаалах хөтөлбөрийн түншлэл, улс хоорондын хамтын ажиллагаа хариуцсан захирал, доктор Костьюб Шарма цоохор ирвэсийг хамгаалах олон улсын хамтын ажиллагаа, энэ чиглэлээр Монгол Улсын хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, ололт амжилтын талаар илтгэл танилцуулж, бүс нутгийн улс орнуудын төлөөлөгчидтэй туршлага хуваалцсан.
Түүнчлэн Монгол Улсын Их Сургуулийн багш, профессор, доктор Ө.Баярсайхан цоохор ирвэсийн хамгаалал, судалгаа, мэдээллийн ач холбогдол болон энэ чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын үр дүнгийн талаар танилцуулга хийлээ.
Цоохор ирвэс болон бусад зэрлэг амьтны хамгаалалд тулгарч буй сорилтууд, хүн ба зэрлэг амьтны зөрчлийг бууруулах арга зам, зэрлэг амьтны менежментэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх боломж, мөн уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийн хөгжилтэй холбоотой бодлого, үйл ажиллагаатай зэрлэг амьтны хамгааллыг уялдуулах асуудлаар оролцогчид санал солилцов.
Энэхүү арга хэмжээ нь хил дамнан тархдаг цоохор ирвэс зэрэг нэн ховор зүйлийг хамгаалахад улс орнуудын хамтын ажиллагаа, шинжлэх ухаанд суурилсан судалгаа, мэдээлэл солилцоо, олон талт түншлэлийн оролцоо чухал болохыг онцолсон юм.
Тус үйл ажиллагаанд Киргизстан Улсын Байгаль орчны дэд сайд Алмаас Мусаев оролцож, цоохор ирвэсийн тархац бүхий улс орнуудын хамтын ажиллагаа, судалгааны ажлыг үр дүнтэй хэрэгжүүлж буйд талархал илэрхийлэн, цаашдыг үйл ажиллагаанд амжилт хүслээ.



Facebook
Twitter
Youtube


Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ
АИ-92 шатахууны үнэ 560 төгрөгөөр нэмэгджээ
Төрийн банк: “Модыг мод(а) болгоё – Амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд намрын мод тарилтаа хийлээ
Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
ГЕГ: Манай улс экспортод 16.1 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргажээ
Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь
Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
COP17-ыг амжилттай зохион байгуулахад хувь нэмэр оруулсан ААН-ийн төлөөлөлд талархал илэрхийллээ

Сэтгэгдэл бичих