Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Германы хооронд стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноос хойш анх удаа тус улсад өндөр дээд түвшний айлчлал хийж байна. Өнөөдөр айлчлалын гурав дахь өдөр. ХБНГУ-ын Хумбольдтын их сургууль дээр Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан "Монголын ба Монголын дараахь үеийн Евроази дахь соёлын солилцоо хийгээд байгаль орчин" сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна.
Герман улсад XIX-XX зуунд Монгол судлал бие даасан эрдэм шинжилгээний чиглэл болон хөгжиж эхэлжээ. Тус улсын эрдэмтэд Монголын түүх, хэл шинжлэл, утга зохиол, шашин, угсаатны зүй, археологи зэрэг салбарыг судлахад ихээхэн хувь нэмэр оруулсан. Тухайлбал, Исаак Якоб Шмидт монгол хэл, Буддын шашин, түүх, Вильгелм Радлов өмнөд Сибирийн Түрэг угсаатнуудын аман зохиолын олон боть цуглуулга, Эрих Хэниш Берлиний Турфаны цуглуулгын монгол хэлний гар бичмэл, эх сурвалжтай холбоотой судалгаа, "Монголын нууц товчоо"-ны эх бичиг, хэлний судалгаа, Вальтер Хайссиг Монгол гар бичмэл, барын ном, газрын зургийн судалгаатай холбоотой бүтээл, Монголын ардын аман зохиол, бөө мөргөл, Буддын шашны уран зохиол, үлгэр домгийн талаарх судалгаа, Херберт Франке Юань улсын эрх мэдэл, хаадын засаглалыг хууль ёсны болгох үзэл санааны тухай судалгаа, Монголын эзэнт гүрэн, Юань улсын улс төр, соёл, Хятад-Монголын харилцааны талаарх эрдэм шинжилгээний бүтээлүүдээрээ алдартай. ХБНГУ-ын Хумбольдтын их сургууль дээр өнөөдөр (2026.10.21) эхэлсэн "Монголын ба Монголын дараахь үеийн Евроази дахь соёлын солилцоо хийгээд байгаль орчин" сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний хуралд ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан, академич С.Чулуун нар оролцож байна.
Ж.Энх
Facebook
Twitter
Youtube


УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Нээлттэй парламент” уулзалтыг орон нутагт хийж, иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэнэ
Франц Улсад оршин суугаа болон тус улсад зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд
УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн ажлын тайлан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад төрийн айлчлал хийнэ
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Улсын хэмжээнд АИ-92 бензиний 10, дизель түлшний 27 хоногийн нөөцтэй байна
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзлаа

Сэтгэгдэл бичих