УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээлтэд оролцлоо


10-р сарын 21
16 цаг 20 минут

     Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.10.16) Монгол Улсын шүүх эрх мэдлийн тогтолцоонд анх удаа байгуулагдсан Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээлтэд оролцлоо. Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх байгуулагдсанаар гэр бүлийн маргааныг мэргэшсэн түвшинд шийдвэрлэх, хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалах, гэр бүлийн харилцаанаас үүдэлтэй маргаанд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэхэд чухал алхам болж байна.



viber_image_2026-10-21_14-09-16-383.jpg

Нээлтийн үеэр УИХ-ын дарга С.Бямбацогт гэр бүл, хүүхдийн асуудлыг онцлогт нь нийцүүлэн, мэргэшсэн шүүхээр шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлэх эрх зүйн шинэчлэлийн талаар танилцуулсан юм.
2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шүүхийг тойргийн болон дагнасан зарчмаар байгуулах эрх зүйн үндэс тавигдсаныг тэрбээр онцолсон.

viber_image_2026-10-21_14-09-16-526.jpg

Үүний хүрээнд Улсын Их Хурал 2021 онд Монгол Улсын шүүхийн тухай хууль, 2024 онд Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогыг баталсан билээ.
Мөн Улсын Их Хурал 2024 оны зургадугаар сарын 5-ны өдөр Шүүх байгуулах тухай хуулийг баталж, Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүх болон Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүхийг байгуулахаар шийдвэрлэсэн. Улмаар 2026 оны хаврын чуулганаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баталж, гэр бүлийн гишүүдийн эрх, үүрэг, хариуцлагыг бэхжүүлэх, хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгосон гэдгийг дурдлаа.


viber_image_2026-10-21_14-09-16-951.jpg

УИХ-ын дарга С.Бямбацогт: "Гэр бүлийн үнэ цэнийг хамгаална гэдэг нь гэр бүлийн гишүүн бүрийн нэр төр, халдашгүй байдал, аюулгүй амьдрах эрхийг хамгаална гэсэн үг"

Түүнчлэн шүүхийн шийдвэр тухайн гэр бүлийн цаашдын амьдрал, хүүхдийн өсөж торних орчин, ирээдүйд шууд нөлөөлдөг тул шүүгч, шүүхийн ажилтнуудаас хууль, эрх зүйн мэдлэг, мэргэжлийн ур чадвараас гадна хүнлэг хандлага, ёс зүй, хүүхдийн нас, сэтгэл зүйн онцлогийг ойлгох чадвар шаардагдахыг онцолсон юм.
Тэрбээр насанд хүрэгчдийн маргааны дунд хүүхдийн эрх бүдгэрч, дуу хоолой нь дарагдах ёсгүйг тэмдэглээд, хүүхдийг нас, төлөвшилд нь тохируулан сонсох, хувийн мэдээллийг нь хамгаалах, айдас, дарамтгүй орчинд өөрийн байр сууриа илэрхийлэх боломжийг бүрдүүлэх нь тус шүүхийн үйл ажиллагааны салшгүй зарчим байх учиртайг хэллээ.

Мөн эвлэрэх боломжтой маргаанд талуудыг харилцан ойлголцоход дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ хүчирхийлэл, дарамтад өртсөн хүний эрх, аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах шаардлагатай хэмээлээ.



viber_image_2026-10-21_14-09-16-767.jpg

Улсын Их Хурлын дарга шүүхийн шинэчлэлийн үр дүнг зөвхөн баталсан хууль, байгуулсан шүүхээр хэмжихгүй бөгөөд иргэний эрх хэр бодитой хамгаалагдаж, хүүхэд хэр аюулгүй орчинд өсөж, шүүхэд хандсан хүн шуурхай, чанартай үйлчилгээ авч буй эсэхээр үнэлэх учиртайг тэмдэглэв.

Иймд шүүхийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай, чанартай хүргэж, шүүхийн шийдвэрийг иргэдэд ойлгомжтой байлгахад анхаарахыг шүүгч, шүүхийн ажилтнуудад уриаллаа.

viber_image_2026-10-21_14-09-16-813.jpg

Мөн Улсын Их Хурал эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хууль тогтоомжийн хэрэгжилтэд тулгарч буй асуудлыг судлан шийдвэрлэх чиглэлээр цаашид шүүхийн байгууллагатай хамтран ажиллахаа илэрхийллээ.



viber_image_2026-10-21_14-09-16-277.jpg

Тус шүүх нь иргэн бүрийг хүндэтгэн сонсож, хүүхдийн эрхийг тууштай хамгаалан, гэр бүл бүрд шударга ёс, амар тайван амьдрах итгэл найдвар төрүүлэх зорилготой юм гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

viber_image_2026-10-21_14-09-16-333.jpgviber_image_2026-10-21_14-09-06-968.jpgviber_image_2026-10-21_14-09-13-461.jpg



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээлтэд оролцлоо1 цаг 12 минутын өмнөХБНГУ-ын Хумбольдтын их сургууль дээр "Монголын ба Монголын дараахь үеийн Евроази дахь соёлын солилцоо хийгээд байгаль орчин" сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна1 цаг 16 минутын өмнөӨБХ: Орон сууцны захиалгын хохирогчдын асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг хэлэлцэв3 цаг 39 минутын өмнөТүүхэн амжилт3 цаг 44 минутын өмнөМонгол Улс цоохор ирвэсийн хамгаалал, судалгааны ажлаа дэлхий нийтэд таницууллаа6 цаг 5 минутын өмнөЧингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ7 цаг 25 минутын өмнөСэрэмжлүүлэг: Налайх дүүргийн иргэдийн анхааралд7 цаг 36 минутын өмнөНӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр болно7 цаг 46 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ7 цаг 52 минутын өмнөХХНББХ: 2027 оны төсвийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэнгүй7 цаг 58 минутын өмнөМонгол, Германы батлан хамгаалах яамд хооронд цэргийн алба хаагчдыг Монгол Улсад сургах тухай хэлэлцээр байгууллаа8 цаг 19 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан8 цаг 25 минутын өмнөМонгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа10 сар 20. 20:34Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ10 сар 20. 20:30Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа10 сар 20. 20:25УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 20. 17:46Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо10 сар 20. 17:43Орон сууц худалдан авахаар 110 сая төгрөг шилжүүлж, залилуулжээ10 сар 20. 17:40Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ10 сар 20. 14:15Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзлаа10 сар 20. 14:12ТӨХК-ийн удирдах албан тушаалтнууд бусдад давуу байдал олгосон хэргийг шүүхэд шилжүүллээ10 сар 20. 14:09Улсын хэмжээнд АИ-92 бензиний 10, дизель түлшний 27 хоногийн нөөцтэй байна10 сар 20. 12:38Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав10 сар 20. 12:31Нөмрөгийн дархан цаазат газрын түймэрт 468 965 га талбай өртжээ10 сар 20. 10:53Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй10 сар 20. 10:41Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.2010 сар 20. 9:19Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ10 сар 20. 9:13Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан10 сар 20. 9:03Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад төрийн айлчлал хийнэ10 сар 19. 22:59УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Нээлттэй парламент” уулзалтыг орон нутагт хийж, иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэнэ10 сар 19. 18:31
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.