Г.Занданшатар улс төрийн шинэчлэлийг МАН-аас эхлүүлэх тухай ил захидлыг МАН-ын дарга Н.Учралд гардуулан өглөө


10-р сарын 21
19 цаг 26 минут

      Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн  Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулан өглөө.

Тэрбээр ил захидалдаа, МАН 105 жилийн түүхэндээ улс орны хөгжил дэвшил, үндэсний эрх ашиг, ард түмний сайн сайхны төлөө зүтгэж ирснийг онцлоод, сүүлийн жилүүдэд зарим албан тушаалтны хувийн болон бүлэг, фракцын эрх ашиг давамгайлснаар нам иргэд, сонгогчид, гишүүд, дэмжигчдийнхээ итгэлийг алдахад хүрснийг тэмдэглэжээ. Ийм нөхцөлд МАН-ын дарга Н. Учралын дэвшүүлсэн “Ардын нам ард түмэндээ эргэн ирнэ” гэсэн зорилгыг бодит ажил хэрэг болгохын тулд намын бүтэц, тогтолцоо, шийдвэр гаргах үйл явц, хариуцлагыг шинэчлэх шаардлагатай байгааг Г. Занданшатар онцолсон байна.

Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ

Г. Занданшатар төр, намын удирдлагад олон жил ажилласан хүний хувьд өнгөрсөн хугацааны алдаа, онооны хариуцлагыг өөрөө ч үүрэлцэх ёстойг хүлээн зөвшөөрч, шинэчлэлийг бусдаас шаардахаасаа өмнө өөрөөсөө эхлүүлэх зарчмыг ил захидалдаа дэвшүүлжээ. Өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлж хулгай, худалтай эвлэрэхгүй тэмцэх саналаа танилцуулжээ. Тэрбээр улс төрийн шинэчлэл, иргэдийн оролцоо, зөвлөлдөх ардчиллыг хөгжүүлэх чиглэлээр салбар бүрийн залуусын санаачилгаар байгуулагдсан “Реформ” клуб болон “Нэг Монгол” хөдөлгөөний үйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Аравдугаар сарын 4-нд 100 гаруй залуу нэгдэн “Реформ” клуб байгуулснаа зарласан бөгөөд тус клуб “Нэг Монгол” хөдөлгөөнтэй хамтран өргөжиж, 1000 гаруй иргэнийг оролцуулсан уулзалт зохион байгуулжээ. Уг уулзалтад Г. Занданшатар урилгаар оролцож, улс төрийн шинэчлэлийн асуудлаар илтгэл тавин хэлэлцүүлсэн юм. Мөн эдгээр уулзалт, хэлэлцүүлгийн хүрээнд “Иргэдээ сонсъё” 100 хоногийн зөвлөлдөх аяныг эхлүүлснээ онцолсон байна.

МАН-ын шинэчлэлийн гурван чиглэл, бодит 6 алхам.

Г. Занданшатар улс төрийн шинэчлэлийг өөрийн намаас эхлүүлж, дараах 3 чиглэлээр зургаан өөрчлөлтийг хэрэгжүүлэхийг МАН-ын дарга Н. Учралд санал болгожээ. Үүнд:

Иргэд гишүүдийн саналыг үндэслэн нээлттэй сонгон шалгаруулалтаар УИХ-ын гишүүн, сайд даргад нэр дэвшүүлдэг болгох


1.Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй эвлэрдэггүй тэмцдэг нам болох, намын санхүүжилт, хандив, зарцуулалтыг ил тод болгож, албан тушаал харгалзахгүй хариуцлага тооцдог тогтолцоо бүрдүүлэх.


  1. Иргэдийн саналыг бодит шийдвэр болгохын тулд иргэдийн санал, шүүмжлэл, санаачилгыг намын болон төрийн бодлогод тусгаж, хэрэгжилтийг ил тод тайлагнах.

3.Намын гишүүдийн оролцоог бодит эрх мэдэл болгохын тулд гишүүдийн санал шийдвэр гаргах үйл явцад нөлөөлөх боломжийг нэмэгдүүлж, нэр дэвшүүлэлт, томилгооны шалгуурыг нээлттэй болгох.


4.Залуучуудад нээлттэй нам болохын тулд тэднийг бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад бодитоор оролцуулах.


5.Чадвартай, шударга хүмүүст тэгш боломж олгохын тулд танил тал, бүлэг фракцын харьяаллаас үл хамааран мэдлэг чадвар, ёс зүй, ажлын үр дүнд тулгуурлан үнэлдэг тогтолцоо бүрдүүлэх.


  1. Гишүүн бүрийн оролцоог хангасан цахим нам болохын тулд гишүүд санал гаргах, хэлэлцүүлэгт оролцох, шийдвэрт санал өгөх, хэрэгжилтэд хяналт тавих боломжтой нэгдсэн цахим орчин бий болгох.


Тэрбээр дээрх саналуудыг намын эрх бүхий байгууллагаар хэлэлцүүлж, хэрэгжүүлэх төлөвлөгөө, хариуцах эзэн, хугацааг тодорхойлон намын гишүүдэд нээлттэй зарлахыг МАН-ын дарга Н. Учралаас хүссэн байна.

Шинэчлэлийн үр дүнг бодит өөрчлөлтөөр хэмжинэ

Г. Занданшатар намын шинэчлэлийг зөвхөн удирдлага, боловсон хүчний өөрчлөлтөөр хязгаарлах бус, шударга дүрэм, ил тод байдал, хариуцлагад суурилсан тогтолцоо бүрдүүлэх замаар хэрэгжүүлэх шаардлагатайг онцолжээ. Мөн намдаа тавьж буй шаардлагыг өөрөө дагаж мөрдөн, иргэдийн санал, шүүмжлэлийг бодит өөрчлөлт болгохын төлөө биечлэн манлайлан ажиллахаа илэрхийлсэн байна. Түүний үзэж буйгаар шинэчлэлийн үр дүнг хурал, тайлангийн тоогоор бус, намын гишүүдийн санал шийдвэрт нөлөөлж байгаа эсэх, чадвартай хүмүүст шударга боломж нээгдсэн эсэх, иргэдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд бодит ахиц гарсан эсэхээр хэмжих ёстой хэмээв.

Ил захидлын төгсгөлд Г. Занданшатар:

“Иргэдээ сонсъё. Иргэдтэйгээ зөвлөлдье. Өөрчлөлтийг өөрсдөөсөө, өөрийн намаас эхэлье. Шинэчлэлээ шударга дүрмээр баталгаажуулж, бодит үр дүнгээр иргэдийнхээ итгэлийг эргүүлэн олъё. Ардын нам ард түмэндээ эргэн ирье” хэмээн уриалжээ. Энэхүү санаачилга нь иргэдийн оролцоо, зөвлөлдөх ардчилал, намын дотоод ардчиллыг бэхжүүлэх замаар улс төрийн шинэчлэлийг бодит ажил хэрэг болгоход чиглэж байна гэжээ.

Санаачлагч:  “Нэг Монгол” ТББ, “Реформ” клуб



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Сэтгүүлч З.Бямбасүрэн Берлин хотоос бичиж байна: Стратегийн түншлэл ба Монгол, Германы түүхийн нэн шинэ цонх20 минут 13 секундын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө42 минут 48 секундын өмнөГ.Занданшатар улс төрийн шинэчлэлийг МАН-аас эхлүүлэх тухай ил захидлыг МАН-ын дарга Н.Учралд гардуулан өглөө1 цаг 20 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээлтэд оролцлоо4 цаг 27 минутын өмнөХБНГУ-ын Хумбольдтын их сургууль дээр "Монголын ба Монголын дараахь үеийн Евроази дахь соёлын солилцоо хийгээд байгаль орчин" сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна4 цаг 31 минутын өмнөӨБХ: Орон сууцны захиалгын хохирогчдын асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг хэлэлцэв6 цаг 54 минутын өмнөТүүхэн амжилт6 цаг 59 минутын өмнөМонгол Улс цоохор ирвэсийн хамгаалал, судалгааны ажлаа дэлхий нийтэд таницууллаа9 цаг 20 минутын өмнөЧингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ10 сар 21. 10:06Сэрэмжлүүлэг: Налайх дүүргийн иргэдийн анхааралд10 сар 21. 9:55НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр болно10 сар 21. 9:45Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ10 сар 21. 9:39ХХНББХ: 2027 оны төсвийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэнгүй10 сар 21. 9:34Монгол, Германы батлан хамгаалах яамд хооронд цэргийн алба хаагчдыг Монгол Улсад сургах тухай хэлэлцээр байгууллаа10 сар 21. 9:13Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан10 сар 21. 9:06Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа10 сар 20. 20:34Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ10 сар 20. 20:30Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа10 сар 20. 20:25УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 20. 17:46Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо10 сар 20. 17:43Орон сууц худалдан авахаар 110 сая төгрөг шилжүүлж, залилуулжээ10 сар 20. 17:40Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ10 сар 20. 14:15Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзлаа10 сар 20. 14:12ТӨХК-ийн удирдах албан тушаалтнууд бусдад давуу байдал олгосон хэргийг шүүхэд шилжүүллээ10 сар 20. 14:09Улсын хэмжээнд АИ-92 бензиний 10, дизель түлшний 27 хоногийн нөөцтэй байна10 сар 20. 12:38Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав10 сар 20. 12:31Нөмрөгийн дархан цаазат газрын түймэрт 468 965 га талбай өртжээ10 сар 20. 10:53Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй10 сар 20. 10:41Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.2010 сар 20. 9:19Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ10 сар 20. 9:13
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.