Цаг агаар: Аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна


10-р сарын 22
9 цаг 00 минут

     Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Аравдугаар сарын 22-ны өдөр Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дорноговийн өмнөд, Архангайн зүүн хэсэг, Дундговь, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, түр зуур секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:Аравдугаар сарын 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

10-р сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Архангай, Хөвсгөл, Булган, Төв аймгийн зарим, Сэлэнгийн ихэнх сумдын нутгаар 0.0-8.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 4 хэмийн хүйтнээс 1 хэмийн дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэрлэн, Онон голын хөдийгөөр 5-10 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өмнөх өдрөөс 5 хэмээр сэрүүсэж 3-5 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур 6-8 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өмнөх өдрөөс 6 хэмээр сэрүүсэж 0 хэм орчим байна.

 10-р сарын 23-наас 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Аравдугаар сарын 22-23-нд шилжих шөнө Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Төв аймгийн хойд, Сэлэнгийн зарим сумдын нутгаар, 23-ны өдөр Өмнөговийн зарим, Дорноговийн өмнөд, Хөвсгөл, Завханы хойд сумдын нутгаар 0.0-6.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, 24-нд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар, 25-нд Завхан, Хөвсгөл, Говь-Алтайн зарим сумдын нутгаар, 26-нд Төв аймгийн хойд, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар 0.0-1.0 мм ялимгүй цас орно. 23, 24, 26-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 23 хэм хүйтнээс 28хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17 хэм хүйтнээс 22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 хэм хүйтнээс 9 хэм, бусад нутгаар 10 хэм хүйтнээс 15 хэм хүйтэн, өдөртөөДархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр 7 хэм хүйтнээс 12 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм дулаан, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 6 хэм хүйтэн байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа4 минут 49 секундын өмнө“Хангарди” шагнал гардуулах ёслол болно9 минут 43 секундын өмнөМАН-ЫН Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар ХБНГУ-ын Социал демократ намын нарийн бичгийн дарга Филипп Финктэй уулзлаа13 минут 33 секундын өмнөМонгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа19 минут 41 секундын өмнө435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ36 минут 5 секундын өмнөГерман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа40 минут 24 секундын өмнөЦаг агаар: Аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна46 минут 10 секундын өмнөСэтгүүлч З.Бямбасүрэн Берлин хотоос бичиж байна: Стратегийн түншлэл ба Монгол, Германы түүхийн нэн шинэ цонх10 сар 21. 20:26Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө10 сар 21. 20:03Г.Занданшатар улс төрийн шинэчлэлийг МАН-аас эхлүүлэх тухай ил захидлыг МАН-ын дарга Н.Учралд гардуулан өглөө10 сар 21. 19:26УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээлтэд оролцлоо10 сар 21. 16:20ХБНГУ-ын Хумбольдтын их сургууль дээр "Монголын ба Монголын дараахь үеийн Евроази дахь соёлын солилцоо хийгээд байгаль орчин" сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна10 сар 21. 16:15ӨБХ: Орон сууцны захиалгын хохирогчдын асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг хэлэлцэв10 сар 21. 13:52Түүхэн амжилт10 сар 21. 13:47Монгол Улс цоохор ирвэсийн хамгаалал, судалгааны ажлаа дэлхий нийтэд таницууллаа10 сар 21. 11:27Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ10 сар 21. 10:06Сэрэмжлүүлэг: Налайх дүүргийн иргэдийн анхааралд10 сар 21. 9:55НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр болно10 сар 21. 9:45Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ10 сар 21. 9:39ХХНББХ: 2027 оны төсвийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэнгүй10 сар 21. 9:34Монгол, Германы батлан хамгаалах яамд хооронд цэргийн алба хаагчдыг Монгол Улсад сургах тухай хэлэлцээр байгууллаа10 сар 21. 9:13Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан10 сар 21. 9:06Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа10 сар 20. 20:34Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ10 сар 20. 20:30Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа10 сар 20. 20:25УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 20. 17:46Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо10 сар 20. 17:43Орон сууц худалдан авахаар 110 сая төгрөг шилжүүлж, залилуулжээ10 сар 20. 17:40Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ10 сар 20. 14:15Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзлаа10 сар 20. 14:12
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.