Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа


10-р сарын 22
9 цаг 26 минут

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн ХБНГУ-д хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Боловсролын яам, ХБНГУ-ын Холбооны Сансар судлал, шинжлэх ухаан, технологийн яам хамтран Монгол-Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа.

Энэхүү өдөрлөг нь хоёр орны боловсрол, шинжлэх ухааны салбарын түүхэн 100 жилийн хамтын ажиллагааг нэгтгэн дүгнэж, ирээдүйн инновац, судалгааны түншлэлийг өргөжүүлэх зорилготой бөгөөд анх удаа төрийн айлчлалын хүрээнд шинжлэх ухааны өдөрлөг зохион байгуулж байгаа тохиолдол юм.

Өдөрлөгт УИХ-ын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, академич Д.Рэгдэл, Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх, дэд профессор, доктор Ч.Лодойравсал, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл, Холбооны Сансар судлал, шинжлэх ухаан, технологийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, доктор Маркус Плейерь тэргүүтэй хоёр улсын 100 гаруй эрдэмтэн судлаач, их, дээд сургуулийн удирдлагууд оролцлоо.

Арга хэмжээний хүрээнд уур амьсгал, тогтвортой хөгжлийн судалгаа, инженерчлэл ба материал судлал, эрүүл мэндийн судалгаа, археологи зэрэг чиглэлээр “GM-MEET” шинжлэх ухааны шинэ санаа, хамтарсан төслийн уралдааны шилдэг төслүүдийг сонгон шалгаруулав.

Шалгарсан төсөл бүрд 35 мянга хүртэлх еврогийн санхүүжилт олгож, 2027 оны 01 дүгээр улирлаас эхлэн 12 сарын хугацаанд хэрэгжүүлэх юм.

Түүнчлэн энэхүү өдөрлөгөөр хоёр орны их сургуулиудын ректорууд, эрдэмтэн профессорууд болон судалгааны байгууллагуудын төлөөлөгчид хэлэлцүүлэг өрнүүлж болж, ирэх зууны боловсрол, шинжлэх ухаан, инновацын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа29 минут 23 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа34 минут 12 секундын өмнө“Хангарди” шагнал гардуулах ёслол болно39 минут 6 секундын өмнөМАН-ЫН Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар ХБНГУ-ын Социал демократ намын нарийн бичгийн дарга Филипп Финктэй уулзлаа42 минут 56 секундын өмнөМонгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа49 минут 4 секундын өмнө435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ1 цаг 6 минутын өмнөГерман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа1 цаг 10 минутын өмнөЦаг агаар: Аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна1 цаг 16 минутын өмнөСэтгүүлч З.Бямбасүрэн Берлин хотоос бичиж байна: Стратегийн түншлэл ба Монгол, Германы түүхийн нэн шинэ цонх10 сар 21. 20:26Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө10 сар 21. 20:03Г.Занданшатар улс төрийн шинэчлэлийг МАН-аас эхлүүлэх тухай ил захидлыг МАН-ын дарга Н.Учралд гардуулан өглөө10 сар 21. 19:26УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээлтэд оролцлоо10 сар 21. 16:20ХБНГУ-ын Хумбольдтын их сургууль дээр "Монголын ба Монголын дараахь үеийн Евроази дахь соёлын солилцоо хийгээд байгаль орчин" сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна10 сар 21. 16:15ӨБХ: Орон сууцны захиалгын хохирогчдын асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг хэлэлцэв10 сар 21. 13:52Түүхэн амжилт10 сар 21. 13:47Монгол Улс цоохор ирвэсийн хамгаалал, судалгааны ажлаа дэлхий нийтэд таницууллаа10 сар 21. 11:27Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ10 сар 21. 10:06Сэрэмжлүүлэг: Налайх дүүргийн иргэдийн анхааралд10 сар 21. 9:55НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр болно10 сар 21. 9:45Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ10 сар 21. 9:39ХХНББХ: 2027 оны төсвийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэнгүй10 сар 21. 9:34Монгол, Германы батлан хамгаалах яамд хооронд цэргийн алба хаагчдыг Монгол Улсад сургах тухай хэлэлцээр байгууллаа10 сар 21. 9:13Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан10 сар 21. 9:06Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа10 сар 20. 20:34Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ10 сар 20. 20:30Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа10 сар 20. 20:25УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 20. 17:46Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо10 сар 20. 17:43Орон сууц худалдан авахаар 110 сая төгрөг шилжүүлж, залилуулжээ10 сар 20. 17:40Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ10 сар 20. 14:15
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.