МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар ХБНГУ-д айлчилж байна. Айлчлалын хүрээнд Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар ХБНГУ-ын Социал демократ намын нарийн бичгийн дарга, доктор Филипп Финктэй уулзлаа. Уулзалтын үеэр талууд хоёр намын олон жилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа энэ онд улам идэвхжиж, шинэ шатанд хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн хоёр улсын улс төрийн нөхцөл байдал, хоёр намын үйл ажиллагаа, цаг үеийн асуудлаар санал солилцож, цаашид нам хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх боломж, хамтран ажиллах чиглэлүүдийн талаар ярилцлаа. Энэ оны дөрөвдүгээр сард МАН-ын Ерөнхий нарийн бичгийн Я.Содбаатар тэргүүтэй төлөөлөгчид Германы Социал демократ намын урилгаар ажлын айлчлал хийсэн юм.
Facebook
Twitter
Youtube


УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Нээлттэй парламент” уулзалтыг орон нутагт хийж, иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэнэ
Франц Улсад оршин суугаа болон тус улсад зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд
УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн ажлын тайлан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад төрийн айлчлал хийнэ
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Улсын хэмжээнд АИ-92 бензиний 10, дизель түлшний 27 хоногийн нөөцтэй байна
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзлаа

Сэтгэгдэл бичих