Улаанбаатар” олон улсын кино наадмын хүрээнд зохион байгуулагдах “Хангарди” шагнал гардуулах ёслол өнөөдөр /2026.10.22/ болно. Ёслолын үеэр Монголын кино уран бүтээлчдийн шилдэг бүтээл, амжилтыг зургаан төрлөөр шалгаруулж, шагналын эздийг зарлах юм.
Монголын Урлагийн Зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатар” олон улсын кино наадам энэ сарын 16–22-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болж байна. Наадмын зорилго нь дэлхийн кино урлагийн шилдэг бүтээлүүдийг Монголын үзэгчдэд хүргэхийн зэрэгцээ үндэсний кино урлагийг хөгжүүлэх, уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэдэг.
Энэ жилийн наадмын Монгол киноны уралдаант хэсэгт нийт 16 бүтээл ирснээс таван киног шалгаруулан үзэгчдэд толилуулж байна. Эдгээр бүтээл болон наадамд ирүүлсэн кинонуудын уран бүтээлчдээс зургаан төрлөөр шилдгүүдийг тодруулах аж.
Наадмын хүрээнд олон улсын болон Монголын нийт 18 кино үзэгчдийн хүртээл болж байгаа бөгөөд кино үзвэрээс гадна уран бүтээлчдийн уулзалт, хэлэлцүүлэг, “Киноны нүүдэл” олон улсын кино хөгжүүлэлтийн хөтөлбөр зэрэг арга хэмжээ зохион байгуулагдаж байна.
“Хангарди” шагнал нь Монголын кино уран бүтээлчдийн хөдөлмөр, бүтээлийг үнэлж, үндэсний кино урлагийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь онцлон тэмдэглэх чухал арга хэмжээ юм.
Facebook
Twitter
Youtube


Нөмрөгийн дархан цаазат газрын түймэрт 468 965 га талбай өртжээ
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр болно
Цаг агаар: Улаанбаатарт ялимгүй цас орно
Худалдаа хөгжлийн банкны нэрийг барьсан залилах гэмт хэргээс болгоомжил
ТӨХК-ийн удирдах албан тушаалтнууд бусдад давуу байдал олгосон хэргийг шүүхэд шилжүүллээ
Орон сууц худалдан авахаар 110 сая төгрөг шилжүүлж, залилуулжээ
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан

Сэтгэгдэл бичих