Монгол Улсын Ерөнхийлөгчийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Берлин хотын Хүндэт зочны “Алтан дэвтэр”-т хүндэтгэлийн үг бичиж, гарын үсэг зурлаа.
Талууд Улаанбаатар, Берлин хот хоорондын хамтын ажиллагаа хоёр улсын хамтын ажиллагаанд чухал үүрэгтэйг онцолж, хот төлөвлөлт, нийтийн тээвэр, орон сууц, агаарын бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.
Монгол Улс боловсрол, шинжлэх ухааны салбарт мөн Берлин хоттой нягт ойр хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн бөгөөд Берлиний Хумбольдтын их сургууль нь монгол судлалын эртний уламжлалтай, Монголын их сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагуудтай олон жилийн хамтын ажиллагаатай болохыг Ерөнхийлөгч тэмдэглэв.
Монголын үндэсний үйлдвэрлэгч “Говь” ХК Берлин хотод албан ёсны дэлгүүртэй, Европ дахь охин компаниараа дамжуулан бүтээгдэхүүнээ Германы болон Европын хэрэглэгчдэд хүргэж буй нь хоёр талын худалдааны хамтын ажиллагааны бодит жишээ болохыг онцоллоо.
Берлин хотын дарга Кай Вегнер Ерөнхийлөгчид Берлин хотын түүхэн бэлгэ тэмдэг болсон Бранденбургийн хаалгыг танилцуулж, Берлин хотын түүх, өөрчлөлт, хөгжлийн талаар танилцуулав.
Берлиний “Хотын захиргааны улаан ордон” нь Берлин хотын түүх, архитектурын бэлгэ тэмдгийн нэг бөгөөд Берлин хотын захирагч, Берлиний төлөөлөгчдийн танхимын Тамгын газар, хотын захиргаа байрладаг.
Тус ордонд гадаад улс орнуудын дээд, өндөр түвшний айлчлалын арга хэмжээг зохион байгуулж, гадаад улсын Төрийн тэргүүнийг хүлээн авах үеэр Берлин хотын “Алтан дэвтэр”-т хүндэтгэлийн үг бичиж, гарын үсэг зуруулдаг уламжлалтай.



Facebook
Twitter
Youtube


УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Нээлттэй парламент” уулзалтыг орон нутагт хийж, иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэнэ
Франц Улсад оршин суугаа болон тус улсад зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд
УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн ажлын тайлан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад төрийн айлчлал хийнэ
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Улсын хэмжээнд АИ-92 бензиний 10, дизель түлшний 27 хоногийн нөөцтэй байна
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзлаа

Сэтгэгдэл бичих