Японы Айчи мужийн Нагояа хотод болж байгаа Азийн пара V наадамд оролцож байгаа Монголын баг тамирчдын медалийн буухиаг хөнгөн атлетикийн төрөлд Г.Ган-Эрдэнэ үргэлжлүүллээ.
Тодруулбал, Азийн пара наадмын хөнгөн атлетикийн тэмцээний эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн F40 ангилалд Монгол Улсын тамирчин Г.Ган-Эрдэнэ мөнгөн медалиар энгэрээ мялаажээ. Тэрбээр энэ төрөлд 10.30 метр түлхсэн амжилтаар мөнгөн медалийг хүзүүндээ зүүх эрхтэй болсон бол түүний өмнө Иракийн 10.78 метрээр жагслаа. Түүний хувьд гавьяат дасгалжуулагч Д.Махаширигийн шавь бөгөөд энэ жил 18 настай. Монголын пара спортын түүхэнд шинэ түүх бичиж анхны оролцсон томоохон тэмцээндээ медалийн тавцанд зогслоо. Монголын пара тамирчдын Азийн наадмаас авч бус 35 дахь медаль Г.Ган-Эрдэнийн нэр дээр бүртгэлтэй болж байна.
Монголын баг дөрвөн өдрийн дараахь байдлаар гурван алт, 2 мөнгө, 1 хүрэл медальтайгаар хүснэгтийн 11 дүгээрт эрэмбэтэй хэвээр явна. Өнөөдөр манай тамирчид хөнгөн атлетик, пауэрлифтинг, усанд сэлэлтийн төрөлд өрсөлдөх юм.




Facebook
Twitter
Youtube


Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара спортын наадмаас алтан медаль хүртлээ
Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо
Түүхэн амжилт
Т.Сувд-Эрдэнэ алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа
Нагоя хотод Азийн паралимпын наадам эхэллээ
“Айчи-Нагоя-2026” Азийн паралимпын V наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
Б.Мөнгөнзул Монголын шатрын спортын найм дахь эмэгтэй их мастер боллоо
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ

Сэтгэгдэл бичих