УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа


10-р сарын 22
11 цаг 03 минут

      Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан (2026.10.21) “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал, хүсэлтийг сонслоо.

“Нээлттэй парламент”-ийг зорьж ирсэн иргэдийн төлөөлөл өөрийн тулгамдсан асуудлыг ярьж, хууль эрх зүйн туслалцаа хүсэхийн зэрэгцээ нийгэмд шударга ёсны хүсэмжлэл ус, агаар мэт хэрэгтэй байгаа талаар жишээ дурдан ярилаа.

Тухайлбал Чингэлтэй дүүргийн иргэн Б.Бат-Эрдэнэ хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, тэр дундаа махны үнэ дотооддоо экспортод гаргадаг үнээс ч өндөр байгааг анхаарах хэрэгтэй байна гэв. Харин Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатар, Монголын төр хэлмэгдүүлэлттэй холбоотой асуудлыг нэг мөр шийдвэрлэж, дуусгах бодлогыг баримталж ажиллах шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийлж байлаа. Тэрбээр, Улсын Их Хурлаас холбогдох хуулийг удаа дараа баталж, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс ажиллаж байгаа хэдий ч ойлголт, байр сууриа нэгтгэх цөөнгүй асуудал байдаг талаар дурдаж, анхаарлаа хандуулахыг хүслээ.

2026-10-21 15.35.02.jpg2026-10-21 15.43.59.jpg

Түүнчлэн өнөөдрийн уулзалтад орон сууц захиалах, худалдан авах гэрээгээр хохирсон иргэдийн төлөөлөл, иргэний хэрэг маргааныг хянан шийдвэрлэх асуудлаар шүүхийн шийдвэр гарсан ч тухайн хариуцагч төлбөрийн чадваргүй гэдэг шалтгаанаар хохирол нь шийдвэрлэгдэхгүй байгаа хэрэг маргааныг хууль эрх зүйн хувьд цаашид хэрхэн авч үзэх вэ гэдэг асуудлыг хөндөж байлаа.

2026-10-21 15.34.52.jpg2026-10-21 15.43.51.jpg2026-10-21 15.44.06.jpg

Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан иргэдийн санал, хүсэлтийг сонсож, уг асуудлын шийдлийн талаар харилцан ярилцаж, эргэх холбоотой ажиллахаа илэрхийлсэн. Мөн иргэний дэвшүүлсэн асуудлын хүрээнд хариулт өгөх хуулийн төсөл өргөн барихад бэлэн болоод байгаагаа дурдаж байлаа. Тэрбээр, говийн бүсээс сонгогдсон гишүүнийхээ хувьд Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, иргэдээс санал авч байгаа юм байна. Нэг иргэн нэг литр усыг 2 төгрөгөөр тооцож, төлбөрөө төлдөг бол уул уурхайн томоохон компаниуд нэг литр усыг нэг төгрөгөөр тооцож, төлбөр төлж байгаа нь шударга бус гэж үзэж уг хуулийн төслийг боловсруулжээ.

2026-10-21 15.44.29.jpg2026-10-21 15.35.28.jpg

Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан өнөөдөр нийт 20 гаруй иргэдтэй уулзав. Уулзалтад оролцсон иргэд “Нээлттэй парламент” танхим нээгдэж, сонгосон төлөөлөлтэйгээ нүүр тулан уулзаж, асуудал, бэрхшээлээ шат дамжлагагүйгээр шууд илэрхийлж, хариултаа авч байгаад баяртай байгаагаа илэрхийлж, ажлын амжилт хүслээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа56 минут 22 секундын өмнөХөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртжээ1 цаг 15 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа2 цаг 14 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа2 цаг 19 минутын өмнө“Хангарди” шагнал гардуулах ёслол болно2 цаг 24 минутын өмнөМАН-ЫН Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар ХБНГУ-ын Социал демократ намын нарийн бичгийн дарга Филипп Финктэй уулзлаа2 цаг 28 минутын өмнөМонгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа2 цаг 34 минутын өмнө435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ2 цаг 50 минутын өмнөГерман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа2 цаг 54 минутын өмнөЦаг агаар: Аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна3 цагийн өмнөСэтгүүлч З.Бямбасүрэн Берлин хотоос бичиж байна: Стратегийн түншлэл ба Монгол, Германы түүхийн нэн шинэ цонх10 сар 21. 20:26Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө10 сар 21. 20:03Г.Занданшатар улс төрийн шинэчлэлийг МАН-аас эхлүүлэх тухай ил захидлыг МАН-ын дарга Н.Учралд гардуулан өглөө10 сар 21. 19:26УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээлтэд оролцлоо10 сар 21. 16:20ХБНГУ-ын Хумбольдтын их сургууль дээр "Монголын ба Монголын дараахь үеийн Евроази дахь соёлын солилцоо хийгээд байгаль орчин" сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна10 сар 21. 16:15ӨБХ: Орон сууцны захиалгын хохирогчдын асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг хэлэлцэв10 сар 21. 13:52Түүхэн амжилт10 сар 21. 13:47Монгол Улс цоохор ирвэсийн хамгаалал, судалгааны ажлаа дэлхий нийтэд таницууллаа10 сар 21. 11:27Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ10 сар 21. 10:06Сэрэмжлүүлэг: Налайх дүүргийн иргэдийн анхааралд10 сар 21. 9:55НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр болно10 сар 21. 9:45Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ10 сар 21. 9:39ХХНББХ: 2027 оны төсвийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэнгүй10 сар 21. 9:34Монгол, Германы батлан хамгаалах яамд хооронд цэргийн алба хаагчдыг Монгол Улсад сургах тухай хэлэлцээр байгууллаа10 сар 21. 9:13Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан10 сар 21. 9:06Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа10 сар 20. 20:34Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ10 сар 20. 20:30Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа10 сар 20. 20:25УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 20. 17:46Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо10 сар 20. 17:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.