Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна


10-р сарын 23
9 цаг 32 минут

      Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд Саксони муж улсад айлчилж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Лайпциг хотод хүрэлцэн ирэхэд Саксони муж улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Холбооны болон Европын асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Андреас Хандшү, Лайпциг хотын Тэргүүн орлогч дарга Торстен Бонев тэргүүтэй төлөөлөгчид угтан авлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсын Хүндэт зочны дэвтэр болон Лайпциг хотын Алтан номд дурсгалын үг бичиж, гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Андреас Хандшү бараалхлаа.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Ерөнхийлөгчийн урилгаар хийж буй төрийн айлчлалын хөтөлбөрт Саксони муж улсад онцгойлон айлчилж байгаа нь Монгол, Саксони муж улс нэгэн зууны түүхэн уламжлалтай болохыг дурдав.

Тухайлбал, 1926 онд манай их зохиолч Дашдоржийн Нацагдорж тэргүүтэй анхны 30 гаруй монгол залуу эрдэм сурахаар Герман Улсыг зорьж, манай шинэ үеийн сэхээтнүүд болон бэлтгэгдэж, орчин цагийн Монгол Улсыг цогцлоон хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан түүхтэй.

Уулзалтаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, муж улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга А.Хандшү нар Монгол, Германы Стратегийн түншлэлийн харилцааг Холбооны түвшинд төдийгүй, муж улсуудтай хөгжүүлж буй бодит хамтын ажиллагаагаар баяжуулах нь чухал гэдгийг тэмдэглэв.

Хоёр талын энэхүү түүхэн уламжлал өнөөг хүртэл үргэлжилж, эдүгээ 700 гаруй оюутан Германд суралцаж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 126 оюутан Дрездений Техникийн их сургуульд суралцаж байна.

Мөн “Монгол ба монголын дараах үеийн Еврази дахь соёлын солилцоо, байгаль орчин” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Хумбольдтын их сургуульд, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний олон улсын бага хурлыг Лайпцигийн их сургуульд тус тус зохион байгуулж байгааг сайшаан тэмдэглэв.

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Саксони муж улсын Шинжлэх ухаан, соёл, аялал жуулчлалын яам хооронд 2023 оны 11 дүгээр сард Дээд боловсролын салбарын хамтын ажиллагааны тухай Хамтарсан тунхаглалыг байгуулсан бөгөөд тус муж улсын Боловсрол, шинжлэх ухааны төлөөлөгчийн газар 2024 оны 07 дугаар сараас Улаанбаатарт үйл ажиллагаагаа явуулж байна.

Саксони муж улс нь 4 сая хүн амтай, микроэлектроник, хагас дамжуулагч, мэдээллийн технологи, автомашин, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээрээ онцлог бөгөөд Дрезден, Лайпциг хотод их, дээд сургууль, судалгааны байгууллага төвлөрдөг.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа20 минут 19 секундын өмнө"Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг"30 минут 27 секундын өмнөИх зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа34 минут 33 секундын өмнөПаралимпын мөнгөн медалиас Азийн наадмын алтан медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ44 минут 8 секундын өмнөМонгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав58 минут 44 секундын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна1 цаг 4 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан1 цаг 9 минутын өмнө“Уулс, үүлсийн дунд: Нүүдэлчдийн мөрөөр” уран баримлын инсталляцыг Берлин хотноо толилуулж байна10 сар 22. 15:55Цаг агаарын үзэгдлийн болон аюултай үзэгдлийн мэдээллийг хүргэж байна10 сар 22. 15:27Цахим залиланг таних www.zalilan.113.mn хуудас ажиллаж байна10 сар 22. 15:18Берлин хотноо Монголын орчин үеийн дүрслэх урлагийн онцлох үзэсгэлэнг дэлгэлээ10 сар 22. 15:13Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо10 сар 22. 12:58УИХ-ын гишүүн З.Мэндсайханы ажлын тайлан10 сар 22. 12:532027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулна10 сар 22. 12:48ГЕГ: 4 орчим тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 8.260 кг алтыг Улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлэн, таслан зогсоолоо10 сар 22. 12:35УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 22. 11:03Хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртжээ10 сар 22. 10:45Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа10 сар 22. 9:46Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа10 сар 22. 9:41“Хангарди” шагнал гардуулах ёслол болно10 сар 22. 9:36МАН-ЫН Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар ХБНГУ-ын Социал демократ намын нарийн бичгийн дарга Филипп Финктэй уулзлаа10 сар 22. 9:32Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа10 сар 22. 9:26435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ10 сар 22. 9:10Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа10 сар 22. 9:06Цаг агаар: Аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна10 сар 22. 9:00Сэтгүүлч З.Бямбасүрэн Берлин хотоос бичиж байна: Стратегийн түншлэл ба Монгол, Германы түүхийн нэн шинэ цонх10 сар 21. 20:26Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө10 сар 21. 20:03Г.Занданшатар улс төрийн шинэчлэлийг МАН-аас эхлүүлэх тухай ил захидлыг МАН-ын дарга Н.Учралд гардуулан өглөө10 сар 21. 19:26УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээлтэд оролцлоо10 сар 21. 16:20ХБНГУ-ын Хумбольдтын их сургууль дээр "Монголын ба Монголын дараахь үеийн Евроази дахь соёлын солилцоо хийгээд байгаль орчин" сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна10 сар 21. 16:15
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.