Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав


10-р сарын 23
9 цаг 37 минут

 

     Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ХБНГУ-д хийж буй төрийн айлчлалын хүрээнд талууд 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор их, дээд сургуулиуд хоорондын долоон баримт бичиг байгууллаа.

Боловсролын салбарт эдгээр санамж бичгийг байгуулснаар хамтын ажиллагааны 100 жилийн түүхтэй түншлэлийг бататгах, эрдэм шинжилгээ, судалгааны чадавхыг бэхжүүлэх, багш, судлаач, оюутнуудын урт болон богино хугацааны сургалт, судалгаа, төсөл, эрдэм шинжилгээний солилцоог нэмэгдүүлэх боломж бүрдэв.

Түүнчлэн, уул уурхайн бүс нутгийн ус, байгаль орчны менежмент, уурхайн хаалтын дараах ландшафтын нөхөн сэргээлт, цахилгааны инженерчлэл зэрэг чиглэлээр бакалаврын түвшинд 2+2, ахисан түвшинд 1+1 хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх шинэ хуудас нээгдэж байна.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын их сургуулиуд Монгол Улсын дээд боловсролын салбарыг хүлээн зөвшөөрч, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж буй нь хоёр улсын боловсролын хамтын ажиллагааг шат ахиулсан чухал алхам боллоо.

“Монгол Улсын их сургууль болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Лайпцигийн их сургууль хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын их сургуулийн ректор, профессор Баянжаргалын Очирхуяг, Лайпцигийн их сургуулийн ректор, доктор, профессор Ева Инес Обергфелл нар гарын үсэг зурав.

“Монгол Улсын их сургууль болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрездений Техник, эдийн засгийн дээд сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээ”-нд Монгол Улсын их сургуулийн ректор, профессор Баянжаргалын Очирхуяг, Дрездений Техник, эдийн засгийн дээд сургуулийн ректор, доктор, профессор Инго Гестринг нар гарын үсэг зурав.

“Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Эрдэнэс ҮТП ХХК болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Фрайбергийн Уул уурхайн академийн Технологийн их сургууль хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн ректор, доктор, профессор Төмөрпүрэвийн Намнан, Эрдэнэс ҮТП ХХК-ийн гүйцэтгэх захирал Наранцацралтын Мөнх-Идэр, Фрайбергийн Уул уурхайн академийн Технологийн их сургуулийн ректор, доктор, профессор Ютта Эмес нар гарын үсэг зурав.

“Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрездений Техникийн их сургууль хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн ректор, доктор, профессор Төмөрпүрэвийн Намнан, Дрездений Техникийн их сургуулийн Амьдралын бүх үе шатны сургалтын асуудал эрхэлсэн проректор, профессор Нильс Модлер нар гарын үсэг зурав.

“Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Хемницийн технологийн их сургууль хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн ректор, доктор, профессор Төмөрпүрэвийн Намнан, Хемницийн технологийн их сургуулийн ректор, доктор, профессор Герт Штромайэр нар гарын үсэг зурав.

“Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрездений Техник, эдийн засгийн дээд сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээ”-нд Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн ректор, доктор, профессор Баатарын Батцэнгэл, Дрездений Техник, эдийн засгийн дээд сургуулийн ректор, доктор, профессор Инго Гестринг нар гарын үсэг зурав.

“Эрдэм шинжилгээний чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын их сургуулийн Материал болон нөөцийн нэгдсэн менежментийн хүрээлэн хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн ректор, доктор, профессор Баатарын Батцэнгэл, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Их сургуулийн Материал болон нөөцийн нэгдсэн менежментийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Даниэль Карте нар гарын үсэг зурав.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа32 минут 41 секундын өмнө"Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг"42 минут 49 секундын өмнөИх зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа46 минут 55 секундын өмнөПаралимпын мөнгөн медалиас Азийн наадмын алтан медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ56 минут 30 секундын өмнөМонгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав1 цаг 12 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна1 цаг 16 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан1 цаг 22 минутын өмнө“Уулс, үүлсийн дунд: Нүүдэлчдийн мөрөөр” уран баримлын инсталляцыг Берлин хотноо толилуулж байна10 сар 22. 15:55Цаг агаарын үзэгдлийн болон аюултай үзэгдлийн мэдээллийг хүргэж байна10 сар 22. 15:27Цахим залиланг таних www.zalilan.113.mn хуудас ажиллаж байна10 сар 22. 15:18Берлин хотноо Монголын орчин үеийн дүрслэх урлагийн онцлох үзэсгэлэнг дэлгэлээ10 сар 22. 15:13Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо10 сар 22. 12:58УИХ-ын гишүүн З.Мэндсайханы ажлын тайлан10 сар 22. 12:532027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулна10 сар 22. 12:48ГЕГ: 4 орчим тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 8.260 кг алтыг Улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлэн, таслан зогсоолоо10 сар 22. 12:35УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 22. 11:03Хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртжээ10 сар 22. 10:45Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа10 сар 22. 9:46Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа10 сар 22. 9:41“Хангарди” шагнал гардуулах ёслол болно10 сар 22. 9:36МАН-ЫН Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар ХБНГУ-ын Социал демократ намын нарийн бичгийн дарга Филипп Финктэй уулзлаа10 сар 22. 9:32Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа10 сар 22. 9:26435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ10 сар 22. 9:10Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа10 сар 22. 9:06Цаг агаар: Аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна10 сар 22. 9:00Сэтгүүлч З.Бямбасүрэн Берлин хотоос бичиж байна: Стратегийн түншлэл ба Монгол, Германы түүхийн нэн шинэ цонх10 сар 21. 20:26Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө10 сар 21. 20:03Г.Занданшатар улс төрийн шинэчлэлийг МАН-аас эхлүүлэх тухай ил захидлыг МАН-ын дарга Н.Учралд гардуулан өглөө10 сар 21. 19:26УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээлтэд оролцлоо10 сар 21. 16:20ХБНГУ-ын Хумбольдтын их сургууль дээр "Монголын ба Монголын дараахь үеийн Евроази дахь соёлын солилцоо хийгээд байгаль орчин" сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна10 сар 21. 16:15
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.