Паралимпын мөнгөн медалиас Азийн наадмын алтан медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ


10-р сарын 23
9 цаг 52 минут

     Тамирчин хүний амжилтыг зөвхөн хүртсэн медалийн өнгөөр хэмжих боломжгүй. Түүний ард туулсан зам, даван гарсан саад бэрхшээл, өдөр бүр өөрийгөө ялан дийлэхийн төлөөх тэмцэл бий. Ялангуяа пара спортын тамирчдын хувьд ялалт гэдэг өрсөлдөгчөө ялахаас гадна өөрийн боломжийн хязгаарыг тэлж, бусдад итгэл найдвар бэлэглэхийн нэр юм. Тиймээс тэдний амжилт спортын талбайгаас хальж, нийгэмд урам зориг түгээдэг билээ. Энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа бид Монголын пара таеквондогийн тамирчин, Парисын паралимпын мөнгөн медальт Г.Болор-Эрдэнийг онцолж байна. Тэрбээр тивийн дэвжээнд ур чадвар, тэсвэр хатуужлаа харуулж, Азийн наадмын алтан медалийн эзэн боллоо. Түүний энэхүү амжилт Монголын спортын бахархлыг нэгээр нэмээд зогсохгүй олон улсын тавцанд эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн үнэ цэнтэй үйл явдал байв.  

Бага насны сахилгагүй хүүгээс дэлхийн аварга хүртэл

Түүний бага нас Сүхбаатар аймагт өнгөрчээ. Тэрбээр өөрийн ярилцлагадаа багадаа хөдөлгөөнтэй, сахилгагүй хүүхэд байсан тухайгаа дурдсан байдаг. Харин таеквондогийн спортоор хичээллэж эхэлснээр амьдралынх нь хандлага өөрчлөгдөж, спорт хүнийг хүмүүжүүлж, төлөвшүүлдэг гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн байна. 2008 онд Сүхбаатар аймгийн “Эхлэл” клубт таеквондогоор хичээллэж эхэлсэн тэрбээр анхны тэмцээндээ оролцсон даруйдаа мөнгөн медаль хүртжээ. Тэрхүү эхний амжилт цаашдын замналынх нь эхлэл болсон юм. Анхны дасгалжуулагч Н.Нэргүйгийн удирдлага дор бэлтгэлээ үргэлжлүүлж, олон улсын таеквондогоор зургаан жил хичээллэсний дараа 2015 оноос пара таеквондогийн төрөлд хүч сорих болжээ. Түүний хувьд спорт зөвхөн өрсөлдөх талбар байгаагүй. Харин өөртөө зорилго тавьж, түүнийхээ төлөө тууштай хөдөлмөрлөх итгэлийг өгсөн орчин байв. Г.Болор-Эрдэнэ нэг ярилцлагадаа таеквондо өөрийг нь урам зориг, хүсэл мөрөөдөл, тэмүүлэлтэй болгосон тухай ярьсан байдаг. 

Мөнгөн медалиас алтан оргил өөд

Өндөр түвшний спортод амжилт гаргана гэдэг нэг удаагийн ялалтын хэрэг биш. Харин бэлтгэл сургуулилалт, сахилга бат, сэтгэл зүйн бэлтгэл, өрсөлдөгчөө судлах ухаан гээд олон хүчин зүйлийн нэгдэл юм. Тэр дундаа таеквондо шиг хором бүрд шийдвэр гаргаж, өчүүхэн боломжийг ч оноо болгон хувиргах шаардлагатай спортод тамирчны төвлөрөл, тактикийн мэдрэмж онцгой чухал. Г.Болор-Эрдэнэ Парисын паралимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн амжилтаараа дэлхийн хэмжээний өрсөлдөөнд хүчтэй өрсөлдөх чадвартайгаа хэдийнэ харуулсан. Харин энэ удаа тивийн дэвжээнд тэр амжилтаа ахиулж, алтан медаль хүртсэн нь түүний спортын замналын онцлох хуудсуудын нэг боллоо. Паралимпын мөнгөн медаль бол тамирчны ур чадвар, хөдөлмөрийн томоохон илэрхийлэл. Харин түүний дараа Азийн наадамд түрүүлсэн нь амжилтаа хадгалахын зэрэгцээ шинэ зорилго өөд тэмүүлж буйн илрэл юм. Өмнөх амжилтдаа сэтгэл ханалгүй, дараагийн сорилтод өөрийгөө бэлтгэх нь шилдэг тамирчдыг бусдаас ялгаруулдаг чанар билээ. 

Шийдвэрлэх тулаанд харуулсан ур чадвар

Г.Болор-Эрдэнэ пара таеквондогийн эрэгтэйчүүдийн К44 ангиллын -63 кг-ын жинд өрсөлдсөн юм. Аваргын төлөөх замнал нь амар байгаагүй. Тэрбээр эхлээд Казахстаны Айбек Жумангалиг ялж, улмаар хагас шигшээд Ираны Саейд Садегианпурыг буулган авснаар финалд шалгарсан юм. Ийнхүү аваргын төлөөх тулаанд Узбекистаны Кудратжон Хайдаровтай учраа таарсан Г.Болор-Эрдэнэ өрсөлдөгчөө 2:1-ий харьцаатай ялсан юм. Тэрбээр өмнө бидэнд өгсөн ярилцлагадаа “Би дэвжээнд гарахаасаа өмнө тайван байж, анхаарлаа төвлөрүүлэхийг илүүд үздэг. Бэлтгэлийнхээ үр дүнг гаргах ёстой гэсэн сэтгэл зүйтэй байдаг. Би ямар тэмцээндээ өрсөлдөх гэж байгаагаасаа шалтгаалаад бэлтгэлээ тааруулдаг. Ер нь өдөрт дунджаар 2-3 бэлтгэл хийж байна. Жирийн үед ойрын зорилгоо хардаг. Шигшээ багийн ах нараасаа үргэлж суралцдаг. Тэмүүжин, Түмэнбаяр, Шинэбаяр гээд ах нар бий. Ах нарынхаа уужуу байдлыг хараад амар амгаланг мэдэрдэг. Хүн ийм  зантай, тайван байх ёстой гэдгийг суралцдаг. Тэмүүжин ах “Рио-2014” олимпод амжилттай оролцсон. Түмэнбаяр ах гэхэд бэлтгэлийг яс хийдэг их хариуцлагатай. Хүн ингэж хөдөлмөрлөх ёстой гэдгийг олж хардаг” тухайгаа хэлж байсан. Тиймдээ ийнхүү пара таеквондогийн дэвжээнд Монголын төрийн далбааг өндөрт өргөж, эх орныхоо медалийн буухианд алтан өнгө нэмэв.    

Нэг тамирчны ялалт, Монголын спортын бахархал

Спортын амжилт хувь хүний хөдөлмөрөөс эхэлдэг ч түүний үнэ цэн олон хүнд хүрч байж улам тодордог. Тив, дэлхийн тэмцээнд түрүүлсэн тамирчин эх орныхоо нэрийг дуурсгахаас гадна дараагийн үеийнхэнд зорилго тавих, түүндээ тууштай хүрэхийн үлгэр дуурайл болдог. 

Г.Болор-Эрдэнийн амжилтыг ч энэ өнцгөөс харах учиртай. Парисын паралимпын мөнгөн медаль, Азийн наадмын алтан медаль нь түүний олон улсын тэмцээнүүдэд гаргасан амжилтыг илтгэхийн зэрэгцээ Монголын пара таеквондогийн хөгжлийг төлөөлж байна. Пара спортын тамирчдын медаль бүр өөрийн гэсэн түүхтэй. Мөнгөн медаль нь дараагийн зорилгын эхлэл болж, алтан медаль нь хөдөлмөрийн үнэ цэнийг баталдаг. Харин жинхэнэ амжилт гэдэг тэнд хүрээд зогсох бус, цаашид ч өөрийгөө сорих зориг юм. Г.Болор-Эрдэнийн тивийн аваргын алтан медаль энэ замналынх нь нэгэн тод хуудас болон үлдэж, Монголын пара спортын бахархлын нэг хэсэг болон бичигдлээ. 

Тиймдээ ч ирэх “Лос-Анжелес-2028” паралимпын наадамд өмнөх ярилцлагынхаа алтан медаль хүртэх хүслээ гүйцээх буй биз ээ. 

Д.Дарамбазар

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Замын нөхцөлд хурдаа тохируулан, шаардлага хангасан өвлийн улирлын дугуйг ашиглана уу5 минут 54 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа40 минут 55 секундын өмнө"Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг"51 минут 3 секундын өмнөИх зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа55 минут 9 секундын өмнөПаралимпын мөнгөн медалиас Азийн наадмын алтан медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ1 цаг 5 минутын өмнөМонгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав1 цаг 20 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна1 цаг 25 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан1 цаг 30 минутын өмнө“Уулс, үүлсийн дунд: Нүүдэлчдийн мөрөөр” уран баримлын инсталляцыг Берлин хотноо толилуулж байна10 сар 22. 15:55Цаг агаарын үзэгдлийн болон аюултай үзэгдлийн мэдээллийг хүргэж байна10 сар 22. 15:27Цахим залиланг таних www.zalilan.113.mn хуудас ажиллаж байна10 сар 22. 15:18Берлин хотноо Монголын орчин үеийн дүрслэх урлагийн онцлох үзэсгэлэнг дэлгэлээ10 сар 22. 15:13Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо10 сар 22. 12:58УИХ-ын гишүүн З.Мэндсайханы ажлын тайлан10 сар 22. 12:532027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулна10 сар 22. 12:48ГЕГ: 4 орчим тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 8.260 кг алтыг Улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлэн, таслан зогсоолоо10 сар 22. 12:35УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 22. 11:03Хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртжээ10 сар 22. 10:45Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа10 сар 22. 9:46Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа10 сар 22. 9:41“Хангарди” шагнал гардуулах ёслол болно10 сар 22. 9:36МАН-ЫН Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар ХБНГУ-ын Социал демократ намын нарийн бичгийн дарга Филипп Финктэй уулзлаа10 сар 22. 9:32Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа10 сар 22. 9:26435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ10 сар 22. 9:10Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа10 сар 22. 9:06Цаг агаар: Аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна10 сар 22. 9:00Сэтгүүлч З.Бямбасүрэн Берлин хотоос бичиж байна: Стратегийн түншлэл ба Монгол, Германы түүхийн нэн шинэ цонх10 сар 21. 20:26Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө10 сар 21. 20:03Г.Занданшатар улс төрийн шинэчлэлийг МАН-аас эхлүүлэх тухай ил захидлыг МАН-ын дарга Н.Учралд гардуулан өглөө10 сар 21. 19:26УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээлтэд оролцлоо10 сар 21. 16:20
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.