Жолооч та тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, замын нөхцөлд хурдаа тохируулан, шаардлага хангасан #өвлийн дугуйтай замын хөдөлгөөнд оролцоно уу
Өвлийн дугуй нь цас мөстэй замд барьцалдах чадвар сайтай. Бусад төрлийн дугуйтай харьцуулахад халтиргаатай замд автомашины зогсох чадварыг 30-40 хувиар нэмэгдүүлдэг.
Мөн өвлийн дугуйны арзгар хээ, ховил нь цастай замд туулах чадварыг сайжруулдаг.
Зуны дугуй нь хүйтнийг тэсвэрлэх чадвар муутай бөгөөд хөлдөх, халтирах эрсдэлтэй. Ингэснээр зам тээврийн осол ихээр гарах нөхцөл бий болдог
Иймд жолооч та халтиргаа, гулгаанаас урьдчилан сэргийлж, тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг ханган, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан үүргээ биелүүлж, замын хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцоно уу.
Facebook
Twitter
Youtube


Нөмрөгийн дархан цаазат газрын түймэрт 468 965 га талбай өртжээ
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр болно
Ирэх сарын 1-нээс гэр хорооллын айл өрхүүдийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулна
Цаг агаар: Улаанбаатарт ялимгүй цас орно
Худалдаа хөгжлийн банкны нэрийг барьсан залилах гэмт хэргээс болгоомжил
ТӨХК-ийн удирдах албан тушаалтнууд бусдад давуу байдал олгосон хэргийг шүүхэд шилжүүллээ
Орон сууц худалдан авахаар 110 сая төгрөг шилжүүлж, залилуулжээ
“Хангарди” шагнал гардуулах ёслол болно

Сэтгэгдэл бичих