Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо


10-р сарын 23
11 цаг 33 минут

      Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2026 оны аравдугаар сарын 23-нд болж, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо.

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо. 

Засгийн газраас Оюу толгой төслийн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд заасан хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн зохистой байдлыг 7 жил тутам хянах эрхийн хүрээнд төслийн хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж Монголын талын хүртэх ногдол ашгийг 2027 оны төсвийн жилд авч эхлэх, мөн Монголын талын өгөөжийг 53 хувьд хүргэх нөхцөл боломжийг бүрдүүлсэн.

Энэ арга хэмжээний үр дүнд Оюу толгой төслөөс 2027 онд төрийн эзэмшилд ногдох ногдол ашгийн орлогоос 3 их наяд төгрөгийг төвлөрүүлэхээр тооцож, уг орлогын 2 их наяд төгрөгөөр нэн тэргүүнд эрчим хүч, боловсролын салбарын шинэчлэлд хөрөнгө оруулж, үлдсэн хувийг боомтын шинэчлэл, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, эрүүл мэнд, соёл, байгаль орчин болон зам тээвэр зэрэг салбарт хөрөнгө оруулахаар Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх тухай нэг удаагийн хуулийн төслийг боловсруулан Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн барьсан. 

Ногдол ашгийн орлогоос дээр дурдсаны дагуу нийгмийн тулгамдсан асуудлуудад хөрөнгө оруулалт хэлбэрээр хуваарилаад үлдэх хэсгийг Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сангийн нэг болох Хуримтлалын санд хуваарилахаар хуулийн төсөлд мөн тусгасан.

Оюу толгой төслөөс авах ногдол ашгийн орлогыг юунд зарцуулахаа И-Монголиагаар дамжуулан ард иргэдээсээ нээлттэй асуусан. Санал асуулгад 95,621 хүн оролцож 55,173 иргэн нь Хуримтлалын сангаар дамжуулж эрүүл мэнд, боловсрол, орон сууцны дэмжлэг авах санал ирүүлсэн бол 24,479 иргэн Хуримтлалын сандаа хадгална гэсэн санал өгөөд байна. 

Харин хөгжлийн төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх тохиолдолд аль салбарт хөрөнгө оруулах тухай асуултад 82,077 хүн хариулж, эрчим хүчийг 50.6 хувь, нийгмийн дэд бүтцийг 49.8 хувь, аж үйлдвэрийг 22.6 хувь, тээвэр, логистикийг 9.1 хувь нь сонгожээ.

Иргэдийн ирүүлсэн дээрх саналыг харгалзан үзэж Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай” хуулийн төслийг татан авахаар шийдвэрлэлээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ирэх сарын 1-нээс гэр хорооллын айл өрхүүдийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулна48 минут 32 секундын өмнөҮндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар дүгнэлттэй танилцаж, төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ53 минут 48 секундын өмнөНийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо1 цаг 2 минутын өмнөЗамын нөхцөлд хурдаа тохируулан, шаардлага хангасан өвлийн улирлын дугуйг ашиглана уу1 цаг 45 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа2 цаг 20 минутын өмнө"Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг"2 цаг 30 минутын өмнөИх зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа2 цаг 34 минутын өмнөПаралимпын мөнгөн медалиас Азийн наадмын алтан медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ2 цаг 44 минутын өмнөМонгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав2 цаг 58 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна3 цаг 3 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан3 цаг 8 минутын өмнө“Уулс, үүлсийн дунд: Нүүдэлчдийн мөрөөр” уран баримлын инсталляцыг Берлин хотноо толилуулж байна10 сар 22. 15:55Цаг агаарын үзэгдлийн болон аюултай үзэгдлийн мэдээллийг хүргэж байна10 сар 22. 15:27Цахим залиланг таних www.zalilan.113.mn хуудас ажиллаж байна10 сар 22. 15:18Берлин хотноо Монголын орчин үеийн дүрслэх урлагийн онцлох үзэсгэлэнг дэлгэлээ10 сар 22. 15:13Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо10 сар 22. 12:58УИХ-ын гишүүн З.Мэндсайханы ажлын тайлан10 сар 22. 12:532027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулна10 сар 22. 12:48ГЕГ: 4 орчим тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 8.260 кг алтыг Улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлэн, таслан зогсоолоо10 сар 22. 12:35УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 22. 11:03Хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртжээ10 сар 22. 10:45Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа10 сар 22. 9:46Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа10 сар 22. 9:41“Хангарди” шагнал гардуулах ёслол болно10 сар 22. 9:36МАН-ЫН Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар ХБНГУ-ын Социал демократ намын нарийн бичгийн дарга Филипп Финктэй уулзлаа10 сар 22. 9:32Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа10 сар 22. 9:26435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ10 сар 22. 9:10Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа10 сар 22. 9:06Цаг агаар: Аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна10 сар 22. 9:00Сэтгүүлч З.Бямбасүрэн Берлин хотоос бичиж байна: Стратегийн түншлэл ба Монгол, Германы түүхийн нэн шинэ цонх10 сар 21. 20:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.